ҮЙЛИЙН ҮР БАЙДАГТ ИТГЭЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ

Үйлийн үрийн хуулинд итгэх нь нийгмийг шудрага болгох арга мөн, хэдийгээр хүмүүс батлаадах нотлоодох, шинжлэх ухаанд тийм зүйл байхгүй, философид тийм зүйл байхгүй, амьдрал дээр ч бараг байхгүй, хүүхэд шиг үлгэрт итгэх хэрэг үү тэгээд гээд баахан л юм ярих байх. Гэхдээ бид хүүхэд шиг үлгэрт итгэх хэрэгтэй, итгэж амьдрах ёстой.

www.lovelytoys.mn

Чи юу тарина, түүнийгээ л хураана. Чи ямар үйлдэл хийнэ, түүнтэйгээ адил хариу үйлдэл авна

Чи хүн хуурвал, чи өөрөө бусдад юмуу өөртөө хуурагдана, өөрөөр хэлбэл өөрийн чинь үнэн гэж бодож явсан зүйл худал болно. Хэн нэгэн бусдад авлига өгсөн бол бусдаас авлига авна. Чи хулгай хийсэн бол чамаас хэн нэгэн нь юмыг чинь хулгайлна, нэг бол чи өөрөө өөрийнхөө амьдралын алтан цаг хугацаанаас хулгайлж шоронд орно.

Чи бусдад тусалвал эргээд хариу тус хэн нэгнээс хэзээ нэгэн өдөр ирнэ, чи бусдын хүүхдийг өөрийн хүүхэд шигээ санаж хайрлавал тэд ч мөн чамайг өөрийн аав ээж шигээ хайрлана. Чи бусад хүмүүсийг доромжилвол тэд ч мөн чамайг доромжлоно, доромжлохгүй байлаа ч чи өөрөө өөрийгөө доромжилж хараах өдөр ирнэ.

Өөртөө гутрах, өөрийгөө зүхэх өдөр ирнэ. Яагаад гэвэл чи бусдыг доромжилж гомдоод байсан учраас тэр. Чи өөрт ноогдсон алжаа хийхгүй, бусдаар ажлаа хийлгүүлж, нэг бол бусдын хийсэн ажилд өөрийн нэрийг шургуулж үр дүнг нь хуваалцаж, цалин аваад яваад байж болох ч удахгүй чи юу ч хийж чадахгүй, хэрэггүй ажилтан болон хувирсан байна. Тэр цагт хэн ч чамайг тоохгүй зөвхөн өөртэй чинь адилхан бэртэгчингүүд чамайг боол шигээ ашиглахыг үзэх болно.

Өнөөдөр луйврын аргаар хөрөнгө мөнгөтэй сайхан амьдарч болоод байгаа мэт боловч үхэхээсээ өмнө магад хөрөнгө мөнгөнөөсөө хагацана, үгүй юмаа гэхэд үр хүүхэд чинь өлөн зэлмүүн амьдарна. Буруу аргаар олсон эд баялаг буян болохгүй хорлол болно. Өөрийнх нь үйлдсэн муу үйлийн үр нь өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхэд хань ижилд бууна. Хүүхэд чинь өвдөж зовоод байх вий, яагаад гэвэл таны үйлдлээс болж хэн нэгний хүүхэд зовж байж мэднэ. Үгүй ч байж мэднэ.

Аа худлаа, тийм юм гэж юу байдаг юм, хулгай хийгээд сайхан амьдраад байгаа хүмүүс олон л байна. Муудсан юм алга зүгээр гэж бодож болно. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна, хэн нэгний үхлийг үзээгүй байж азтай үгүйг нь дүгнэж болохгүй гэж үг байдаг даа, манайхны хэлдэгээр насны бөгсөнд их зовсондоо гэж ярьдаг шүү дээ.

