Миний бүх хөдөлгөөнийг хязгаарлах юм

Angry elderly woman scolding someone and gesturing with her finger isolated on white background

Сайн байцгаана уу? надад зөвлөгөө өгөөрэй. Би одоо 21 настай. Гэхдээ би өөрийгөө уг нь тийм жоохон хүүхэд биш болсон гэж бодоод байдаг юм. Гэхдээ ээждээ жоохон санагддаг юм шиг байгаа юм.

Учир юунд байна вэ гэвэл яг л намайг өөрийнхөөрөө байлгах гээд л үзчих юмаа. Жишээ нь утсаараа оролдсон ч утсаа боль, 12 өнгөрөөд утсаараа кино үзээд суучих юм бол орж ирээд л утсаа болиоч утас чинь эвдэрлээ хурдхан унт гээд л байнга л иймэрхүү. Наашаа цаашаа найзуудтайгаа ер нь гарж байсангүй жилдээ 1 гарвал их юм. Миний бүх хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тэгээд одоо бүүр бүх хэлж байгаа нь хэцүү санагдаад таарахгүй юм шиг санагдаад байх юм. Ээж заавал тийшээ яв ингэ тэг гэсэн бол би дургүй байсан ч хамаагүй яг өөрийнхөөрөө утсаар ярьж байхдаа битгий надад өөрийнхөө бодлыг байнга тулгаж байлдаа би чинь хувь хүн шдээ гээл хэлчихсэн өнгөрөө чи хэзээ ийм болчихсон юм том болчихож тээ гээл ер нь би барагтай бол хэрэлдэж байгаагүй л дээ байнга л үгэнд нь ордог юм. Угаасаа ийм байдаг юм болов уу эсвэл би эмзэглээд байна уу? Яаж харьцах ёстой юм бол тэрсэлдэх хэрэггүй юм болов уу ойлгодоггүй ээ.

17 Comments

  1. goy shvv says:

    eejteigee hamt otloh saihaan…

  2. Коко says:

    Бүх л эцэг эхүүп үр хүүхдээ сайн сайхан явуулахыг хүсдэг. Харин арга зам нь буруу байх тохиолдол бишгүй олон байдаг. Хорин нэгэн нас амьдрал мэддэг бүхнийг өөрийнхөөрөө алдалгүй хийж чаддаг нас уу? гэвэл үгүй гэхдээ яг л өөрийгөө олох гэж байгаа биеээ даахыг хүсдэг үе юм шиг санагддаг. Тэгээд дээрээс нь дотроос л шатсан их хүсэл оргилж байдаг юм шиг. Ээж чинь ч гэсэн энэ насыг туулаад гарсан учраас ямар байдагыг нь мэдэж байгаа зүгээр л хэт их санаа зовнил нь буруу хандлагатай нь нийлчихээд хувийн орон зайг чинь олгохгүй байх шиг байна. Би ч гэсэн ээжтэйгээ олон мууддаг байсан болохоор сайн мэднэ ээ. шуудхан амар шийдэгдэхгүй ч гэлээ тусдаа гарах, биеээ даах нь зөв юм бил ээ. Ээж бид хоёр дандаа муудалцдаг жаахан ам муруйдаг байлаа. Яг л чам шиг намайг гарч орохыг хорьдог шөнө орой бол тэр бүр явуулдаггүй байлаа. Би яаж ийж байгаад энэ гэрээс явахсан гэж үргэлж боддог байсан. Гэтэл аз гэхүү дээ таарч Солонгос явах боломж гарсан юм. Тэгээд л нөгөө хүссэн юм хүзүү орооно гэдэг шиг үүрээ орхиод ниссэн дээ. Бүх юм ихэнхдээ хэцүү хүний газар хэл сайн мэдэхгүй ажил ч сайн чадахгүй. Уйлах үе их тэр тоолонд өнөө загинуулдаг мууддаг гэдэг ээжтэйгээ ярьна. Миний ээж ч надад туж санаа зовоотой. Одоо бодох нээ. Хол явсан минь ээж бид хоёр гэр бүлтэйгээ харилцах миний харилцаанд ахиц авчирсан юм шиг санагддаг. Би чамайг шууд л хол яв гэж байгаа юм биш шүү ? Зүгээр л заримдаа харилцааныхаа үнэ цэнийг мэдэрхэд хайрыг ойлгоход өөрийгөө олход хол зай хэрэг болдог юм шиг байлээ. Энэ зүгээр л миний жишээ юм даа. Амжилт хүсье.

  3. тс says:

    биеэ даагад тусдаа гархаал бодсон нь дээрдээ, миний аав ээж 2 бас яг ийм. Одоо 33тай хэрнээ ганц бие, ажил гэр ажил гэр гэж явсаар найз нөхөдгүй ч боллоо. нэг хүнтэй танилцаад гарж орж уулзах гэхээр байнга араас залгана орилж хашгачиж галзуу юм шиг дайрж загнадаг. 8-9н хооронд харику бол тэгээл бөөн асуудал утсаа аваад орилж хашгархын сонсохоор зүрх савлаж гар чичирдэг өвчтэй болсондоо. Ингэж хэн ч биш утсан хүүхэлдэй мөнгөний машин болж амьдарч байхаар үхчих юмсан ч гэж боддог болсон. Эсвэл эцэг эх 2оо үхсэн хойно л эрх чөлөөтэй болох юм шиг санагддаг гэсэн ч тэр үед би хэдийн хөгшин ганц бие авгай болчихсон бх биз.

