Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хаа нэг энэ сайтаар зочилж хүмүүсийн сонирхолтой хайр дурлал, секс, гэр бүлийн амьдралынх нь талаар уншиж туршлага хуримтлуулдаг юм аа.
За тэгэхээр би одоо 25-тай эмэгтэй. Гадаадад сурч байгаад ирсэн, хувиараа бизнес хийдэг, эцэг эхээсээ тусдаа амьдардаг хүн л дээ. Яг үнэндээ насаараа ганц бие явсан. Хүнтэй үерхэх, болзох, уулзах тухай бодох төдийд дотор маань эвгүйцдэг сонин араншинтай . Эр хүнээс зугтдаг гэх үү дээ. Өөрийгөө яагаад иймийг ч их гайхдаг.
Гэхдээ өнгөрсөн жил хүчээр 2, 3 хүнтэй уулзаж үзсэн. Үнэхээр хэцүү юм байна лээ. Ингээд эр хүнээс дөлөөд байдаг шалтгаан нь надад тохиолдсон хүчингийн хэргүүдтэй холбоотой байх гэж боддог. Цэцэрлэгт байхад манай нагац ах намайг оролдож хөх, эмзэг эрхтэнийг минь хөхөж долоож байсныг санадаг юм. Тэрнээс хойш аавын найзын хүүхэд, хүргэн ах, гадаадад хамт сурдаг байсан найзууд гээд маш олон хүмүүс миний биед хүрч оролддог байсан.
Харин 21 дөнгөж хүрэхэд ангийн маань ах архи уучихаад намайг хүчирхийлсэн юм. Тэрнээс хойш энэ талаар ойр хавийнхан бүгд мэдэж надаас дөлж зугтаж өрөөний маань охин бүх юмаа аваад алга болсон доо. Нүүрээр юм гараад хүн харахын эцэсгүй болоод, өвөл байсан болохоор цистит хөдөлцөн ёстой түших тулах хүнгүй Монголд иртлээ ганцаараа бүхнийг туулаад даваад ирсээн. Ирсэн хойноо ганц залуутай хүчээр зориглоод уулзсан чинь тэр шөнөө л секс болсон. Надад нээх сайхан байгаагүй ээ. Тэр хүнтэй уулзахгүй гэдгээ шийдсэн ч ахиад уулзъя гээд гуйгаад л байдаг юм. Одоо тэгээд өөртөө хүн амьтан ойртуулдаггүй гажиг амьтан гэж их л гайхах юм даа.
Энэ сайтад бичсэн гэр бүлийн асуудлуудыг уншаад бүр л ганцаараа явах ёстой юм байна гэж бодсон ч бас анхны хайрынхаа тухай ярьсан гоё сэтгэгдэл уншаад энийг бичиж байна өө. Миний насны ихэнхи хүмүүс анхны хайртайгаа учраад, анхны сайхан сексээ амтлаад бүх үзэх юмаа сайхантай муухайтай нь үзээд явж байхад би хүнд ч дурлаж үзээгүй сексийн сайхныг ч мэдрээгүй явж байдаг. Гэхдээ залуухан байна дөө. Удахгүй энэ бүх гунигыг үргээх сайн залуутайгаа учирна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд ч бас хайр дурлалд нь сайн сайхныг хүсье 🙂
27 Comments
Гадаадад би сурч байсан. Бүүр 30н хэдтэйдээ шүү. Ажил хийгээд олонтой харьцаж бас хүнтэй өмнө нь үерхэж үзсэн болохоор өөртөө их итгэлтэй хүнтэй сууж хүүхэд гаргахаас бусдыг үзсэн гэж бардаж байсан гэхдээ үгүй юм байна лээ. Тэнд очоод монголоос очсон дөнгөж 20н хэдтэй охид залуусын хувийн замбараагүй амьдралыг хараад шоконд орсон. Харьцахаас зайлсхийлээ. Төд удалгүй үеийн 30н хэдтэй хүмүүс очлоо би бараадаж ханьсах санаатай нөхөрлөж явсан. 