Анхны залуу

Намайг их сургуульд байхад надаас 3 доошоо курсын залуу байсан юм. Ер нь бие биенийгээ мэддэг болоод 3 жил орчим болж байгаа. Би их сайн байсан. Хайртай эсэхээ хэлж мэдэхгүй байна л даа. Ямартай ч надад их сайн ханддаг бид 2 хамт байхад их хөгжилтэй байдаг байсан. Бараг би түрүүлж сайн болсон байх.

Саяхнаас найзын харилцаа маань өөрчлөгдөөд нэг өдөр бид хоёр унтчихсан. Одоо ч унтсаар байгаа л даа. Тэгээд өмнө нь үерхэж, ер нь эрэгтэй хүнтэй харилцаанд орж үзээгүй болохоор миний найз залуу болох байх гэсэн горьдлого тээгээд байсан юм.

Чи надад сайн юм уу? Хоёулаа одоо яг ямар харилцаатай юм бэ гэхээр би өөрийгөө сайн ойлгохгүй байна. Ямартай ч чамтай юу ч хийхгүй зүгээр суусан ч хамтдаа байхад тайван гоё байдаг. Гэхдээ хариу хэлж чадахгүй нь гэдэг. Тэгээд хоёулаа одоо ингээд харилцаатай болчихсон юм чинь ядаж найзууддаа би чамтай харилцаж байгаа ер нь чиний тухай хэлж болох уу гэхээр “үгүй, би хүнд иймэрхүү юмаа дэлгэх дургүй, нууцлаг байх дуртай” гэх юм.

Тэгээд эсвэл харилцаагаа цэгцлэе, би анхны үерхэлээ иймэрхүү муухай юу нь тодорхойгүй байлгамааргүй байна. Зайгаа баръя гэхээр бас “үгүй” гээд. Үерхэл болзоо ямархуу байдгийг чи надад мэдрүүлж чадахгүй юм чинь, би өөр залуутай болзмоор байна гэхээр “үгүй, өөр залуутай байгааг чинь бодохоор муухай байна. Гэхдээ яахав надтай уулзаж байгаа ч гэсэн давхар болзоод үз, бараг нууц амраг чинь болъё” ухааны юм яриад байх юм.

За за тэгвэл энэ чигээрээ хэсэг яваад үзье гэж шийдээд, харзнахаар шийдсэн. Тэгээд юмс арай дажгүй болоод явж байсан чинь өнгөрсөн 7 хоногоос хойш юу ч үгүй таг болчихлоо. Өөрөө түрүүлээд бичье гэхээр тэр надад дуртай дургүйгээ хэлээгүй болохоор араас нь чаргууцалдаад байгаа юм шиг санагдаад хэцүү санагдаад бичихгүй байгаа.

Ер нь цаашдаа яах хэрэгтэй вэ? яах ёстой юм болоо?

21 Comments

  1. батаа says:

    Өөр залуутай болох хүртлээ зөвхөн секс харилцаатай байхгүй юудөө. Хажуугаар нь өөр залуутай уулзад үерхвэл наад залуугаа хаячих

  2. амьдрал чамд гайхалтай хайрыг бэлдсэн байгаа. says:

    Чамд хайргүй хүний боол нь болж явснаас Чамд хайртай хүний хатан нь болж амьдраарай охин минь. Эмэгтэй хүний хайрлаж дурлах нас тун богино шүү. Зүрхгүй залууст тэр богинохон хугацаагаа бүү үр. Амжилт…

  3. Amidral.za@gmail.com says:

    Өө шэт, би өөрийххөө өнгөрснийг харах шиг санагдлаа . За нэг л юм хэлье, хурдхан гарч орж өөр залуутай болз уулз сексд. хайрлаж хайрлуулахын жаргалыг мэдэр! Наад гөлөг чинь зүгээр чамайг ашиглаж байна. Чамд хайргүй. Өөртөө хайртай хүн ол. Олтолоо сайн болз. Амжилт.

  4. Mongol zaluu says:

    Ашиглуулж байна даа, наадах чинь чамайг хэзээ ч хайрлахгүй, бас суухгүй, суулаа ч чамайг хуурна.

  5. PARTIZAN says:

    БЭЛЭН гоймон ч сайхан шүү ккк

  6. PARTIZAN says:

    БЭЛЭН БОР

  7. owl says:

    тэрний л саналыг бодлыг асуугаад байлгүй өөрөө яамаар байгаагаараа шийдээч ээ. асуугаад байвал үгүй л гэнэ шд, үерхье гэхээр үгүй тэгвэл унтахаа болъё гэхээр бас үгүй гээ л, давраацын бэ

  8. Sugarmaa says:

    yadiinbee durtai bol uur zaluutai boltoloo uulzaad heregtseegee hangaad l yavj baihgui yu. muusain erchuudiig sain goojuulah heregteishdee

  9. Mogi says:

    Чи хөгшдөж бна, тийм үед ийм зан гаргадаг.

