Хүргэн ах, үеэл эгч…

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Би нэг үеэл эгчтэй юм аа надаас 10 эгч үлгэр жишээ авдаг үнэхээр сайхан эмэгтэй байдаг юм. Гэр бүл зохиосон тогтсон амьдралтай 4 хүүхдийн ээж ойр тойронд нь туслаад өгөх хүн байхгүй эхээс ганцаараа болохоор сүүлийн 2-3 жил гэрээр нь орж гараад хүүхдүүдийн сургууль цэцэрлэгт нь ойртуулж чадахаараа л төрсөн эгч шигээ санаж хүндэлж хайрладаг ганц эгч минь, эгч ч надад чадахаараа л туслана.


Хүргэн ах бол бас эгчтэй нэг үе Монголын нилээн хөрөнгөтэй айлын ганц хүү ааш зан сайтай их найрсаг ах байдаг юм. Би нэг тийм багаасаа л ах аав ч бай эрэгтэй хамаатан садан ч хажууд нь биеэ барьсан хувцас энгэр нь онгорхой цамц богино платье юбка өмсөж үнэхээр чададгүй юм. Эвгүй санагдаад байдаг гэх үү дээ аль болох навсгар юм өмсөөд л бөгтийгөөд суучихдаг нь зуршил болчихсон. Мэдээж эгчийнд хонох үед нөхөр нь хамт байгаагаас цааш бас л навсгар хувцасаа өмсөөд л суучихдаг.

Саяхан хорионоос өмнө эгчийн гэрийн хажуугаар өнгөрч явахдаа дүү нартаа смүти оруулаад өгье гээд орсон юм. Тэгсэн эгч байхгүй дүү нар л байсан би тэр өдөр зураг авалтанд орох гээд нилээн богино юбкатай тайзны будалттай явж байсан, эгч байхгүй болохоор эвгүй санагдаад дүү нартаа өгчихөөд л гараад явчихсан юм. Тэгсэн орой нь хүргэн ах найзын хүсэлт явуулчихсан бас инстаграмаар дагах хүсэлт явуулчихсан байсан. Би эвгүй санагдаад fb дээр найз болоод л өнгөрсөн юм.

Тэгсэн 2-3 хоногийн дараа намайг найзаасаа хасчихсан байсан, мэдээж хүн өөрөө явуулчихаад хасна гэж байхгүй үеэл эгч хассан юм шиг санагдаад байгаа юм. Цаг үе айхтар болсон болохоор намайг нөхрөөс нь мөнгө салгана гэж бодсон юм уу яасан юм. Би тэр явдлаас өмнө том хүүтэй нь дэлгүүр хэсэж яваад юм авахуулна гээд орилоод байхаар нь эгч рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь хүргэн ахын 9911-тэй дугаар нь их амархан болохоор чээжээр орж ирээд залгачихсан юм. Тэгээл ахдаа дансаа явуулчих эдр гээд ярьж байсан чинь үеэл эгч шууд утсыг нь шүүрч аваад их сонин хоолойгоор би явуулчихъя гээд л тасалсан. Магадгүй тэрнээс болсон юм уу мэдэхгүй ч арай эгч намайг өөр өнцгөөс харчихсан юм биш биз дээ гэж бодох юм.

Эсвэл би арай л ургуулж бодоод байна уу? Та нар байсан бол тэгэх байсан уу? Хүргэн надад хэрэгтэй үедээ мөнгө хэлээд авч байгаарай л гэдэг би нэг ч удаа гуйж үзээгүй ямар би эхнэрийх нь төрсөн дүү ч биш албатай биш шүү дээ…

11 Comments

  1. Даваасүрэн says:

    Яасан аймар өмхий санаатай хүүхэн.бэ. айлын эмьдралаас хол бж үз гай болчив

  2. ccc says:

    jaaahan hud sanagdlaa

  3. Minj says:

    Hamaatnii gichiinvvd ch bas l ayultai shvv. Bi lav hend n ch itgedeggui aaw eejiin taliin hamaatnii gichiinvvded. Naad uyel egch chin tegj bolgoomjloh n tumen zuv. Mungutei gaigui aytaihan nuhurtei bol henees ch haramlaj , uchir urguulhaas n umnu taslan zogsooh n zailshgui heregtei. Chi dahij ter ailaar salbaganaad orj garaad hereggui l baih daa.

  4. үнэн үгс says:

    ураг төрлийн хол нь юээр гэж ардын үг бий шүү

  5. Баагий says:

    Би эрэгтэй л дээ, дэмий юм байналээ. Үеэл ахынхаа хүүхдүүдийг оюутан байхдаа сургууль цэцэрлэгт хүргэж өгдөг байсан. Үеэл гадагшаа яваад эхнэр нь хааяа дүү нараа хараад өг гээд хардаг байлаа. Олон санаагүй гэрт байж байтал үеэл ах эхнэрлүүгээ утсаар уурлаад намайг яах гэж дуудсан юм эдр гээд бла бла.. уурлахыг нь сонсоод дахиж тэр айлруу зүглээгүй. Хэн хэндээ эвгүй байдаг юм байна лээ

  6. И says:

    Тус болж байгаа нь сайхан ч очоогүй нь дээр ээ. Очиж хоноод бол бүүр хэрэггүй. Айлын амьдралаас зүгээр холхон л бай. Тус болъё гэж бодож байгаа бол гуйсан үед нь л оч. Тэрнээс дураараа орж гараад дэмий байх

  7. үнэн үгс says:

    битгий тэднийх руу очод бай. тэр ах нь чамд дотроо санаархаж л байгаа дотроо тэгж л бодож бга шууд биш ч.

  8. Мандуул says:

    Чиний бичсэн үнэн бол одоо яаая гэхэв орхих хэрэгтэй. Түүнээс чи ба тэр нөхөр 2 хоёрдугаар утгын юм хэн нэг нь бодсон л бол учир нигуур их болох ажаму. Ер нь холхон амьдарсан дээрдээ хартай эхнэртэй хүнээс. Явган хэрүүл тасрахгүй жамтай.

    • lily says:

      muruuru hol yawaachee ailin amidral chmd ymr hmaatain be hudlaa ooro sain hun boloh gd ydchih uma haha iluu harj biluu dolooson umnud

    • undraa says:

      Наад айлын гэрээр нь орж гарч гүйгээд байх хэрэггүй ш дээ чамтай чамгүй болох л байх. Өөрөө өлөнтөөд айл руу гүйгээд мөнгө төгрөг салгадаг бололтой

  9. Mogi says:

    Айлын амьдралаас холд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.