Сонголтоо зөв хийж хамтдаа хөгжиж болдоггүй юм уу?

Зөвлөгөө хүссэн шүү! Элдэв тоглоом болгох коммент бичих гэж байгаа бол гараа татчихаарай сорри. Би дунд сургуульд байхдаа ангийнхаа залууг крашладаг байлаа. Гэрт хүргэж өгнө ойр зуур юм ярилцаад хөтлөлцөөд алхдаг найзууд гэх юм уу. 10-аад жилийн дараа ахин таарлаа бид 2-лаа гадагшаа их сургуульд яваад уулзаагүй хэрэг. Хааяа санаанд ордог хөөрөн залуу байсан хүн маань эхнэртэй болсон байсан. Сэтгэл хөдлөл эсвэл анхны хайр гэх дурсамж төдий учраас тухайн үедээ аан энэ хүн эхнэртэй болжээ л гэж бодоод өнгөрсөн.

Гэвч эхнэрээсээ зан харилцаа тохирдоггүй учраас тусдаа байдаг гэдгийг өөрөөс нь сонссон. Архитектор мэргэжилтэй хүн болохоор харах өнцөг, соёл, ярилцах сэдэв гээд эхнэртэйгээ ярилцах гэхээр ойлгоцдоггүй гэж хэлж байсан. Удалгүй утсаар ярих нь ихсээд, уулзах санал тавиад илт хандраад эхэлсэн. Тухайн үедээ угаасаа чамд боломж байхгүй гэж бодож байсан ч эмэгтэй хүнийг хүндэлдэггүй дээрэнгүй түвшин ялгаж харьцдаг өөдгүй хүн байхнээ гэсэн бодол улам л ихсээд эхнэрээ ч хайхрамжгүй байдлаар салж байгаа гэж бусдад тайлбарлаад байгаад нь урам хугараад чадмаар санагдаад эхэлсэн.

Нэг ёсондоо энэ хүн бусдад хаягдаж үзэх хэрэгтэй юм байна гэрлэлт гэдгийг юу гэж бодоод байгааг нь ухааруулмаар байсан. Одоо улам лавшраад надаас өөр зүйл хүсээд байгаа. Ийм сэхчихсэн хүн чанаргүй хүнийг сайхан хаямаар байна. Дотроо бодог хүнийг хүн ёсоор нь хүлээж аваад хайрлаж хамтдаа хөгжиж чадахгүй байж гэртээ суусны гор нь эмэгтэйчүүдэд яагаад хүнд тусах ёстой юм бэ. Эмэгтэйчүүд маань ч өөрийгөө хайрлахад суралцаасай гэж үнэхээр их хүсэж байна. Би энэ залууд яагаад чи надтай байхгүй вэ гэдэг гол шалтгаан нь чи хүн байхад эхлээд суралцаарай гэж хэлмээр байгаа.

Ажиглаад байхад гэрлэлтийг хөнгөн авч үзээд өнөөдөр болзоод маргааш нь салдаг харилцаа гэж ойлгодог бололтой ихэнх хүн. Миний хувьд би итгээд хамтдаа амьдралаа босгоод бие биенээ дэмжих хүслээр гэрлэдэг гэж боддог юм. Хуучинсаг сонсогдож байна уу? Гэрлэлтээс гадна хаппи сингли амьдрал бас нээлттэй байгааг бүгд л мэдэх байлгүй. Миний хэлэх гэсэн гол санаа нь гэрлэлтийг битгий хөнгөн зүйл мэтээр хүлээж аваач гэж л хэлэх гэсэн юм.

Эцэст нь бүсгүйчүүдээ энэ залууд ухааруулахаар бас ичих мэдрэмж өгөхүйц ямар үг сонгож хэлэх вэ саналаа бичиж өгөөч?

13 Comments

  1. Hha says:

    Чи бол наад залуугийнхаа өлхөн арганд нь орно. Юун чадах чи бол чадах гэж байгаад чадуулахаар байна тийм учраас өөртөө хайртай, өөртэйгөө адилхан эмэгтэй хүний нус нулимсийг барахийг хүсэхгүй байгаа бол хурдан сал худлаа ойртож, дотносолгүйгээр…
    Миний бодлоор чи наад залуудаа аль хэзээний татагдаад эхэлчихэж дээ. Юу тарина тэр чинь чам дээр буцаад л ирнэ. Олон жил ингэж явсан хүн чамайг тэгэж хэллээ гээд чи л тэнэг байдалд орж дуусахаас биш тэр залуу ойлгохгүй ээ хө. Аль болох эртхэн холбоогоо тасалхыг бод амьдрал аяандаа наад залуугий чинь нүүр лүү тас алгадаад өгнө.

  2. aaaaa says:

    ухаантай юм шиг царайлсан мулгуу хүүхэн бэ, зүгээр байсан гэр бүлийг салгаж бах таваа хангаж байдаг. Яг үнэн чанартаа доторх хүн чинь хүнтэй суусан байсанд атаархсан худлаа ханд өгж салгаж байгаа биздээ. Хоёр нүүртэй хорон хошуутай балиар хүүхэн бэ.

