Гэрийнхнээсээ харьцаагаа тасалж байсан хүмүүс байна уу?

Сайн байна уу? Өөрийнхөө амьдралын тухай бичмээр байна. Би энэ жил 33 настай, нөхөр хүүгийн хамт амьдардаг. Төрийн албанд ажилладаг. Маш сайн ханьтай, ийм гэр бүлтэйдээ үргэлж баярладаг. Ганц эмзэглэж явдаг зүйл нь юу вэ гэхээр өөрийн минь гэр бүл, бас хүүхэд насны асуудлууд.

www.lovelytoys.mn

Би айлын 3 хүүхдийн дундах нь, дээрээ нэг эгч, доороо нэг эрэгтэй дүүтэй. Бид нарын хүүхэд нас их хэцүү өнгөрсөн. Аав маань архины хамааралтай, тэр дарамтнаас нь болоод ээж бид нарыг их загнадаг, муухайгаар хэлдэг байсан. За тэр нь ч яахав гэж бодоход аав ээж маань бид нарыг бага байхын л эгчид илүү хайртай, хувцас хунарыг нь хүртэл эгчид илүү гоёийг авч өгдөг, дүү бид хоёрыг болохоор за та 2 юу ч өмссөн яадын гээд л. Хүүхэд байсан болохоор тухайн үедээ гайхаад л жоохон туниад өнгөрдөг байлаа.

Их сургууль төгссөн жилээ эгч хүнтэй сууж тусдаа гарлаа, мэдээж бүх юмаа бэлдүүлээд гарсан байдгийн. Дараа нь би бас тусдаа гарлаа. Гэрээсээ сэтэрхий зүү ч аваагүй. Нөхөртэйгээ хамт бүх хувцсаа нэг портерт ачаад түрээсийн байр луу нүүсэн байдгийм.

За угаасаа би аав ээжээсээ ямар авах албатай биш дээ гэж боддог ч илт муухай ялгаварлаад байхаар нь заримдаа дургүй хүрдэг. Эгч маань сайхан амьдралтай, өндөр боловсролтой, аав ээжийг л гэхээс биш дүү бид хоёрт нэг их санаа тавьдаггүй. Хааяа хэрэг болвол л утсаар ярьна. Нас биед хүрээд ирэхээр эгч, дүү нартайгаа анхнаасаа тийм ч дотно биш байснаа бас ухаардаг юм байна. Одоо бол ажил амьдралын эрхээр бүр холбоо ч барих нь бага. Нэг нэгэн рүүгээ ярих ч үгүй, яаж ийж байна гэж асуух ч үгүй, нэг тийм хөндий харилцаатай болсон.

Энэ янзаараа удахгүй бүр холбоо тасрах юм шиг санагддаг. Осолдохгүй л фейсбүүк дээр найзууд хэвээрээ байна. Зарим нэг найзууд, хамт ажилладаг хүүхнүүдээ харахаар ах, эгч дүү нартайгаа жигтэйхэн дотно сайхан байх юм. Гэтэл бид мартын 8-ныг ч хамт тэмдэглэж үзээгүй хүмүүс шүү дээ. Та нар дунд ямар нэгэн шалтгаанаар гэр бүлийнхээ хэн нэгэнтэй холбоогоо тасалсан хүмүүс байна уу? Бас холбоогоо таслаад ямар сайн үр дагаварт хүрсэн бэ?

14 Comments

  1. Hh says:

    naadahaas chn iluu maash hund asuudald orchihood uhej ch chadahgui bdld orchood bj bn ingen barin baij hair halamj etseg ehiin shn dulaan ugiig huleej bhaar tangarag tasrah min yaawdaa ooriin zamaar ywahgui yawdaa setgel chn owdood bwal mergejiliin hund tolboroo tolood ongorsnoos zgr surgamj aw guij bn

  2. дообо says:

    Ах дүү нар цагаа тулахаар бүгд амиа хичээдэг. Наалдаад байхаар давардаг ах дүү бий. Холхон байсан нь дээр.