90ээд онд эрийн сайндаа багаасаа англи хэл гадаадад сурч явсан тийм ч баян айлын хүүхдүүд биш бас л чөлөөт секс амьдралтай гарууд байлаа. Ахиад л шок. Нэг гар нь хүчиндэх шахсан. Гэхдээ чадаагүй. Бусад гарууд нь намайг сүртэй юм гэж хэлж байсан гээч. Хүчиндүүлээгүй ч гэсэн хүн хамаагүй биенд хүрэх оролдлого хийсний дараа хэсэгтээ л эвгүй мэдрэмжтэй шоокноосоо гарахгүй удаан явсан, 30н хэд хүрчихээд сүртэй юмаа гээд хээвнэг үг шидэж байсныг бодохоор одоо хүртэл жихүүдэс хүрдэг. Гэтэл чамд тохиолдсон зүйлс үнэн бол аймшигтай. Ер нь яагаад хүчиндүүлсэн байхад чамаас нүүр буруулж дайждаг юм, муусайн хүнэнцэрүүд. Чи мундаг шүү гайхалтай
Одоо гэр бүлтэй болсон сайхан л амьдарч байна. Хаад нэг иймэрхүү сайтруу орж орчлонгийн элдэв муу муухайтай танилцаж явна. Зөвхөн цагаанаар бартаагүй өөгүй муу муухайтай учирч үзээгүй болохоор тэр юм уу ирээдүйд үр хүүхдүүдийн минь эргэн тойронд элдвийн хүмүүс байхын байна гэж ойлгосон учраас энд хааяа орж ирж гүйлгэж уншдаг гэхүүдээ, хүчиндүүлсэн охид бүсгүйчүүдийг эмэгтэйчүүд нь өөрсдөө их ганцаардуулдаг юм шиг санагдлаа, гадаадад чамаас хүмүүс зугтана гэдэг юу гэсэн үйлдэл вэ ойлгож чадахгүй нь. хүчтэй санагддаг хүмүүсийн тухай хов жив эвгүй юм сонсохоосоо айж доромжлогдсон нэгнийг орхино гэдэг хулчгар хувиа болсон өөртөө итгэлгүй өчүүхэн дотортой долигонуур хүмүүсийн үйлдэл
Баярлалаа сэтгэлээ хуваалцсанд ?
Үнэхээр их баярлалаа ?
Sain uu, Postiin ezen, Facebook deer setgel gutrald orson mon huuhed nasandaa ynz buriin shaltgaanaas uudej setgel gutrald orson humuus hoorondoo yriltsdag group bdag yum chi negdeh vv
Тийм үү ямар нэртэй грүп вэ?
“Сэтгэл гутралын талаар хамтдаа ярилцацгаая” гээд групп чат байгаа.
Зүгээрээ, гайгүй асуудал байна. Хүнтэй анх болзоход аймар муухай мэдрэмж төрдөг зугтаамаар санагддаг, хармаагүй санагддаг, дотор нэг л муухай, худлаа инээж гоё байгаа мэт жүжиглэхээс авхуулаад, салаад явсаны дараа аймар гоё чөлөөлөгдөхөөс гадна “энэ хүн бишээ” гэсэн сэтгэмж төрнө, даанч энэ бүх сэтэл хөдлөлүүд хуурамч байдаг юм билээ, энийг даван гарталаа гүрийсэн, тэгсэн нөгөө хүнтэйгэй байнга баймаар санагдаад, хүйтэн хөлдүүдүү цариа, тураалтай дутуу хөгжилтэй хавтгай бие нь хүртэл сайхан санагдаад салж чаддаггүй болсон. Би нэг зүйл дээр асар том эндүүрч явсан, сексийг маш сайхан зүйл мэтээр таамаглаж байсан, даанч сексийг анх түүнтэй хийхэд биш, харин сүүлд түүнд нилээд дасаад жинхэнээсээ хайрладаг болсоныхоо дараа хийхэд үнэхээр диваажинд байгаа юм шиг л сайхан байдаг болсон, шөнөжингөө тэврэлдэж хоноод л, цээжээ дэрлүүлж хонох