  4. Bgfdssa says:

    Хурдхан шиг биеэ даа, ажил олоод хажуу өрөө түрээслэдэг ч юмуу…яаж ийгээд биеэ даа…Хүнд явж явж биеэ дааж амьдрах чадвар, амьдралын туршлага хамгийн чухал бдаг бх…Би яг л чам шиг ээжтэй…Байнга хорьж цагдаад гадагшаа гаргахгүй, хүн амьтантай ч уулзуулахгүй, сонсох хөгжим, өмсөх хувцас хийх хийхгүй бүх зүйлийг хянадаг заримдаа ч галзуурах шахдаг блаа…Ямар ч өөрийн гэсэн амьдралгүй хэн ч биш болсон санагддаг. Над шиг болохыг хүсэхгүй л бол эртхэн биеэ даа

  5. el says:

    burhan min tusdaa gar bair holsol mongo tug buh zuilee ooroo zohitsuul ene ynzaara amidral chn hetsuudee ooriin huwi amidralaa bod amar hylbar eejiin hajuud bwal hemluulj duusdag shuu, huurhii eej ni ooriin erhguil tgj bgan

  6. Asuudal says:

    Heterhii ih anhaaral dund baih ni huvi hun bolj tuluvshihud ireeduid asuudal uusgedeg. Ergelzelgui tusdaa garj amidar

  7. Saruul says:

    Ээж нар үр хүүхэддээ сайныг л хүсч хэлж байгаа гэдгиг байнга санаж байх хэрэгтэй. Ээжийн хэлснийг дагалгүй л яахөв гэхдээ заримдаа яагаад дургүйцэж байгаагаа “би биеэ даасан хүн, том болсон” гэдэг байдлаар биш учирлаж, ойлгуулах байдлаар хэлээд үзвэл. Дандаа хүний үгээр, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхгүй байх нь нөхөрт гараад нөхрийн үгээр л байх ёстой, өөрийн гэсэн үзэл бодол,сонирхох зүйлгүй мэт болчдог тал бий. Ээжийнхээ оронд өөрийгөө тавьж бодвол уурлаж, эсэргүүцэх нь багасах байх

  8. enhee says:

    18 насандаа л гэрээсээ гараад явсан даа их сургуулиа ч төгсөж чадаагүй мөн буцаж хариж ээж ааваар загнуулахыг хүсээгүй бор зүрхээрээ явсаар байртай машинтай болсон одоо би 36 настай харин ханиа л буруу сонгосон доо

  9. Bilguun says:

    manai aav eej 2 yg iim bsn.
    19tei bhda tseregt yvj ired aav eejde tom hun bolson gj huleen zuvshuurugdsun du.ghde haaya ugnees ni zuruhuur genetiin ym bolchih ged bdg taltai

  10. nkihj says:

    humuujiltei sain ohin yum shig bna aa, ene nandin zuiliig chin aldahaas l eej chin seremjilj bna. hamgiin unetei setgel zuin baylag bol humuujil shvv, harin tuuniig aldval dahij hezeech oldohgui, tiimees eejdee bayrla,

  11. Biyee daah chadwar says:

    21 tei bol odoo biye daah tsag ni bolson . ingeed horiod tsagdaad baiwal huntee suusniihaa daraa ohiduud jinhen tenegtej ugdug shuu . odoo uuriiguu sain hamgaalaad duraaraa ywah ni zuw baih . nargij tsengej durlaj aldaj onj turshlaga suuh nas baina.

    • Sis says:

      Ene huntei sanal niilj bn, chi gertee baigaal bvl yum uzej nud tailah nasan dre yuch uzku 30 duhsun hoinoo 20 toi hunshg aashilj tuhain uyde uyiihen dundaa evgu baidld orno shuu, het zadgai baihgui ch gsndee baga bagaar biyee daaj ehleh heregtei gej bodoj bn

      • Bgfdssa says:

        Ёоооё Sis яааг зөв. Би бүр яг одоо тийм болчихсон, 30 дөхөж байж яг нэг 20 дөнгөж гарч яваа охин шиг…Өөрөө өөрөөсөө ичээд үеийнхэнтэйгээ нээх дундаа ороод бж чаддаггүй шд….Манай аав ээж яг ингэж намайг бүх юмнаас хорьж цагддаг бсан, бүр сонсох хөгжим, өмсөх хувцас хунарт минь хүртэл хараа хяналт тавина, шөнө орой гадагшаа гаргахгүй…Би харилцаа, секс, амьдрал гээд бүх зүйл дээр 27-той бүсгүй биш бүр яг хорьтой охин шиг л бна…Эртхэн л биеэ даах минь яав даа гэж үнэхээр харамсаж бна….Ажил олж хийгээд айлын хажуу өрөө түрээслээд бушуухан шиг биеэ даа

  12. Er hun says:

    ээжийн чинь зөв. Чиний насан дээр хүүхдүүд архи дарс ууж, найз нөхөдтэйгөө наргиж яваад алдах тохиолдол их бий. Ээждээ баярла. Гэр бүлтэй болоод ирэхээр чинь аяндаа тоохоо больно.

  13. Eejiin chin zuw says:

    Eejiin chin zuw zuw amidraliin hew mayagtai hun shig ba eej chi gsn ert untj ert bosj bai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.