Умайн хүзүүний хорт хавдар

“Бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн нэгээс дээш хавьтагчтай, эсвэл нас ахисан өөрөөр хэлбэл 35-45 хүртэлх насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг.


Мөн хорт хавдрыг үүсгэдэг вирүс гэж бий. Хөхөнцөр буюу хүний папилон вирүс гэж. Энэ нь бэлгийн замаар эрчүүдээс халдварладаг. эрчүүдий бэлэг эрхтийн толгойн ард ховилд үүсдэг тосонд үрждэг нян юм. Хорт хавдар болох магадлал өндөр.

Мөн бэлгийн замын өнгөний өвчин туссан эмэгтэйчүүд ч умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх магадлалтай” Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх болон хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг талаарх мэдээллийг хүргэе.

Өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Умайн хүзүүний хавдрын эрт үед ямар нэгэн зовиур шинж тэмдэг илэрдэггүй. Харин хожуу үеэс дараах шинж тэмдэг илэрнэ.
  • Үтрээнээс гарах ялгадасны хэмжээ, өнгө, үнэр өөрчлөгдөх
  • Ууц нуруугаар өвдөх хэвлий доогуур өвдөх
  • Өтгөн болон шээс хяналтгүй гарах зэрэг шинжүүд илэрдэг.

Хэрхэн оношлох вэ?

  • Эмэгтэйчүүд маань урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагдах
  • Хоёр жил тутамд умайн хүзүүнээс эсийн шинжилгээ өгөх.

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Эрсдэлтэй бэлгийн хавтлаас зайлсхийх.
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.