  10. battuvshin8888@yahoo.com says:

    Naadah chin zugeer l chamtai sex hiigeed l yavaad baih sonirholtoi um bna. Chinii husej bga bolzoo, hair mairiig uguhgui. Erthen boli.

  11. Постны эзэн says:

    Уг нь 3 жилийн харилцаа, сайн найзууд байсан юмсан. Найз нь байсан болохоор шал танихгүй хүнээс арай дээр намайг хүндлэх болов уу гэсэн тэгээгүй юм шиг байна. Эцэст нь найз ч үгүй, найз залуу ч үгүй болох юм шиг байна даа. Тэрийг бодохоор хайран санагдаад байх юм.

    • Үнэн says:

      Эр эм 2 сайн найзууд байна гэж түүхэнд байдаггүй юмаа. Аль нэг нь хүнтэй болоол тэгээл хөндийрнө. Наад залуугын чинь хувьд бол чамтай зөвхөн секс хийхийг л хүсж байна. Ямар ч сэтгэл алгадаа. Чамайг баваал явж байх санаа байна.

    • Залуу says:

      Постын эзэн чаи бичээрэй.
      Dorj.Nasanjargal шар цэцэгтэй хаяг

  12. Бархас says:

    Хаха даварцан залуу байна даа. Чамайг ашиглаад яваад байя л гэнэ. Жирэмсэн болов доо дүү минь

  13. Sugarmaa says:

    chi ooroo bas chimeegvi bolchih teheer garch ireed hoishluulashgvi ajiltai bsn enee teree gej hudlaa yarina, yag chamd sain bish chamtai zvgeer SEX hiih gej l baidag yum bna gej bodogdoj bna, etsesiin shiidweriig chi ooroo l gargana sain bodoj bgaad shiidee gargaarai

    • Зөвлөгөө says:

      Ахын дүү өөрийгөө хайрлаарай. Найз залуу чинь чамайг чам шиг хайрлаж чадахгүй, ямар нэг зүйл болоход хань болохгүй хүүхэд байна. Тиймээс болгоомжтой харьц. Магадгүй секс нь чамд таалагддаг байсан ч жирэмслэлтээс хамгаалах ёстой шүү.

      • Sugarmaa says:

        yu gutsaad bgaa sda we chi chini hunii door bicheed sheesh vv chi

    • Зөвлөгөө 2 says:

      ха ха ха ха

  14. ganhuu says:

    sain u? ter zaluugaa zgr hayaa bitii too… ooh ch bish bulchirhai ch bish hariltsaa ymr ch hereggui…

    • Bro says:

      Чи өөрийгөө хүндэлдэггүй, өөрөө наад залуудаа чиний л бодол чухал минийх бол яахав гэж хандахаар чинь тэгнэ шдээ. Анхнаасаа л энэ залуугаас ингэж асуугаад үгүй гэсэн, тэгэж асуугаад үгүй гэсэн гээд байхын наад залуугийн чинь биш чиний бодол л чамд чухал шдээ!!!
      Эрэгтэй хүнээс намайг юу гэж боддог вэ, бид цаашдаа яах вэ гэх мэт асуултуудыг хэзээ ч асуугаад хэрэггүй байдым чамд сайн залуу бол чамайг тийм зүйл бодож, эргэлзүүлэхгүй л сайн гэдгээ мэдрүүлнэ. Эхлээд хүний юу гэх биш хэрвээ энэ хүн намайг хүндлэхгүй, ашиглах бодолтой байгаа бол би яах ёстой вэ, энийг үргэлжлүүлэх үү эсвэл болих уу гэх мэтчилэн асуултуудыг өөрөөсөө асууж эхлэх нь зөв. Уг нь чамтай яаж харьцаад байгааг чи хангалттай мэдэрч байгаа зүгээр л чи өөрийгөө захирч чадахгүй байна, яг энэ байгаа газраасаа хөдлөхийг, нөхцөл байдлаа өөрчилхийг хүсэхгүй байна. Одоогийн нөхцөл байдал чинь чамд тавгүй, муухай байсан ч наад залуутайгаа харьцахаа болих юм бол тодорхойгүй, илүү уйтгартай нөхцөл рүү орох эсвэл бүүр ганцаардах вий л гэх мэтчилэнгээс айгаад бна даа хө. Эхлээд ганцаардаж сур дараад нь хостой болоод чамд онцгүй санагдсан цагт ч өөрийгөө чөлөөлж сурна. Наад залуугаа март, орхи охион чамд л гэж зөвлөж байгаа шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.