үнэхээр дотно дулаан сайхан байдаг, сексээсээ ч илүү ханамжтай, гэхдээ энэ хүртэл нилээн шүдээ зууж тэвчиж, гүрийж өөрийнхөө муухай хажиг занг дийлсэн. Миний найз охин яг ч муухай цариатай байгаагүй харин ч овоо цариалаг байсан гол нь хүйтэн цариатай учираас би хөөрхөнийг нь харах гэхээсээ илүү тэр хөлдүү их зантай цариаг л анзаараад таалагддаггүй байсан. Би өөрөө 177СМ өндөртэй, хүүхэд байхдаа биеийн тамираар сайн хичээллэсэн болохоор дажгүй тэгшхэн булчинлаг биетайгээс гадна би нилээд цариалаг учираас маш их зантай болоод өсчихсөн энэнээс болоод охидуудтой очиж яриа өдөх биш тэд нар над дээр ирж яриа өдөх ёстой гэж эндүүрдэг байсан ингээд би эмэгтэй хүнийг хэзээ ч гуйхгуй гэдэг их зандаа дарагдаад нилээд удаан ганц бие явж байгаад 20 гараад нэг охинтой танилцсан, үүнээс хойш юу болсоныг чи сонслоо,,, эхэндээ үнэхээр муухай байдаг байсан шүү, үнэхээр хаяад зугтмаар байдаг байсан, даанч тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгуй, хуучин арчаагүй би хэвээрээ үлдэх байсан, би хөдөлмөрөөр хайрд суралцаж чадсан, тэр эмэгтэйгээс сүүлд салахад маш хэцүү байсан бүх юм нь бодогдоод, тэврэлт үнсэлт хоолой гээд,,, энэ бүгд маш сайхан дотно зүйл болсон байсан, хажиг зангууд минь бүгдээрээ арилж би эдгэсэн байсан. Одоо бол би эмэгтэй хүнтэй уулзахад ямар ч асуудалгүй байдаг болохоос гадна болзооноос маш их ханамж авч чаддаг болсон, чи ч гэсэн над шиг тэвчээртэй байж чадвал хажиг зангаа засаж чадна, хүүхэд насанд тохиолдсон тохиолдолууд, хүчирхийлэлүүдээ мартах биш харин авч явах хэрэгтэй, мартах гэсэн оролдлого чамд бүүр дарамт өгнө, өмнөх тохиолдолуудтайгаа эвлэр, одоо чамайг сонирхоод байгаа залууг хайрлаж сурталаа хөдөлмөрлөөд үзээрэй, гайгуй хөлдүү биш залуу бол чи нэг л өдөр тэр хүнээс салахыг төсөөлөхийн аргагуй болтолоо дотно сайхан болж чадна…. Хамгийн сүүлд хэлэхэд муухай санамжууд, сэтгэл хөдлөлүүд орж ирэх болгонд өнгөрсөнөөс улбаатай гэж бодохоо болиод өнгөрсөн өөрийгөө уучил, хүчиндүүлсэн өөрийгөө уучилаад өөртэйгээ хамт авч яв, хөтлөөд хамт авч яв, мартах биш, мартах гэсэн оролдлого чамд том дарамт болно шүү… Монгол эмэгтэйчүүд монгол эрчүүдээр аргадуулахыг хүссэндээ л муулж явдаг юм шүү дээ, монгол эрчүүд ч ялгаагүй, тиймээс танилуудынхаа утгагуй зөвлөгөөнүүдийг, чалчаа ярианудыг бүгдийг тоохоо боль, найз гэдэг нэртэй лайнуудаасаа болоод чи хайрд суралцаж чадахгуй, тэдний чалчаа үгэнд үнэмшиж олон жил явах магадтай, тйимээс ярианд үнэмших биш, өөрөө л ухаарч ойлгоод сүүлдээ ухамсарлаж дүгнээд шийдвэрээ гаргаарай
Сэтгэл гаргаж бүхий л зүйлсээ хуваалцаж зөвлөгөө өгсөнд баярлалаа ?
Гадаад төрхөндөө байгаа байх. Чи гэхдээ 25 насаа их зүйлд бодож дээ.
Хэхэ тэгж санагдав уу? Би бол өөртөө их сэтгэл хангалуун байдаг бас надад эрэгтэй хүний гадаад төрх нэг их чухал биш . Гол нь сайхан хайрыг мэдрүүлэх нэгэн байгаасай гэж хүсэж байна.
25 nas gexeer natai chatsyy baix ni. naiz oxingvi bol chamtai neg yylzaj coffee yyj syymaar l sanagdlaaa. daanch odoo tawilan yumdaa?
Тавилан юм даа хэхэ. Сайхан хайртай учраарай гэж хүсье дээ ?
Нас залуу дээрээ эхлээд сэтгэлийн шархаа засч эдгээх хэрэгтэй. Миний мэдэх 1 Танилын дүү багадаа хүчинд автаснаас хойш одоо хүртэл эрэгтэй хүн үзэн ядах зугтах сэтгэлгээтэй хэвээрээ 34 тэй. Эхлээд сэтгэлээ л эмчлээрэй. Амжилт хүсье
Баярлалаа зөвлөгөөнд тань ?
Sorry about what happened to you . I wish you put that motherfucker in a jail ….
You are young and a bright future ahead of you . Maybe spend time with your inner -self and find a good physiologist who could help with your a childhood traumas .
Please don’t force yourself to date AFM even sleep with others. Time will come , however you need to heal yourself first .
Good luck
Thank you so much dear. Wish you all the best too.
Багадаа авсан травма бидний одоо байгаа байдалд их нөлөөлдөг. Self-hypnosis, rtt гээд хайгаад үзээрэй. Өөрийнхөө дотор үүссэн шархыг эдгээвэл бусадтай харилцах харилцаа өөрчлөгдөнө. Дурлах нь сайхан ч гэхдээ яаарч өөрийгөө үзэн ядах эсвэл буруутгах бодол, мэдрэмж төрүүлэх зүйл хийх хэрэггүй л болов уу. Чи хангалттай сайн, сайхан бүсгүй гэдгээ битгий мартаарай.
Нөхөрсөг зөвлөгөөнд тань гялайлаа ?
Yuwe tsetserlegin huuhdiig yasan genu? Hurgen ah entr genu? WTF Ymar baliar yumbe enchodo yu bolod bnaa. Ene bas arai dendnee yaatsartsan baliar niigem be
Аймшигтай нийгэм шүү. Олон сайхан охид минь үүнийгээ ч хэлж ярьж чадалгүй сэтгэлдээ шарх авдаг байх. Аз жаргалтай цэцэг шиг охид минь аз жаргалтай хэвээр үлдээсэй.
Сайн сэтгэц засалч эмчид хандсан дээр дээ. Мѳн бичснээс нь үзэхэд боловсролтой нэгэн бололтой. Сэтгэл судлалын онолын номнууд уншаад үзээрэй.
Заа ойлголоо зөвлөгөө өгсөнд гялайлаа ?
25 nas chini saihan zaluu nas shvv dee. Chamd zunduu urt zam bna. Ergej bitgii har. Urdah zamaa har. Humuustei sain naizlaad taniad uz. Adgiin ni ch bgaa chamd tohiroh neg ni ch bgaa. Ehleed sain hariltsaad uz turshaad uz testiin chini hariu yamar garah ni chamd medegdene.
Ойлголоо сайхан зөвлөсөнд баярлалаа ?
You will find your true love for sure .It’s just matter of time i guess.Me also single looking for my ideal woman as well. People say there are plenty fish in the sea ,however the glowing one’s are rare .Try to forget the past , they will recieve what they deserve.Iook for the bright future, there are so many beautiful things waiting for you.!!!
Ooh thanks dear. You’re so kind. Wish you find your beautiful girl ?