Энэ бүхнийг нуршисны учир нь хүүхэд ч тэр, залуучууд ч тэр, өвгөд хөгшид ч тэр, ер тэгээд баян ядуу, дарга цэрэг гэж цөм ялгалгүй, сайхан сэтгэлийн зүгээс аливаа үйлдэл хийж, бусадтай харилцаж баймаар байгаа юм. Түүнчлэн миний хийж буй аливаа үйлдэл зөв үү буруу юу гэдэг дүгнэлт хийж, энэ үйлдлийн мааньүр дүн, үйл үр нь эргээд надад ямар хэлбэрээр ирэх вэ, гэдгийг тунгаан бодож байх хэрэгтэй хэлээд байгаа юм.

Ялангуяа улс орны хөгжлийн, хүмүүсийн амар тайван амьралын гол хөдөлгөгч хүч болох улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд маш шудрага ажиллаж, ард олныхоо төлөө үхэхэд харамсах юмгүй, миний гавъяаг хойч үе минь хүртэх болно гэсэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй юм.

Харамсалтай нь өнөөгийн төр засагт маань ийм хүмүүс хэр олон байгаа болдоо, зөвхөн төрийн эрх мэдэлд л хүрэх зорилгодоо хэт улайрч, эрх ямба эдлэхийн дон тусаж, энэ бүхэндээ хүрэхийн тулд худал хэлж, хууран мэхэлж, айлган сүрдүүлж, хууль зөрчиж болохгүй бүхнийг, муу бүхнийг, шудрага бус үйлдлийг эрээ цээргүй хийж байна. Энэ бүхний эцэст үйлийн үрээ эдлэх болно шүү, өнөөдөр магадгүй маргааш ялын тогтоол уншуулж, монгол нийт ард түмний нэрийн өмнөөс яллуулах өдөр ирнэ шүү гэдгээ ядаж бодож, айж эмээх хэрэгтэй юм.

Миний үр хүүхэд, хань ижил, хамсаатан бүхэн минь миний бусармаг үйлдлээс болж үйлээ эдэлж, муугаа үзнэ шүү гэдгийг санах хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ, энэнд итгэж гэмээнэ улс төрч, дарга цэрэг, албан тушаалтнуудын үйлдэл нь үнэнд ойртож, хуульд нийцсэн, энэрэнгүй, шудрага байх болно. Үйлийн үрд итгэх, өнөөдөр юу тарина, маргааш түүнийгээ хураадаг, хүн үйлээ эдэлдэг гэдэг хууль зөвхөн эрх мэдэлтнүүд ч биш эгэл хүмүүст хамаатай болоод хүмүүс үүнд итгээд ирэх юм бол нийгэм ч өөрөө зөөлөн болж, зүрх сэтгэлтэй болж эхлэх юм.

Ингэж үйлийн үрэнд итгэх нь буруу юу зөв үү, гэдгийн тухай ярилцах биш харин хүмүүс аль болох л бие биендээ тусалж, ажил төрлөө сэтгэл зүрхээрээ хийж, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж, хууль ёсыг дээдлэн, шудрага журмыг баримтлан амьдрах нь чухлаас чухал юм.

23 Comments

  1. Me says:

    Сайн муу алийг нь хийсэн ч хариу нь гардгийг бүгд мэдэж байгаа. Үүнд л нэр өгчөөд байгаа болохоос биш. Зарим муу зүйлийн хариу урвал нэлээн олон жил, зууны дараа гарна. Харамсалтай нь өөрийнх нь үйлдсэнээс үлэмж өсч ирнэ. Яаж ч үгүйсгээд үрийг нь үзэх хорвоо учраас хариуцлага, сэтгэлтэй амьдрахаас өөр арга алга даа зайлуул гэж

  2. жоон вийк says:

    яаандаа маанаг монголчууд минь овоо ухаан сууж байгаа юм болов уу гэсэн бас л мухар сүсгээ ярьсаар л аргагүй мухар сүсгэндээ гүн нэвчжээ. би шинжлэх ухаанд л итгэдэг шу өөрөө ид шид гайхамшиг шашин бол яахав авах юм байгаа л гэхдээ манайд жинхэнэ шашинтай ямар ч холбоогүй лалар төвдүүдийн холион бантан орж ирээд жинхэнэ лалар болгосон бидний шүтээд байгаа шарын шашин бол ориг буддатай ямар ч хамааралгүй, эцсийн эцэст та нарын гонроог далай лам чойжамц 2 биш шу ны аргаар гаргаж авсан эм тариа эдгээдэг гэдгийг наад маанаг толгойдоо сайн тогтоож ав. ийм хогийн ниитлэл харахаар ясны дургүй хүрдэг гэж яааваа

    • uiliin ur bol baigaliin jam says:

      shinjleh uhaan ooroo uchir shaltgaan bolon vr dagavriin huuli deer tulguurladag yum, mal min. Uiliin ur gedeg bol engiineer helbel alivaa uildel hiigeed tuunees garah ur dung l helj bga yum, ene bol baigaliin jam.

  3. Mogi says:

    Үхсэн эцгээ муулсан хогийн гөлөг чи өөрөө хурдан чадраарай.
    Чи харин ч тэр эцгийнхээ бузар гээд бгаа боовноос үүсчихээд гарсан боовоо яасан их муулдаг лалрын хулгайч вэ. Тэр бузар чинь энэ хорвоог бий болгосым. Бузар эцгийнхээ цуснаас салмаар бгаа бол өөрөө үх л дээ.

    • Гэр бүлийн хүчирхийлэл, садар самуун амьдралыг зөвтгөдөг оюун бядуу хүмүүс орчлонгоор дүүрэн байгаа нь үнэхээр харамсалтай явдал юм даа. Мунхаг эцэг эхийн муу үйлийн үрийн золиос болж, сэтгэлийн зовлон шаналалд автан зовж тарчилж байгаа маш олон хүмүүсийн өмнөөс би үнэхээр их харамсаж бас өрөвдөн шаналж байна. Дээрх комментыг бичсэн хүн шударга бус явдлыг зөвтгөж, савсаг бохир амьдралыг эрхэмлэж явдаг хүн бололтой. Таныг тэнгэр таалалдаа авч, хэлсэн үг хээвнэг бодлын чинь хариу болгож үйлийн үрийн үнэн ёсыг усан нүдний чинь өмнө урсах нулимсаар харуулах болтугай. Зовлон үзэж байж л золгүй амьдралын жамыг таньдаг нялхсыг яалтай…

    • Mogi гэдэг хүнд хандаж гэнэтийн сөрөг сэтгэл хөдлөлөөсөө үүдэж онцгүй муухай үгс биччихжээ. Намайг уучлаарай. Би бас харуусаж, гомдсон сэтгэлээ барьж дийлэлгүй төрсөн эцгээ үзэн ядсан сэтгэлээр дэндүү буруугаар биччихсэн нь миний буруу. Хүн эцэг эхээ үргэлж хүндэлж явах ёстой гэдэг таны үндсэн санаа бол түмэн зөв өө. Бид эцэг эхээ юу ч болсон үзэн ядаж болохгүй гэдгийг би ойлгож байна аа, хэдий эцэг эх нь өөрсдөө мэдэлгүйгээр үр хүүхдийнхээ амьдралд сөргөөр нөлөөлөх алдаа хийсэн ч түүнийг нь бид үргэлж уучлах ёстой гэдгийг би яг одоо ойлгож байна аа. Гэхдээ бас таны “Үхсэн эцгээ муулсан хогийн гөлөг чи өөрөө хурдан чадраарай…” гэсэн үгс миний сэтгэлд их хүндээр туслаа. Та өөр хүнд дахиж битгий ийм муухай үгс бичээрэй. Энэ үгэнд тань би бас сэтгэл эмзэглээд танд зөрүүлээд “…Таныг тэнгэр таалалдаа авч, хэлсэн үг хээвнэг бодлын чинь хариу болгож үйлийн үрийн үнэн ёсыг усан нүдний чинь өмнө урсах нулимсаар харуулах болтугай…” гэж хараасан утгатай муухай үгс биччихсэндээ дахин дахин уучлалт гуйж байна аа. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Тиймээс хүмүүс бид үргэлж нэг нэгэндээ сайныг хүсэж, алдсан нэгэндээ ухаарал хайрлаж, адарсан нэгэндээ сургамж болсон гэгээлэг үгсийг хэлж байх нь чухал юм шүү. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй…

  4. Mogi says:

    Энэ ертөнцөд хамгийн худал зүйл бол үйлийн үр гэдэг айдас. Тийм зүйл хэзээ ч бгаагүй ба бх ч үгүй. Бүх л улс орны амьдрал голдрилоороо, эдийн засгийнхаа хэмжээгээ өсөн хөгжиж бна. Ядуу буурай орны хүмүүс ийм юманд итгэж луйварчин лам нар хүмүүсийг ийнхүү айлгаж бдаг. Америк барууныхан ядуу улсуудыг хоослон цөлмөсөөр бна тэд үйлийн үр эдэлдэггүй хэдэн зуун жилээр баяжин таргалаж бна. Хүн болгон бнга алдаж онож явдаг бөгөөд алдсан алдааг нь үйлийг үр хэмээн итгүүлж тэнэгтүүлдэг. Гэтэл зүгээр л энгийн бх л ёстой алдаанууд, цаашид ч алдсаар бх болно хүмүүс бид. Дэлхий ертөнцийн түмэн хүнийг алсаар луйвардсаар бгаа америк баяжсаар бна. Тэд үнэхээр атаархам амьдралтай. Хэдэн сая хүн алсан Сталин өөрийн үхлээр огт зоволгүй үхлээ. Хэнийг ч алаагүй гэм хоргүй хүмүүс коронагаар хиаран үхэж бна. Үүнд ямар ч үйлийн үр түй ч хамаагүй юм. Хүний зовлон жаргал хүний ажил хөдөлмөр залхуурлаас л үүсдэг. Эдийн засгаа сайжруулж чадсан өндөр хөгжилтэй улсын иргэд зовох юмгүй амьдарч бна. Луйварчин дарга нартай бид зовлонгийн далайд живж бна. Үйлийн үрээс бус тэнэг дарга нараасаа болж баруунд хужаад газрын баялагаа дээрэмдүүлээд өөрсдөө шороо үмхэж сууна. Хүний амьдралын нэгэн тохиолыг өмнөхөн болсон тохиолдолтой хүчээр холбон үйлийн үр мөн хэмээх нь агуу мунхаг харамсамаар тэнэг ухаан юм. Хэн чадалтай нь амьд үлдэх ширэнгийн хуулийн дагуу л бүх ертөнц орших болно.

