Хүүгээ өөр дээрээ авч салах арга байдаг юм болуу?

Сайн байцгаана уу. Би хувийн байгууллагад ажилладаг ажил амьдралын төлөө зүтгэж яваа залуу байна. Эхнэртэй хөөрхөн хүүтэй хүн. Хүү маань удахгүй ой хүрнэ. Гэвч нэг асуудал байна. Эхнэр маань их наргих дуртай. Тэгээд хар шөнө орж ирнэ. Хүү бид 2 унтаж байхад орж ирээд зүгээр унтчихгүй агсам тавьж бөөн юм болно. Арай чүү унтуулна. Маргааш өглөө нь өөрийн зөв мэт уурлана.


Би өөрөө архи уудгүй тамхи татадгүй мөрөөрөө л ажил гэр 2-н дунд байдаг хүн. Олон таван үг хэлж эхнэртэйгээ хэрэлдээд байдгүй ёстой жинхэнэ үгээр нь байдаг. Энэ байдал маань хэтэрхий түүнийг даврааж байгаа бололтой. Олон удаагийн архидалт нь давтагдсан учраас одоо салмаар байна. Хүү маань ийм ээжтэй хамт байвал ямар хүмүүжил авах вэ. Хүүгээ өөр дээрээ авч салах арга байдаг юм болуу? Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байгаа.

4 Comments

  1. bro says:

    fb hayagaa uldeechih, zuvluud ugumz.

  2. Aagii says:

    Shulam shig huuhnuud yagaad ch zasardagui yumdaa. Sanaatai l baihgui bol yu chgui hotsrono shuu. Odoonood sogtuu irsen agsam tavisan ueiih n bichlegiig hii. Humuus yagaad FB deer live hiigeed hamag amidralaa delgeed baidag gej bodoj baina.

    • Хохо says:

      Юманд жоохон шинжлэх ухааны үндэстэй ханд. Хүүхэд тээнэ төрүүлнэ гэдэг их өөрчлөлтөд ордог. Салаад эхнэр нөхөр хүүхэд 3-лаа хохирно.Хүүхэд төрсний дараа гэр бүл салалт их бдаг гдг нь зүгээр ч гаргаагүй судалгаа бх. Хүмүүжилгүйдээ ч агсан тавьсан юм бхгүй бх болохгүй болоод байгаага гадагшлуулдаг гм юм билээ. Орчны нөлөө гэдэг нь хадам нь тэрийн тал олон таван юм ярих. Ганцаараа хүүхдээ өсгөөд ядрах зөндөө зүйл бий. Шулам шиг хүүхэн гээд салаад байвал бүтэн амьдралтай хүн үлдэх үү. Хүүхэд асрагч ав. 7 хоног-н 3 өдөр ч гсэн. Бодвол нөхөр ажилаа хийгээд өдөржин хүүхэдтэй үлддэг биз. Олон талаас нь харах хэрэгтэй. Салья гэвэл хэзээч сална. Ядаж хүүхдээ 2 хүртэл хараад үзэхгүй юу.

  3. Хохо says:

    Хүүхэд чинь жоохон байна. Эхнэр чинь гармоны өөрчлөлтөд орсон бнаа. Хүн харахад зүгээр байгаа мэт боловч 1 юм байна. 2 гартал гаднаас харагдах дарамт байхгүй мэт боловч орны нөлөө бие эрхтэний өөрчлөлт байдаг. Сүүлд бодоход өөрийгөө их өрөвдсөн. Төрсний дараа сэтгэл гутралд аймар орсон юм бна гэж харсан. Тэрийгээ тайлах гэж хэрүүл хийсэн. wine уусан тэгж давж дээ гэж бодсон. Тэгээд тэр wine нь тэр оогт ууя гэж бодогдохгүй болсон. Сэтгэлзүйчийн хичээл авсан. Стрессийг зөв аргаар л тайлах хэрэгтэй. Хэрнв тэр үед салсан бол яанаа. Хүн бүрт тийм үе байдаг юм шүү. Манай нөхөр ч ажил гэр өөр муу юмгүй. Тэглээ гээл эхнэрээ ойлгоод байгаа гсэн үг биш шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.