Хүнд сайн болно гэдэг нэг талаар сайхан ч нөгөө талдаа ярвигтай байдаг. Хайрлаж дурласан бүсгүй чинь өөрийг тань ойлгохгүй эсвэл үргэлж муухай аашлахад ямар эр хүн дуртай байх билээ. Эр хүн тэвчээр, ухаанаар бүхнийг ялдаг ч хамгийн тэвчээртэй залууг ч өөрөөсөө зугтахад хүргэдэг 6 төрлийн охид байдаг юм. Эдгээр охидтой танилцаж эрчүүд болон эмэгтэйчүүд хосын харилцаанд юуг анхаарвал зохилтойг мэдэж аваарай.
1. Их зантангууд
Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг ч бид бүхэн аливаа зүйлд хэмжээ хязгаартай хандаж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Дурласан залуу хайртынхаа төлөө уулыг нурааж, усыг эргүүлэхэд бэлэн байдаг бөгөөд энэ сэтгэл рүү нь ус цацахгүй байх нь чухал. Мэдээж танд таалагддаггүй бол зовоох хэрэггүй шүү дээ. Залуугийнхаа сэтгэлийг нь таниагүй байж “Надад хангалтгүй байна. Би илүүг хүсч байна” гэх охид байдаг. Гэвч эцэстээ тэд хоосон хоцордог юм.
2. Хэт яарагчид
Үнэндээ бүгд биш ч ийм охид байдаг. Залуудаа хичнээн хайртай байлаа ч бие биенээ үнэхээр сайн мэдээгүй харилцааны эхэн үед хэт яарах хэрэггүй. Залуус нэг охинтой нэлээд удаан хугацаанд уулзаж байвал ямар нэгэн байдлаар сайн болчихсон байдаг бөгөөд энэ үед охидоос хурц ухаан гарах ёстой. Хэрэв та харилцааны эхэн үед залуугаа өмчилсөн байдалтай яриагаа байн байн яриад байвал хайрт чинь гэнэт алга болдог.
3. Эго эмэгтэй
Зөвхөн өөрийгөө бодож, бусдыг боддоггүй хүмүүс байдаг. Тэднийг эго хүмүүс гэдэг бөгөөд ийм хүмүүс өөрийгөө л хайрлаад, өөрийгөө тордоод байна уу гэхээс бусдын яах нь тэдэнд ёстой падгүй байдаг. Эго хүмүүс өөртөө дурласан, хэт биеэ тоох хандлагатай байдаг. Хайртай залуу чинь таны төлөө бүхнийг хийж, чадвал өдөр бүр цэцгийн баглаа, үнэтэй бэлэг сэлтээр дарж, анхаарал халамж тавихыг хүсдэг. Гэвч энэхүү анхаарал халамжийг нь үл тоон, байх ёстой зүйл хэмээн илүү ихийг шаардах нь таныг яг л “Мөсөн хатан” шиг болгодог.
4. Хүний амьдралыг хянагч
Өнөөдөр эмэгтэйчүүд олон зүйлийг шийддэг болжээ. Үүнд муу зүйл гэж байхгүй ч эртнээс нааш эрчүүд бүхнийг шийдэж явсан болохоор уураг тархинд нь эмэгтэй хүн биш эр хүн шийдэх ёстой гэсэн бодол байдаг. Эмэгтэй хүн эрчүүдэд заагаад өмнөөс нь бүхнийг шийдээд, амьдралыг нь хянаад эхлэхээр эрчүүд яалт ч үгүй бухимдаж эхэлдэг бөгөөд өөрийнх нь үгээр байх өөр эмэгтэй эрэлд гардаг. Тиймээс дараагийн удаа Халк шиг эр хүнтэй учрахыг хүсээгүй бол залуудаа өөрийнхөөрөө шийдэх боломжийг өгч, хүчирхэг гэдгийг нь мэдрүүлээрэй.
5. Хартай
Олон хүн “Хайртай бол хартай” гэж боддог. Мэдээж хардуулах нь өөрийгөө үнэ цэнэтэй гэдгийг мэдэрдэг сайхан зүйл ч хэтрэхээрээ аюул болдог. Бага зэргийн хардалт байх ч хэтэрвэл хосын харилцааг сүйрүүлж, хурцадсан тохиолдолд салах нь бий.
6. Хэтэрхий тооцоотой, эд мөнгөний шуналтай
Бид жинхэнэ хайранд умбахаараа бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хайртыгаа аль болох сайхан байлгахыг хичээдэг. Харин охид эрчүүдийг бодвол эд мөнгөний тал дээр хэтэрхий тооцоотой байх нь бий бөгөөд үүнээсээ болоод залуугаа гомдоох тохиолдол цөөнгүй. Хэдий хайртай ч дурлалт бүсгүйдээ ходоодоо хэмжүүлж, сэтгэлээ хязгаарлуулах нь залууст таагүй байдаг.