12 ОРДНЫ ЭРЧҮҮД БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ДУРЛАСАН ҮЕИЙН ШИНЖ

12 ордны эрчүүд болон эмэгтэйчүүд дурласан үедээ ямар болдог ба, хайр сэтгэлийн тал дээр аль байр суурьнаас ханддаг болохыг дараах зурхайнаас олж уншаарай.

Хонины ордны эрэгтэй

Хонины ордны эрчүүд дурласан үедээ өөрийгөө баатар болсон мэтээр төсөөлж явдаг. Эзэрхий зантай тэд хайр сэтгэлийн тал дээр хэзээд бүсгүйгээсээ давуу эрхтэй байх ёстой гэж үздэг. Тиймдээ ч эмэгтэйнхээ бүх үйлдлийг хянаж байдаг. Үүнийгээ тэр хайрлаж байгаа ёс хэмээн ташаа ойлгодог. Тэр ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө сексийн дур хүслийг хангахыг хүсдэг. Ямар нэг зүйл өөрийнх нь хүслээс гадуур болсон тохиолдод тэр бачимдана. Үүнээсээ л болж тэр хайртай хүнээ алддаг.

Хонины ордны эмэгтэй

Эмэгтэй хониныхон өөртөө үнэнч, шударга хандах эр хүнд сэтгэл татагдаж дурладаг. Түүний хүсэлд хязгаар гэж үгүй. Аль нэг хүсэл нь биелэхгүй байвал амархаан дурлалт хархүүгээ мартаж чадна. Хэрэв тэр өөрийнхөө дураараа занг барьж хорьж чадах юм бол хайртай хүндээ хамгийн үнэнч эхнэр нь болж чадна. Үргэлж хайр дурлалын тал дээр давуу эрхтэй байхыг хүсдэг ч хэрэв хамтрагч нь оюун ухаан, чадвар чансааны тал дээр өөрөөс нь илүү байвал тэр хүндэтгэлтэй харьцана. Яг ийм л харилцаа, ийм л дурлал Хонины ордныхонд хэрэгтэй.

Үхрийн ордны эмэгтэй

Тэд хайртай эрээ үргэлж сэтгэл хангалуун байлгаж чаддаг. Хамтрагч нь түүнийг үргэлж магтаж, өдөр бүхэн дурладаг гэдгээ харуулах юм бол тэр баярлана. Өөрийг нь эхнэрээ болгож авсан эр тун азтай нэгэн байх болно гэдгийг мэддэг тул тэр өгсөн хайр халамжийнхаа хариуд талархуулахыг хүсдэг. Тэд харилцаагаа удаан тогтвортой байлгах тал дээр гаргууд.

Үхрийн ордны эрэгтэй

Халуун дулаан, ухаалаг, үнэнч эрчүүд бол үхрийн ордныхон. Тэд маш халамжтай, хаана ч явж байсан хайртай хүндээ санаа тавьж байдаг. Дурласан үхрийнхэн чамин тансаг бэлэг өгөхдөө “мастер”. Тэр хэзээ ч өөр эртэй өрсөлдөхийг хүсэхгүй, гэвч хайрынхаа төлөө маш олон зүйлд буулт хийж чадна. Өмчирхөг үхрийнхэн дурласан эмэгтэйгээ сүүлрэхийг тэвчиж чаддаггүй, хууртагдсан тохиолдолд болсон явдлыг хэзээ ч мартахгүй.

Ихрийн ордны эрэгтэй

Ихрийн ордны эр дурласан бүсгүйгээ үргэлж хамгаалахыг хүсдэг. Түүнийхээ хувьд баатар, хуяг дуулга, цагаан морьтой ханхүү нь байхыг нууцхан хүснэ. Тэдэнд хайртай хүнийх нь аюулгүй байдал маш чухал ба тэд туслахад үргэлж бэлэн байдаг. Харин та тэдний араар нь тавихыг оролдоод ч хэрэггүй гэж зөвлөх байна.

Ихрийн ордны эмэгтэй

Ихрийн ордны эмэгтэйчүүд үнэхээр таахын аргагүй оньсого шиг хүмүүс. Тэд залуу насандаа дурлалыг зүгээр л нэг амьдралын хэсэг зуурын тоглоом болгож өнгөрүүлдэг. Харин нас ахиад ирэхийн цагт дурлалд илүү нухацтай ханддаг болж эхэлдэг. Тэд дурласан хархүүгийнхээ хувьд хамгийн шилдэг нь байж чаддаг. Романтик, дур булаам, ухаалаг, уян зөөлөн эмэгтэй юм. Тэд дурлалыг үлгэрт гардаг шигээр төсөөлөх дуртай.

Мэлхийн ордны эрэгтэй

Мэлхийн ордны эрчүүд дурласан бүсгүйгээсээ өөрийн эрхгүй ээжийнхээ чанаруудыг хайдаг. Гэвч ингэх нь нэг талаар сайн хэдий ч, нөгөө талаар харилцаанд нь асуудал авчирдаг. Үүнээс л болж тэд үлгэр жишээ мөрөөдлийнхөө хайрын эрэлд дахин гарахаас өөр аргагүйд хүрдэг. Тэд эгчмэд бүсгүйд сэтгэл алдрах хандлагатай. Удаан хугацаанд нөхөрлөсөн андуудтайгаа үргэлж дотно байдаг. Ямар ч харилцаанд үнэнч.

Мэлхийн ордны эмэгтэй

Тэд их зөөлөн, уярамтгай бөгөөд нөгөө талаар сахилгагүй. Тэд хайртай хүнээсээ магтаал, дурлалын үгс сонсохыг хүслэг. Тэд гайхалтай ээж, сайн гэрийн эзэгтэй, үнэнч эхнэр. Ер нь л гэр бүлтэй байхаар заяагдсан хүн. Голдуу ааваараа эр хүнийг төсөөлдөг. Сэтгэлийн хөдөлгөөн нь тогтворгүй байдгаас болж асуудал үүсгэдэг.

Арслангийн ордны эрэгтэй

Арслангийн ордны эр хүн чин сэтгэлээсээ дурласан эмэгтэйдээ эелдэг зөөлөн, шударга хандаж үнэнээ илтгэдэг. Тэд их дүрэлзсэн хүмүүс, хайр дурлалын тал дээр ч тэр. Тэр заяаныхаа ханийг өөрийнхөө хүслээр хайсаар байдаг. Татгалзсан хариунд хүлцэнгүй хандаж чаддаггүй. Адал явдалд дуртай ба сонирхолтой дурлалын тоглоомд орохыг хүсдэг. Тэд үргэлж анхаарал халамж, магтаалын үгсээр дутдаг.

Арслангийн ордны эмэгтэй

Арслангийн ордны эмэгтэйчүүдийн дурлал их төвөгтэй. Учир нь тэд бүх талаараа шилдэг эрийг л хайдаг. Дурлаж эхлэх үед нь хамтрагч нь дутагдал гаргах юм бол хөрж орхих магадлалтай. Түүний дурлах эр хүн олноос хүндлэл хүлээсэн, оюун ухаанлаг, хөрөнгө мөнгөтэй байх ёстой. Эс тэгвэл тэр биш та л түүнд дурласаар байгаад насыг элээх болно. Учир нь тэд бараг хөгширдөггүй.

Охины орд / эр, эм /

Охины ордны дурлал эр эм ялгаагүй ижилхэн байдаг. Тэд дурласан үедээ нөхцөл байдалд дүгнэлт хийх чадвартай байдаг. