Хонины ордныхон яриагаараа сэрэл өдөөдөг
Эрэгтэй хонинууд хүчирхэг, эзэрхэг, түрэмгий чанартай тул ихэнхдээ тийм ч сайхан таашаал өгч чаддаггүй. Эротик үйлдэл нь нэлээд бүдүүлэг байдаг. Тэднийг бяцхан хөвгүүн шиг үзэхийг тэд үнэн голоосоо тэвчдэггүй. Тэд өөрийнхөө үгээр байх бүсгүйг өөртөө татаж, ямагт өөрийнх байлгахыг хүсдэг. Хэдийгээр тэд түрэмгий ч ямар ч сэдвээр чөлөөтэй, илэн далангүй ярилцаж, сэтгэлээ ойлголцож чаддаг учир бүсгүйчүүд түүнд татагддаг. Мөн тэд сексийн талаар хэтэрхий ил тод ярьж, яриагаараа сэрэл өдөөдөг. Тэд нэг л сонгосон бүсгүйтэйгээ сексийн гайхалтай хамтрагч байж чаддаг.
Yхрийн ордныхон олон бүсгүйчүүлтэй холбогддог
Yхрүүд эротик үйлдэлд чин сэтгэлээсээ ханддаг. Гэхдээ тохиолдлын хавьталтаас татгалздаггүй. Секс тэдний хувьд зугаа цэнгэл бөгөөд энэ ордны эрчүүд маш олон хүүхнүүдтэй холбогддог. Тэд хамтрагчдаа дээдийн жаргал эдлүүлж чаддагаасс гадна маш нээлттэй байж чаддаг. Сэтгэлд нь таарсан хамтрагч тааралдвал даруйхан түүнийг орондоо оруулахыг хүсдэг бөгөөд өөрийн дадлага туршлагаасаа харуулахыг хичээдэг. Yхрийнхэнтэй сайн зохицох нь охин, загас, мэлхий бөгөөд үл зохицох нь арслан, хонинууд юм.
Ихрийн ордны эрчүүдтэй учирсан бүсгүйчүүд салж чаддаггүй
Ихрийн ордны эрчүүд тийм ч айхтар түрэмгий, хатуу ширүүн зантай биш байдаг. Харин тэдний дотор завхай, ижил хүйстэнтэйгээ явалдагчид цөөнгүй. Тэд үргэлж давтагдашгүй, цорын ганц ханиа эрж явдаг ч энэ эрэл нь ихэнхдээ бүтэлгүйтдэг. Олон хүний итгэлт хамтрагч байж чадах боловч үнэнч хайртайгаа учирвал урьдын бүхнээсээ татгалзаж, зөвхөн түүндээ хамаг бүхнээ зориулах болно. Түүнтэй учирсан бүсгүйчүүл тийм ч амархан салж чаддаггүй. Эдэнтэй ихэр, үхрийнхэн гайхалтай хамтрагчид болдог. Харин загас, охин, нумынхнаас зайгаа барьж явахад гэмгүй.
Мэлхийн ордныхонд секс чухал биш
Тэдэнд бэлгийн амьдрал нэг их чухал биш. Тэд өөрсдөөсөө ахимаг, эгчмэд хүүхнүүдэд тааламжтай ханддаг. Гэвч тэд үерхэлдээ үнэнч. Yргэлж хайрлуулж, энхрийлүүлж байхыг хүсдэг. Уурласан бол заавал ямар нэгэн бэлэг авч, спюрпириз бариулж байж тайвширдаг. Тэдэнд секс нь таалагдаагүй бол ойртолтын дараа хамтрагчаасаа зугтаж, сэтгэлд нийцсэн хүндээ юу ч үл хайрлана. Эр мэлхийнүүд ихэвчлэн нэлээд эротик дүртэй хэрнээ оронд орсон хойноо амиа хичээгч, эсвэл идэвхигүй нэгэн болж хувирдаг. Түүнийг үргэлж залуу мэт санагдуулж бай. Гэргийдээ хайртай ч залуу хүүхэнтэй учирвал жолоогоо алдаж мэднэ.
Арслангийн ордныхон хайр халамжаар дутаадаггүй
Эр арслангуупыг зөв залвал ухаан, хүч байгаа бүхнээ өгөхөд бэлэн байдаг. Энэ ордны эрчүүд хамгийн уужим сэтгэлтэй, жинхэнэ янаг байдаг ч эелдэг бус, айдас төрүүлэм байдаг. Хайр дурлал болон секс харьцаа нь тэдний хувьд жинхэнэ баяр баясгалан. Энэ ордныхон нууц амрагтай байх нь цөөн. Тэд хайр дурлалд их эмзэг ханддаг бөгөөд сексийн харьцаанд тийм ч түргэн ордоггүй. Арслангийнханд хамгийн царайлаг, чадварлаг сексийн хамтрагчид тааралддаг тэндий аз юм. Түүний итгэлийг алдвал эргээд чамтай харьцахгүй.
Охины ордны эрчүүд царайлаг
Охины ордныхон нэлээдгүй царайлаг байдаг бөгөөд энэ давуу талаа яаж ашиглахаа сайн мэддэг. Нэгэнт холбогдсон хүмүүсээрээ байнга хүрээлүүлж байх дуртай. Хэдийгээр сексийн хамтрагч ч гэлээ яг л найз нөхөд шигээ бүгдтэй нь тэнцүүхэн харьцаж чаддаг. Хэнийг ч гомдоодоггүй. Энэ ордныхонтой хилэнц, загас, жинлүүрийнхэн сайн зохицдог.