  5. 2014 онд болсон явдал юм. Миний бие 20 настай байлаа. Тэр нэгэн өдөр өөрийн хамгийн дотнын ганц анд найзтайгаа хамт 3,4-р хорооллын Enjoy гээд шөнийн клубт охин найрах гэж шоудаж байгаад тухайн үедээ архинд согтсоноос болж найзтайгаа маргалдаад тэр шөнийн клубийн бүжгийн талбайд нь найзыгаа хамраас нь цус гартал нь цохиж байж билээ. Тэгээд намайг хамгаалагч нар нь хөөгөөд гаргаж байсан сан. Тэр үед найзыгаа үнэхээр их гомдоосноо ойлголгүй удаан явсан даа. Гэтэл тэр явдлаас хойш яг 2 жилийн дараа би өөр 2 найзтайгаа хамт өнөөх enjoy гээд шөнийн клубт шоудаж байгаад санамсаргүй байдлаар өөрөөсөө нэлээд ах танихгүй нэг залуутай маргалдсаны улмаас хамар луугаа цохиулаад тухайн үед садартал цус алдаж, бас түүгээр барахгүй хамар маань далий болчихсон өнөөдрийг хүртэл хагалгаанд орж тэгшрүүлж амжаагүй л явна. Энэ үед л найзыгаа 2 жилийн өмнө гомдоосонд өөртөө их харамссан даа. Энэ бол муу үйлийн үр маань боловсорсон сөрөг үр дүн нь байсан. Харин саяхан буюу 2020 оны намар би нэгэн цайны газар 5000 гаруй төгрөгийн үнэтэй цуйван захиалаад зөөгчид нь 20.000 төгрөг өгсөн юм. Удалгүй зөөгч өсвөр насны хүү хоолтой маань хамт хариулт мөнгийг маань өгч байна. Гэтэл задгай мөнгөнүүдээс бүрдсэн хариулт мөнгөө тоолж үзтэл 23.000 төгрөг байсныг гайхаад, өөрийнхөө түрүүнд бүхэл 20.000 төгрөг өгснөө санаад, бүр илүү 3000 төгрөг хамт хариулж өгсөнд гайхаж орхиод өнөөх хүүд хандан би түрүүнд 20.000 төгрөг өгснөө дахиж лавласны дараа тэр хүүг надад илүү мөнгө өгчихсөнийг хэлээд мөнгийг нь буцааж өгч байсан сан. Тэр үед өнөөх хүүхэд инээмсэглээд ” Баярлалаа, ах аа” гэж халуун дулаанаар хэлж байсан даа. Энэ явдлаас хойш 1 сар гаруйн дараа би өнөөх цайны газрын ойролцоо алхаж явж байтал газар шороон дээр бүхэл 10 мянган төгрөг хэвтэж байхыг олж билээ. Тэр мөнгийг олсон хүний олз хаясан хүний хаяз гэж бодоод л авсан даа. Энэ үед би өмнө нь тэр хүүд шударгаар хандаж эндүүрч өгсөн хариулт мөнгийг нь буцааж өгсний үйлийн хариуд өнөөдөр надад аз тохиож байна гэдгийг л маш сайн ойлгосон. Хүмүүс минь, үйлийн үр гэдэг бол үнэхээр бодитой зүйл шүү. Үйл үйлээ дагана, Үнээ тугалаа дагана гэж монголчууд бид ярилцдагийг ямагт санаарай.

  6. Uiliin vr says:

    belegnii agaarjuulagch, coffee chanagch zergiig hulgailj, huvidaa zavshij bgaa nohdod uiliin ur gej bh bolov uu?

    • хммм says:

      бусдыг хэдэн төгрөгөөр хохироосон тэр нь чамаас эргээд эд материал болох машин, байшин электрон бараа гэх мэт зүйлс чинь эвдэрч чамаас хохирол гарна. Чи хулгайгаа хийгээд явж л байхгүй юу тэгэж байгаад хуримтлагаад нэлээн том эд хөрөнгийн гарз учрах биз. тэр үед л чи үйлийн үр байдагт итгэх болно до.

  7. Mogi says:

    Тийм юм бхгүй ээ хүмүүсээ. Хичнээн сайн үйл хийлээ ч сайхан амьдрахгүй шүү. Хэдий их муу үйл хийлээ ч муу амьдрах ёс гэж үгүй. Зүгээр л ширэнгийн хууль үүрд хүчинтэй бна. Хэн хүчтэй чадалтай нь түүхийг бүтээж явдаг юм даа. Зориг ухаан заль дайчин хүсэл мөрөөдлөөр амьдралыг туулна. Хэн чадаж бгаа нь цаг үедээ чадлынхаа хэрээр чадаад зөнөж үхдэг. Энэ хүн “юу тарина түүнийгээ хураана” гэдэг философыг буруу хэлээд бна. Хэн юу хийж, зүтгэж новшын санаандаа хүртэл тууштай бвал, амжилт олж үр шимээ хүртэх тухай юм. Энэхүү замдаа муугаар бодоход хичнээн хүн алж цусан далайд живүүлсэн ч хамаагүй санасандаа л хүрэх нь чухал юм. Харин алсан хүнийхээ тоогоох үйлийн үр эдлэх ёстой мэт бичээд бгаа нь шал худал шашны сургаал. Ердөө Улс орны хуулиар зохицуулагдах агаад энэ нь үйлийн үрээ эдлэж буй хэрэг огт биш. Бүр нарийн ширхэгчлэн яривал энд ойлгох хүн бхгүй бөгөөд ойлгохгүй зүйлээ худал хэмээх нь хүний зан юм. Зүгээр л энгийнээр ширэнгийн хууль мөнхөд хүчин төгөлдөр бхаар энэ дэлхий хүнийг бүтээсэн эволюцтэй. Хэн чадсаных нь зөв бх болно. Байгаль ийм хуультай.

