Миний эхнэр ядуу

Миний эхнэр ядуу . Яагаад гэж асууж байна уу? Тэр миний төлөө ядуу байх замыг хамгийн аз жаргалтай, бас итгэл дүүрэн гараа сунган сонгосон.


Миний гэргий ажил хийдэггүй. Учир нь түүнээс тасалж авсан эрх чөлөө, эд хөрөнгө одоо миний дэргэд үнэгчлэн нойрсож байна.

Миний гэргий гомдох завгүй танхил бас уйлах эрхгүй гэгээлэг. Тэрнээс гардаг тэр их тэвчээр хатуужил чухам яг хаанаас нь ундардaгийг би гайхдаг. Учир нь түүний өчүүхэн зүйлд ямар их баярлаж байгааг, түүнээсээ авсан тэр эрч хүчээ буцаад надад ямар ч хариу нэхэлгүй зүгээр л өгч байгаа тэр хайрыг мэдрэх бүртээ би эхнэрийгээ бяцхан дагина гэж хардаг. Гэсэн хэдий ч тэр бяцхан дагинаас хэд нугалсан их тэвчээр хүлээлт зэрэг оргилдог.

Миний гэргий ядуу. Түүнд урьдын адил олон найз нөхөд урьдчилж төлөвлөх амралт зугаалга унтаж амрах эрх чөлөө байдаггүй. Гэвч тэр оройн хоолоо дуу аялан хийж зогсохдоо хэзээ ч гэр бүлээсээ төлөөс нэхдэггүй. Би гэргийдээ үйлийн үрийнхээ ширхэг бүрээс өгөхгүй байх агуу их өртэй.

Миний гэргий ядуу. Тэр гунхаж явах өндөр өсгийтөө сонголгүй гурван цувралыг нь үртэйгээ хамт тасралтгүй үзсэн хүүхэлдэйн киноны баатраа худалдаж авах эх хүний ариухан агшин тулгардаг. Ингэж байхдаа тэр гэхдээ надаас илүү аз жаргалтай байж чаддаг.

Миний гэргий ядуу. Түүнд цаг хугацаа хүртэл харгис ханддаг. Гэхдээ гэргийнхээ нүднээс хэвлий дэх үрийнхээ зүрхний цохилтыг инээмсэглэнгээ сонсож чадах цор ганц тавиланг би хардаг. Би хүссэн ч тэр гайхамшигтай мэдрэмжийг нүдээ аниад мэдэрч чадахгүй гэдгээ түүний аз жаргалаас ойлгодог.

Миний бүтэн байх эхлэлийн цэгийг зурж өгсөн хэдий ч эргээд надаас юу ч авалгүй байгаа бүхнээ өгч өөртөө зөвхөн эзэгтэй нэр авч үлдсэн миний гэргий ядуу…

Гэр бүл гэдэг үгийг өөртөө байгаа тансаг бүхнээ өгч харамгүй зориулсан ч араас минь тэврэхдээ сонголтондоо хэзээ ч харамсахгүй гэдгээ амьсгалаараа хэлж өгдөг МИНИЙ ҮНЭ ЦЭНЭ – МИНИЙ ГЭРГИЙ…

Мөнхийн Ус.

3 Comments

  1. aaaaa says:

    ЯДУУ ХҮМҮҮС ЯНАГ БАЙДАГ ГЭСЭН ҮНЭН ҮҮ ХАХА

  2. Mogi says:

    Их тэнэг өөрийгөө
    Дунд тэнэг эд ээ
    Адаг тэнэг эхнэрээ магтана гэдэг юм. Удахгүй тэр толгой дээр чинь гарч чам шиг тэнэг эрийг хөөрхөн дөнгөлөөд түмэн асуудалд хутгаж орхино. Бас эхнэрээ магтаад бвал өөр эр боов нь сэрэлтээд очоод шаачихдаг юм малаа.

    • A man says:

      Bitgii tenegt. Yum buhen chinii mulguu bodliin tusulluur baih alba baihgui, chi neg shalihgui negen l baigaa biz,. Ger bulee oligtoi awch yawchaad iim yum yari erguu mini

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.