ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨРСДӨӨ Ч МЭДЭЛГҮЙ ЭРЧҮҮДИЙГ “ХҮЧИРХИЙЛДЭГ” БУЮУ ҮҮНИЙ 20 ЖИШЭЭ

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд бус эрчүүдэд хүртэл тохиолддог зүйл. Хүчирхийлэлд өртөхөд нас, хүйс, ажил мэргэжил ямар ч хамаагүй юм. Мөн цохиж, зодсон л бол тэр хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт учруулах нь тийм ноцтой биш гэж үзэх хүмүүс ч байдаг.


Харин сэтгэл санааны дарамт, маш энгийн юм шиг мөртлөө хүнд нөлөө үзүүлдэг дарамт шахалт олон байдгийг энэ хэдхэн жишээгээр тайлбарлах гээд үзье.

Тэр чамайг цохиогүй байх… Гэхдээ зөвхөн биеийн хүчирхийлэл үүнд хамаагүй юм.

Маш олон эрчүүд цохиж зодуулаагүй байлаа ч хүчирхийлэл дунд байдаг!

  1. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ ямагт сул дорой, үнэ цэнэгүй, хууртаж байхдаа таарсан, над шиг хүн чамайг сонгосон нь чиний хувьд зол гэж хэлэх.
  2. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ хэрвээ орхиж явах юм бол өөрийгөө гэмтээж, амиа хорлоно гэж сүрдүүлэх.
  3. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ чамайг өөрийг нь хүчирхийлсэн мэтээр худал ярьж, хэрэг үүсгэнэ. Энэ бол жинхэнэ хохирогчдын хувьд нөхцөл байдлыг муухайгаар өөрчилж байгаа хэрэг. Хүчирхийллийн тухай худал ярих нь аймшигтай буруу зүйл.
  4. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч бүх маргааныг өөрлүү чинь чиглэсэн дайралт болгож, эцэст нь өөрийнх нь буруу байсан ч бүх зүйл дээр чамайг уучлал гуйхыг шаардах.
  5. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ өдөр болгон чамайг хангалттай мөнгө олж ирдэггүй хэмээн дарамталж, хүссэн бүхнийг нь ямар ч асуулт эргэлзээгүй авч өгөхийг шаардах.
  6. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч юм болгон дээр “Эрэгтэй хүн байж…” хэмээн үгээр идэж, “Чи уйлах ёсгүй, чи ямар ч сэтгэлийн хөдөлгөөн гаргах хэрэггүй” гэх мэтээр аашлах.
  7. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ чиний бүх харилцаа холбоог тасалж, найзуудаас чинь холдуулан, цор ганц өөртэй нь байхыг шаардах.
  8. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч өөр хүнтэй нийлэн хуурч мэхлэн, жирэмсэн болсон гэж худал хэлж байсан ч хүн бүхэнд чиний буруу гэж ярьж явах.
  9. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч юу өмсөх, хэнтэй ярих, яаж байх зэргийг ямагт зааж, өөрийн хүслээр байлгах.
  10. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч өдөржин ажиллаад ядарч орж ирэхэд дахиад л гэр орон цэвэрлэх, хоол хийх, хувцас угаах, хүүхэд харах гэх олон ажилд боол мэт зүтгүүлж, өөрөө юу ч хийхгүй байх.
  11. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ өдөр хоногоор алга болж, өөрт нь юу тохиолдсон тухай санаа зовон, шаналахад хүргэх.
  12. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч олон нийтийн сүлжээ, ажлын холбоо, гэр бүлийн холбоог хүртэл бүхэлд нь хянах гэж оролдох.
  13. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ хэрвээ тэр цохивол энэ асуудал биш. Харин чи зөрүүлээд цохивол энэ нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэг болж хувирна.
  14. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ өөрийн үерхдэг, хайртай байсан хүнтэйгээ ямагт зүйрлэж, өөрийгөө доогуур үнэлэхэд хүргэх.
  15. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч утсаа авах завгүй, боломжгүй, хүсэхгүй байхад чинь хэдэн зуун удаа байн байн залгах.
  16. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ тэр чамайг өөрийн олж ирсэн мөнгөнөөсөө жаахан ч хүртэх эрхгүй мэт аашлах.
  17. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч юм болгоныг хэрүүл болгон өөрийгөө өмөөрч, бүхнийг удирдах ёстой мэт аашлах.
  18. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ чи түүнд үнэнийг нь хэлэхэд тэр чамайг ингэх ёсгүй гэж уурлана. Учир нь тэр эмэгтэй хүн учир өөрийгөө ямар ч шүүмжлэл хүлээн авах ёсгүй, хэрэв тэгвэл энэ хүчирхийлэл болно гэж хэлэх.
  19. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ өөрөөс нь салах юм бол тэр чамайг дахин хэзээ ч хүүхдүүдээ дахин харахгүй гэж сүрдүүлэх.
  20. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ тэр чамайг эцэс төгсгөлгүй хардаж, өдөр болгон бүх зүйлийг тань шалгаж, нягтлах.

Бидний хүчирхийлэл гэж боддоггүй зүйл хүртэл сэтгэл санааны маш том хүчирхийлэл болдог. Бас зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд гэх бус ХҮНИЙ ЭСРЭГ хийгдэж буй бүх хүчирхийллийн эсрэг бид тэмцэх ёстой.

5 Comments

  1. Zochin says:

    Erchuudeee deer durdsan huchirhiileld urtuj baival ehleed ehnertee anhaaruuul, herev toohgui bol zugeeer l sal. Ene delhiiid emegteichuuudiiiin erh gej baihgui! HUNIII ERH gesen oilgolt l baidag. Huis hamaarahguigeer bugd l tegsh erh bolomjoor hangagdsan baih yostoi! Er ch bai emch bai hen ni ch bie bieniigeee huchirhiileh yosgui!

    • american says:

      uu manai ohiduud chini 10 jildeel mashintai zaluu harval uhaan aldaad ard ni tevereldej suugaad har tsonhnih ni tsaana jinhene er emiin surgaltaa tultal ni sad tavital ni uzej baigaa yum chini

  2. Go home says:

    iim awgaig uter turgen turhumd ni butsaah bailgui

  3. el says:

    argaguishd bagaasa daramt awch uzeegui ehneruud chin bagada eejiin daramt ger ornii ajil duu harah ene ter gseer bainga medrele naaduulsan, howguud bol yu durtaiga hj gaduur nz nuhud gser ger bultei bolood ger orond yu bolj yaj amidardagiig mederj bgazde tm bolohoot ter ger ornii ajil ch ymuu ih daramtaa ohiddoo bitgii gargaj bai

  4. зочин says:

    өө ёстой байнга бүх төрлөөр нь дарамтанд байдаг юм байна ш дээ би. Дээр нь нэмээд хэлхэд
    21. Зөвхөн өөрөө хүссэн үедээ л секс хийх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.