    • үйлийн үр гэж бий says:

      Муу үйл хийвэл өөр дээр чинь биш ч эхнэр үр хүүхэд аав ээж эрхэм хүмүүс дээр чинь бууна. Бусдыг хохироож буруу гараар мөнгө олсон бол эд зүйлс чинь эвдрэнэ ойр ойрхон аваарт ордог золгүй зүйлс ихээр тохирлдох болно. Муу зүйл хийсэн хүмүүс аймхай сандараа хулчгар дальдичсан гөлөгнүүд байдым да .

    • Bi says:

      Моги энэ удаад яг үнэн хэлсэн бна. Үхсэний дараа хойд төрөл энэ тэр гээд юу байдгийг мэдэхгүй ч гсн, яг энэ амьдралд бол ширэнгэн ойн хууль үйлчилдэг. Гарцаа бхгүй ганц үнэн бол амьдралд хэн сайн үйл хийсэн нь биш, хэн хүчтэй чадалтай эрх мэдэлтэй, мөнгөтэй бна тэр хүн л бусдын хайр хүндлэл хүртэж сайн сайхан, утга учиртай амьдардаг. Бусад нь хэнд ч хэрэггүй бөөс хумхын тоос шиг л ад үзэгдэж, ашиглуулж, доромжлуулж, байгаа бүхнээ бусдад булаалгаж явах жамтай.

    • american says:

      tanuus medeh uu?,tanai uvug etseg emeguud chini bugd hulgaich aluurchin yankan baisan gedegt,hui negdel dundad zuuni ter hargis zerleg yertuntsud tanai uvug emeg chini hen negniig amai avarahin tuld,hulgailahin tuld yamarch sedeleer bur serial killerch baisan baij magadgui yaagaad gevel hun turluhtun niigemshij ehelsenees hoish ene yavdal nuuts bolood suuldee bid haanaas irsenee martchihsan,yaaj ch bodson amid uldeh esvel turemgiilehiin tuld hen negniig alh esvel ulburch uhehguin tuld huchinduulj bas alaj horloj yavsan l baigaa,ene bol bur ertnii barag hel ug meddeggui zerleg humuus baihin uyiin chini chinii uvug emeguudii chini yavaj irsen zam,

    • american says:

      yag sain iul gedeg ni bas yag yuug heleed baigaa ni ih sonin,tuslah asrah hamgaalah uruvduh geed tugusgulgui,muu ni gevel amerikiin 1 kino baidagdaa,19-r zuuni ehen uyiin 1 neft haigch hunii tuhai,argaggui erhend hudlaa yarina hun alna,etsedee aimshigtai bayajina,jishee ni iimerhuu amishigiin humuus etsesdee burhan shig bolson bank baiguulsan surguuli tsetserleg iuldveruud barisan geel zunduu zunduu,harin umnu ni yaaj yavsanig ni hench medehgui,meddeg hed ni aigaad dugardaggui iim case-uud mash ih baigaa,hechneen sain iul hiilee geed etsesd ni 1 huuhed huchindegch shorongin horigdol aluurchin hulgaich yanhan buh hadni mangasnuud tsaana ni burhani durd huvilaad zaaval zashijil baidag,bur batlagdsan arabin musulmanuud ni uuriin shashinaas busad humuusig ul itgegchid geed ustagah ni buyan boldog gedeg bur hatuu nomloltoi tarhia tembuuruulsen hog shaarnuud,hyatadduud bolohoor uursdiig ni uur busad undestenguudig yaaj genotsid hiisnee odoo buur martuulaad komunizm bol burhan shig uzel boltson baih jisheenii,ingeel yavaad baival ihenh uzej harj baigaa yumni chini ard dandaa mangasuud zavishaad baidag baigaa yum,,,

      • Баагий says:

