Аюулгүй сексийн дүрэм

Хүмүүс сексийн тал дээр гайхмаар боловсролтой болжээ. Баганын дэргэд бүжиглэхдээ мэргэжлийн тайчигчдаас дутахааргүй хөдөлж, секси сувилагчийн дүрд чадамгай хувирч, гав, ташуурыг гарамгай гэгч нь эзэмшиж, камасутраг амьдралд хэрэгжүүлж, секс хийнгээ йогоор хичээллэж байна. Тэгсэн, мөртлөө аюулгүй сексийн талаар наад захын ойголтгүй хүмүүс цөөнгүй байсаар…


Эрүүл бие дотно харьцааг төрүүлнэ

Гаднаас нь харахад хэчнээн сайхан залуу байлаа гээд тэр “аюулгүй” гэсэн үг биш. Халдварт өвчин тээж байгаа эсэхийг нь нүүр царай, хувцас хунараараар нь шинжихгүй шүү дээ. Тэр зандан л биш бол шүү дээ. Зарим төрлийн халдварыг (жишээ нь бэлгийн замын хомхой, папилломавирусын халдвар г.м.) төрөлтийн үеэр эхээсээ авах нь ч бий. Тиймээс бие биедээ тийм л их хайртай юм бол (тэгээд бас бэлгэвчинд дургүй гээд байгаа бол) бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд яагаад хамтдаа хамрагдаж болохгүй гэж? Мөн олон нийтийн газар явж байгаад бохирдсон гараараа бэлгэвчээ барьж байгаад хийвэл бүр аймар үрэвсэлт өвчин үүсгэнэ

Жирэмснээс сэргийлэх эм ч гэсэн бүх өвчнийг анагаагч эм биш

Жирэмснээс сэргийлэх эмийн бэлдмэл чамайг жирэмслэлтээс маш найдвартай (98% хүртэл) хамгаалж чадна. Гэхдээ бэлгийн замын ямар ч халдвараас хамгаалж чадахгүй!

Аман секс аюулгүй биш

Аман секс хийлээ гээд жирэмсэн болохгүй нь тодорхой. Гэхдээ аман сексийн үеэр салст бүрхэвчүүд шүргэлцдэг тул нэг нь нөгөөдөө хүний папиллом вирусын халдварыг дамжуулж болно гэсэн үг. Заг хүйтэн, тэмбүү зэрэг БЗХӨ-үүд ч гэсэн бэлэг эрхтнээс булчирхай руу шилжиж халдварлахдаа амархан. Хламид, мөөгөнцөрийн тухай яриад ч илүүц байх. Тиймээс аман сексийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд бактерийн эсрэг уусмалаар бэлэг эрхтнийг цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ бэлгэвчтэй аман секс хийх нь илүү найдвартай.

Хүслийн шингэнээс хүүхэдтэй болно

Жирэмсэн болсон бүсгүйчүүдийн 90% нь “бэлгэвч хэрэглэсэн ч гэсэн” жирэмсэлсэн байдаг. Тэд дур хүсэлдээ автагдан бэлгийн харьцаанд хамгаалалтгүй ордог бөгөөд “тэсрэхээс” өмнө эрэгтэй нь “бээлий” углаад буцаад ажилдаа ордог. Юу вэ гэхээр, сексийн оршил үеэр эр бэлэг эрхтнээс ялгардаг чийгшүүлэх зорилготой шингэнд үр тогтоох боломжтой өндгөн эс агуулагдах нь бий. Гайхалтай нь гэх үү, гайтай нь гэх үү, ганцхан эр бэлгийн эс байхад л жирэмслэх нөхцөл бүрдэнэ. Харин халдвар авах тухайд гэвэл үрийн шингэний ч хэрэг байхгүй, бэлэг эрхтэн ганц ороод салст бүрхэвчүүд шүргэлцэхэд л хангалттай.

Бүү яар

Аюултай сексээс айж сууна уу? Өчигдөр аль нэг дүрмийг нь зөрчсөнөө бодоод эмнэлэг рүү гүйх гэж байна уу? Яараад хэрэггүй! Халдвар авсан эсэх нь бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орсноос 2-3 долоо хоногийн дараа л мэдэгддэг. Тиймээс хэт эрт шинжилгээ өгөх нь халдварт өвчнийг илрүүлэхгүй байж болно. Эрүүл байна гээд баярлаад байсан чинь нэг мэдэхэд өвчин газар авсан байхыг мэдэх сайхан биш. Гэхдээ бас 3 долоо хоногийн дотор өвчний ямар ч шинж тэмдэг илрэхгүй байна гээд шинжилгээ өгөхгүй байж болохгүй. Зарим төрлийн өвчин эхний шатандаа мэдэгдэхгүй далд хэлбэртэй байж байгаад, хүндрэхдээ аюултай үр дагаварт хүргэдэг. Тиймээс ямар ч тохиолдолд хугацаагаа сайн тооцоолж шинжилгээ өгөх хэрэгтэй гэж зөвлөе.

1 Comment

  1. yer ni bol ertnees gondon heregleed surchih heregtei,bi l lav 10 jildee 15tai baihad sex surgalt orsonoos hoish tsunhendee bainga gondon avch yavdag baisan,delguurees avahad joohon tiim gehdee hicheeliin huvtsasaa soliod nuuree sain budchihaar neeh anzaardaggui baisan.7 honogt 3,4 gondon heregledeg bailaa,faceer ahnartai uulzaj baigaad uulzahaar ihenhdee sex hiine gej bodoogui baijaagaad ehniih deeree hiihgeed yag ter uyed ni gondon ni baihgui balarna,za bandinar bol bur yariad ch hereggui,gaigui boluu geed uulzhaar dandaa huuhedshig yum yarisan yumnuud baidag,yuun sex gondon mom.gondonig ch 1 tsuvuulahshig boldog bailaa,hiij baihad ch gesen ih zuulun gulgamtgai bolgodog,zarim tom erhtentei ahnarin yumig shiruun bish gulgamtgai ih goyo bolgodog.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.