Жинлүүрийн ордныхон удаан сексд дуртай
Хамтрагчдаа маш эрчтэй хайдаг. Хайр энхрийлэл, бие биедээ ойртохыг цаг хугацаа харуулах ба хайраа гайхалтай сайхан байлгахын тулд хүч боломжоо дайчилдаг. Нарийн ширийн зүйл дээр бусдаас зөвлөгөө авах дуртай. Тэд сексийн оршлыг маш удаан байлгахыг хүсдэг ч яг цагаа тулахаар сексийн харьцаа нь маш хурдан болж өнгөрдөг. Гэхдээ тэдний амьдралд секс тийм ч чухал байр суурийг эзэлдэггүй. Хүссэн хүнээ өөртөө татаж чаддаг .зарим нь хүнтэй ойртохдоо маш идэхигүй байж магадгүй.
Хилэнцийн ордныхон маш тачаангуй
Энэ ордныхон сексийн маш агуу мэдрэмжтэй. Тэд мөнгөний төлөө гэрлэж, ажилдаа ч секс харьцааг ашиглаж чаддаг. Тэдний хувьд мөнгө бэлгийн амьдралаас чухал байр суурь эзэлдэг. Тэд нууц амрагийг өнгөн дээрээ үгүйсгэдэг ч амьдрал дээрээ маш нууцаар явалддаг. Секс бол эдний хувьд спорт гэсэн үг. Мөн тэд маш тачаангуй. Тэд нэг хүнтэйгээ удаан байхыг хүсдэггүй, тэвчдэггүй тул нэлээд удаж байж гэрлэдэг. Гэр бүлээ өөрийн зургаан мэдрэхүйгээрэ сайтар шинжиж байж бүрдүүлдэг. Энэ ордныхонд матар, хонь, арслангийнхан огт тохирохгүй. Харин жинлүүрийнхэн гайхалтай зохицдог.
Нумын ордныхон романтик
Энэ ордныхон хайр дурлал, сексийг мөнгө төгрөгтэй хольж хутгадаггүй. Ганцаараа үлдэж хоцордог тохиолдол цөөнгүй тул хожим хойчоо сайтар бодож төлөвлөдөг. Тэд ихэнхдээ царайлаг бөгөөд дурламтгай хүмүүс байдаг. Хүүхнүүдийн толгойг эргүүлэхдээ гаргуун. Хэдий хүүхэмсэг ч гэлээ жинхэнээсээ хайрлаж дурлаж чаддаг. Тэд залуудаа нэлээд романтик байх боловч нас ахиад ирэхээрээ нэлээд түрэмгий, эзэрхэг харьцаатай болж эхэлдэг. Секс тэдний хувьд хайрын илэрхийлэл болж чаддаг. Тэдний хамгийн сайн хамтрагчид нь загас, ихэр, охин, матрынхан байдаг. Харин хонь, мэлхий, үхрүүдтэй туйлын таарамжгүй байдаг.
Матрын ордны эрчүүд үнэнч
Байнга хүмүүсээр хүрээлүүлж байдаг ч тэдний дотроос хүссэн хүнтэйгээ л сексийн харьцаанд ордог. Мөн нэг холбогдсон хүнээсээ тийм ч амархан салахгүй. Гэхдээ хэрэгцээтэй үед ямарч харьцааг таслан зогсоож чаддаг шийдэмгий улс. Энэ ордны эрчүүд сексийн хувьд бэлэн биш, нэлээд идэвхигүй байдаг ч амьдралын үнэнч хань, туслагч байж чаддаг. Ханьдаа хамгаас үнэнч. Тэдний амлалт бол бурхны үг л гэсэн үг. Тэд заавал амлалтаа биелүүлдэг. Матрынханд ихэр, жинлүүр, нумынхан сайн хамтрагч болодог бол хонь, мэлхий, үхрийнхэн үл тохирно.
Хумхын орд заавал хүслээ гүйцээдэг
Хумхынхан хүслээ заавал гүйцэлдүүлж байж санаа нь амардаг. Маш нээлттэй хумхынхан тийм ч найдвартай хайртууд биш. Yерхэлдээ тууштай. Гэвч сексийг мөнгө төгрөгнөөс салгаж авч үздэггүй. Хайртай хүндээ л чин сэтгэлээсээ ханддаг, харин хайргүй хүндээ төдийлөн тааламжтай хандахгүй. Хумхынхан дурлалын паянгаар дүүрэн байдаг бөгөөд тэдний сонголт нь үргэлж амжилттай, тооцоотой байдаг. Энэ ордныхон матар, арслангийнхантай таардаггүй, харин хонь, мэлхий, жинлүүрийнхэнтэй гайхалтай зохицдог.
Загасны ордныхон жинхэнэ жүжигчид
Загасны ордод төрөгсөд сексийн хувьд голлох байр суурьтай. Гэвч тэд тэр бүр өөрийн хүссэн туршлагатай хамтрагчаа олж авч чаддаггүй. Тэд улс үндэстний сексийн харьцаанаас суралцаж, шинэ байрлалуудыг турших дуртай. Тэд хэдий сэтгэл хангалуун бус байсан ч ханамжтай байгаа мэтээр жүжиглэж чадна. Загасны ордныхон дээд зэргийн жүжиглэгчид байдаг. Тэд хэдийгээр ухаантай юм шиг хэрнээ сексээс болж хамтрагчидаа зовоодог. Тэдний дотоод ертөнц эротикоор баян. Энэ ордны эрчүүд эмэгтэй хүмүүс чихээрээ дурладаг гэдэгт итгэдэг. Энэ аргаар эмэгтэйчүүдийн сэтгэлийг татдаг. Загасныхантай үхэр, мэлхийнүүд сайн хамтрагчид болдог бөгөөд хонь, арслангийнхантай таардаггүй.