  3. dfdffdfdf says:

    Buu med. Chi zgr gologdol bsiim bishuu. Bi bol uur hureed zaaval iluu garah baisan. Bayan bolchod hamaatnuudaa taniku yum shig shaanaa yaadgiin.

  4. Өнөрөө says:

    Монголд л хамаатан садан, гэр бүл гэж зууралдаж, хайран цаг, мөнгөө үрж, балайтдаг болохоос хөжилтэй оронд хувь хүн өөрө өөрийгөө аваад явдаг. юун гэрээ асран тэтгэх, ах дүү нараа татах, бүгд хувь хүн болохоор тус тусдаа хариуцлагаа үүрээд өөрийнхөө амьдралаа аваад явна. Бас олон найз нөхөдтэй ч байдаггүй. Ганц 2 дотнын найз байвал байна. монгол шиг сунжралдсан, зууралдсан, шамбааралдсан, нэг нэгнээсээ хамаарсан, нийлж дарвиасан, нэг нэгэндээ гай болсон харилцаа хамгийн адгийн нь

    • gfc says:

      evrop hvmvvs bi tovt uzeltei dendvv aminch munhag setgeltei hvmvvs, hedii setgehui hogjil saitai ch zurh setgeliin medremj dutmag, mongo seks hoyroos oor burhangui humuus shvv dee evropuud, harin bid bol dorno dahinii, ter tusmaa mongol humuus shvv…

    • Yes Өнөрөө says:

      Өнөрөө agree 100. uur heleh tailbarlah um alga

      • Dfasdff says:

        Муухай харамсалтай байдаг. Гэхдээ бүх харилцаагаа таслаад хэдэн жил болж бна. Одоо бол бодох санах юмгүй. Цагаан сараар ёстой эвгүй байдаг. Болдог бол салах юун сайхан. Болохгүй хэрүүл уруулаас зайлсхийсэн хэрэг. Харамсалтай байдаг.

  5. Kim says:

    Hunii amidral bogino. Hereggui humuust tsag buu garga.

  6. Сахалт says:

    Эцэг, эх чинь тэнэг л хүмүүс байж. Хүүхдүүдээ ялгаварлан үзэж яаж чаддаг байнаа?

  7. тралала says:

    залуу насандаа олон шалтгаанаар хол хөндий бсн ч нас яваад ирэхээр эргээд дотносдог болтой шүү, угаасаа ч хүүхдүүд бага, ажил төрөл ихтэй залуу хүмүүс уулзалдах нь ч бага л бдг даа

  8. Монгол залуу says:

    Би төрсөн эгчтэйгээ тасарсан эрэгтэй хүн бна. 30 настай. Бас бусад хамаатнуудтайгаа 70% тай нь харилцаагаа тасалсан. Учир нь би үл бүтэх хүмүүстэй харилцаатай баймааргүй байдаг. Эдгээр хүмүүстэй харилцаагаа тасарснаар амьдрал маань маш сайхан болсон шүү. Эцэг эхээсээ ч мөнгө төгрөг энээ тэрээ авч бгагүй, надад хэрэггүй би өөрөө бүгдийг чадсан. Ер нь хүний амьдралд хүн өөрөө л чухал болохоос ах дүү хамаатан садан гэсэн илүү шаварнууд илүү шдээ. Яахуу санаа нийлэх тус болох хэдтэй нь харилцаатай байгаад тус болохгүй, гай болж бгагуудыг нь хаяач лай л байна.

  9. Зочин says:

    Ураг садны хол нь дээр
    Гэхдээ үр хүүхэддээ тийм хамаатан ийм хамаатан байдаг гэдгийг нь мэдүүлж байх нь зөв байхаа

  10. Bnaa bna says:

    Бнаа бна. Ер нь голд нь нэг холбож өгдөг хүн бхгүй бол болдоггүйм шиг…Гэхдээ амьдралын эрхээр харилцаа сжрах ч магадлал бна. Өөрсдийн ухамсраас л шалтгаалах бх даа. Харилцаагаа сэргээх бол аль аль нь адил хичээх л хэрэг гарах бх.

  11. susu says:

    ovoo teneg gichii bnda chi chin harin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.