Амиа хорлосон хосууд ба мөрийтэй тоглоомчдын ДАРАМТ

         -Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүмүүс сард 60-100 орчим сая төгрөгийн ашиг олдог-

       Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хоёр хүн харамсалтайгаар амиа алдсан. Дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газарт ажиллахад 30-32 насны М, Б нар өөрсдийгөө ариун цэврийн өрөөнд боомилж, нас барсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Хэргийг шалгаж буй цагдаа нар тус зочид буудлын камерын бичлэгийг шалгахад гаднаас ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Өмнө нь хэд хонож байхдаа өдөр гараад орой ирдэг байсан тухай мэдээлсэн. Мөн тэдний гар утаснаас гэрээслэл олджээ. Тус гэрээслэлээс үзэхэд талийгаачид их хэмжээний өрөнд орж, мөрийтэй тоглосон байжээ. Мөрийтэй тоглоомтой холбоотой тус хэргийг цагдаагийн байгууллага, хууль  хяналтынхан талийгаачдыг амиа хорлох хэмжээнд хүртэл нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үргэлжлүүлэн шалгаж байна. Гэвч амь хохирогчдын үхлийн шалтгаан задлан шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тодорхой болно. Мөн талийгаач нар гурван хүүхэдтэй байсан бөгөөд тэднийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл бий.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДЫН ХЭРГИЙН МӨРӨӨР

      Монголын хууль, хяналтын байгууллагынхан мөрийтэй тоглоомчдыг дийлэхээ байжээ. Тухайлбал, цагдаа, прокурор, улстөрчдийн нэр бүхий албан тушаалтнуудаар хаацайлуулсан бүлэглэл мөрийтэй тоглоомыг зохион байгуулж, хууль зөрчдөг байна. Нийслэлийн хэмжээнд нууцаар мөрийтэй тоглоом тоглуулдаг хэд хэдэн газар байдаг. Түүнд эхнэр, нөхөр, настай хүмүүс, найзуудаараа нийлж бусдыг уруу татаж, тоглодог байна. Үүний нэгэн жишээ болох мөрийтэй тоглоом тоглодог иргэн С-ээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Мөрийтэй тоглоомчид ямар орчинд тоглодог юм бэ?

    -“Мөрийтэй тоглоомын газрууд дотно, гадна талдаа камертай, бусад өрөө рүү дамжиж ордог хоёр талдаа хаалгатай байдаг. Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүмүүс ихэвчлэн хаагуур ч гарах боломжтой газрыг сонгож, үйл ажиллагаа явуулдаг. Мөрийтэй тоглоомчдыг цуглуулж тоглуулахын тулд өрөөгөө ширээ, сандлаар тохижуулж, хөзөр болон бусад хэрэгслүүдээр хангадаг.

-Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүмүүс хэчнээн төгрөгийн орлоготой байдаг вэ?

    -Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүмүүс сард 60-100 орчим сая төгрөгийн ашиг олдог. Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүмүүс хууль, хяналтынхныг гартаа атгасан найдвартай ар талтай бол амархан мөнгө олох боломжтой.

-Та тоглож байхдаа цагдаад баригдаж байв уу. Мөрийтэй тоглоомчид нэгнээ матах тохиолдол бий юү?

    -Бид тав, таваараа бүлэг болж тоглодог. Бид бүлгээсээ нэгнийгээ хожуулах сонирхолтой. Хожигдсон тал мөнгөө өгөхгүй, цагдаад нэгнийгээ матдаг. Мөрийтэй тоглоомчдыг тоглож байхад заримдаа цагдаа нар ирж хөөгөөд гаргадаг. 

-Мөрийтэй тоглоомчид дарамтад их ордог байх?

     -Бидний дунд мөрийтэй тоглоомын дарамтад орсон хүмүүс их байдаг. Тэд мөнгө өгч чадахгүй болохоор шууд дарамтад орж байгаа юм. Цагдаад албан ёсоор мэдэгдэхээр хууль бусаар тоглочихсон болохоор өөрөө давхар хэрэгт холбогдох болохоор нуудаг. Хууль зөрчиж, мөрийтэй тоглоом тоглож байгаа учраас нэгнийгээ хөнөөж ч магадгүй нөхцөл байдалтай байдаг шүү дээ” гэв.

     Хэрвээ мөрийтэй тоглоомчдыг барьж, хуулийн дагуу шийтгэл хүлээлгэд бол маш тус хэрэгт холбогдох аж. Мөн мөрийтэй тоглоомын өрийг шаардах эрх зүйн үндэс байдаггүй ч нэгнийгээ дарамталж, их мөнгөнд амташсан хүмүүс нэгнийхээ аминд хүрэхээс буцдаггүй байна. Зарим нь мөрийтэй тоглоом тоглохын тулд дээрэм, хулгай, залилан хийдэг  нь нууц биш.

ХУУЛИЙН ЗААЛТ: Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах

      1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.      2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
SOURCE: ergelt.mn

3 Comments

  1. hen ch yahaw says:

    moriitei togloj baigaag medegdsen bol yalaas multardag huuli hiichihvel moriitei togloom bagasah yum bish uu.
    Hojigdson gar ni tsagdaad medegdeed ooroo uldeed, or ni tsairaad, nogoo hed ni shorond. Tegeheed hojigdson gart bol tsagdaad matah hamaagui ashigtai bolchihoor tsagdaad medegdeh humuus ni ihseed.

  2. Үнэн says:

    Мөрийн тоглоомчдын ард дандаа цагдаагийн дарга нар байгаа нь нууц биш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.