  3. owl says:

    чи ямар ч ухаалаг cool мүүл үг бодож олж лаг маг хэлээд байх шаардлагагүй, тэр хүн чинь ч тоож тусгаж авахгүй, дотроо инээд нь хүрээ л өнгөрнө. худлаа баахан жүжиг тавьж чамайг найрах гээд байхад нь хуурагдахгүй тоохгүй байвал л болоо, чи өөрөө удаан харьцаад байгаа болохоор энэ надад гайгүй байх зөвшөөрч магадгүй гэж бодоод байна шд, харицахгүй л бай л даа

  4. Mogi says:

    Уймраа хүүхэн бэ

  5. Chiim says:

    Aldah zuilgui huuhed unchruhgui gej bodood salah gej bga ch ym biluu yuun ih medemgiirel ve deerees n ajil mergejleer n todotgoj bicheed bhara ch yadgiin chinii nad bichveriig unshaad suuj bga shd uuruu ch gsn bodohgui uleedeg huuhen uu ugui yu huuchinsag bailaa baila chi zugatsaj uzee za hairan zaluu nas bitgii ingej medemgiirj suutnii durd togloj bai

  6. Karma says:

    Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг боловуузай. Бусдын үйлдэл яахав, өөрийн үйлдэлийг хяна.

  7. Hh says:

    ul tooj haritsahgui bn gdg chn l ystoi sanasandaa hurj bgam shd tgj nuur bitgii ogood bai ugasa uhaan sanaa ni dooshoo orson bga, ugasa erchuudiig tgj hudlaa yridagiig medmeer ym

  8. Zochin says:

    Chi ih hun muutai zaluu yum bn. Chamtai harilzah sonirhol alga gej heleed l holboogoo taslaach dee . Tegeed l harilzahgui bai.

    Yun us honzon avah, Amidral tertei tergui ter huniig chin surgaad ugnu.

    Gadaadad deed surguuli tugssun ch uuruu hun bolj tuluvschuugui bol bolovsroltoi hun gej helehgui sch dee. tiimerhuu hun hognuud haa saigui taarna.

    ter bolgond hariu uguh gej zovoh schaardlaga baihgui sch dee.

  9. Төгөлдөр says:

    Аюултай л юм сэдэж байна даа, чамайг өвөртөө хийчихвэл чи өөрөө л чадуулсан болчихно штээ, тиймээс хол байхыг зөвлөмөөр байна. Шууд смс ээр бүгдийг хэлээд ичээгээд л хая, тэгээд хариултанд огтхонч бүү хариулаарай. Илт дорд үзэж, сэжиг чинь хүрж ой чинь гутаж байгаагаа дандаа илэрхийл, тэгвэл өөрийгөө ямар мангас болсоноо харж магадгүй

    • Сиси says:

      lol тэрүүгээр явсан гайг өөртөө дуудаад, чамд ерөн ямар хамаа байнаа, хахах
      Ухааруулаад ч гэх шиг
      Зүгээр өөрийгөө хичээвэл дээр биш үү

  10. Sugarmaa says:

    Хэзээд эхнэр/нөхөр муу бсан ч чи сонгоод амьдралаа зохиосон хэн нэгэнд эхнэр/нөхөр муу муухайг хэзээ ч битий ярь гэж боддог, наад залуу чинь чамайг өвөртөө оруулаад л хэсэг байж бгаал хаях биз. Тэгс гээд уулзалгүй хаячих өө, заавал чадах гээд хэрэггүй гэж бодож байна.

  11. үнэг үгс says:

    чамд зөвлөгөө өгөхөд чи наадхаа чадах гээд оогт хэрэггүй чамд л өс санаж чамд л муу юм болно, муу өөдгүй эр хүнийг хэн ч өөрчилж чаддаггүй юм хүний генийг ямар өөрчлөлтэй нь биш. битгий наадхаа өөртөө ойртуул мууг нь мэдсэн л бол хамаг юмаа блоклоол ор тас март би муу эрчүүд хэзээч засардаггүй гэдгийг мэднэ. хэрвээ чи наадхаа өөртөө ойртуулбал яг л нөгөө муу зангаараа чамайг гомдооно. тэгж зовоод яахав чи миний бодлоор их зөв бодолтой ухаалаг эмэгтэй бололтой. наадах чинь их л муу хүн байна даа.

  12. үнэн үгс says:

    чи их ухаалаг хүүхэн байна миний бодлоор, наадах чинь хачин арчаагүй амьтан болоол эхнэрээ хаясан байх бас эхнэрт нь ч асуудал байсан байх, шалчигнасан буулт хийдэггүй эмэгтэйтээгээ ан ман үздэг эрчүүд эмэгтэйчүүдтэй хэрэлдэж улмаар салдаг. эрчүүд бүгд ийм өөдгүй байдаг юм бнлэ. найз охиноосоо салчаад аймар амархан мартдаг, хамт хайр хийх гоё байсан хэрнээ тэрийгээ дараагийн найз охиндоо муулдаг ийм л өөдгүй сониуч пизда нар л лаа эрчүүд. чи ер нь салж сарнисан эрчүүдээс хол бай тэд муу зан их сурсан байдаг. бас хуучин авгай нь ч холбогдож магад бдг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.