        Тийм бх хүнд туслахдаа бодолтой бх хэрэгтэй би хамаатанууддаа их тусалдаг өөрөө юучгүй байж л одоо манай хамаатанууд намайг үнэгүй зарц шиг хэн нэгэнд тусламж хэрэг болуул надруу явуулдаг туслахгүй бол уурладаг болоод баян нэг нь үнэгүй зарчих гээд л чи овоо болжээ гэх жишээний

  8. Баагий says:

    Би итгэдэг нэг жишээ бичий манай хадмын дүү нөхөрөө гомдоогоод залуудаа салсан 2 хүүхдийн эцгийг өөрөө ч мэддэгүй насаараа шовдаж архидаж амьдарсан хэдэн эгч 2 хүүхдийг харж өөрийг чирч явсаар 50 хүргээд охиныг хүнтэй суухад гэр орныг тохижуулж хүүг гадагшаа сургууль явуулсан охин одоо 4 хүүхэдтэй хүү гадаад байдаг эгч саяхан цус харваж өөрийн мэдэлгүй өмдөндөө бааж шээдэг болсон. Охин нь боломжийн сайхан амьдаралтай нөхөр нь томоо жийптэй тэгсэн охин би ээжийг харж чадахгүй олон жаахан хүүхэдтэй эгчийндээ хүргээд өгцөн жаахан хүүхэдтэй гэрээс гарж чадахгүй гээд эргэж тойрдогүй ах дүү нарын асуудал болоод асарамжийн газар авахгүй хэцүү л бна охин хүн хүнрүү утасдаж уурлаад та нар харах ёстой ягаад хардагүй айл болгон 7 хоног хар гээд бөөн уур ккк охин өөрөө үйлээ эдлэх бх оо

    • Баагий says:

      Би итгэдэг нэг жишээ бичий манай хадмын дүү нөхөрөө гомдоогоод залуудаа салсан 2 хүүхэдтэй нэгийнх эцгийг өөрөө ч мэддэгүй насаараа шовдаж архидаж амьдарсан хэдэн эгч нь 2 хүүхдийг харж өөрийг нь чирч явсаар 50 хүргэсэн. охиныг хүнтэй суухад гэр орныг тохижуулж хүүг гадагшаа сургууль явуулсан охин одоо 4 хүүхэдтэй. Хүү гадаад байдаг эгч саяхан цус харваж өөрийн мэдэлгүй өмдөндөө бааж шээдэг болсон. Охин нь боломжийн сайхан амьдаралтай нөхөр нь томоо жийптэй тэгсэн охин би ээжийг харж чадахгүй олон жаахан хүүхэдтэй эгчийнд нь хүргээд өгцөн жаахан хүүхэдтэй гэрээс гарж чадахгүй гээд эргэж тойрдоггүй ах дүү нарын асуудал болоод асарамжийн газар авахгүй хэцүү л бна охин нь хүн хүнрүү утасдаж уурлаад та нар харах ёстой ягаад хардаггүй юм айл болгон 7 хоног хар гээд бөөн уур ккк охин өөрөө үйлээ эдлэх бх оо

      • жоон вийк says:

        шашны номлол бол дээр үед ард түмнийг барих гэсэн хяналтандаа эрхшээх гэсэн тэр үеийн хар шар феодал алнуудын ашиг сонирхол шүү дээ одоогийнхоор бол хууль юмуудаа үеээ өнгөрөөсөн ойлголтуудаар ногоон толгойгоо тэжээж явах ч гэж яаандаа ухаа хар маанагууд минь

  9. Халиун says:

    Үнэн2

  10. Бат says:

    би тулааны урлагаар хичээллэдэг хүн рингин дээр байхад эсрэг тамирчныхаа гарын хурдыг хараагүй байтал мэдрэмжээрээ бултдаг юм. Хүн тэгэхээр нүдээрээ ч хардаг бас давхар мэдрэмжээрээ хардаг гэдгийг мэдсэн. өөрөөсөө ялгарч байгаа давтамжаа эерэг байвал хүмүүс ч эерэг хандана сөрөг гэмтэй байвал сөрөг л хандана. Үйлийн үр гэж бий зөв явбал зөөлөн зөөлөн замбуйлан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.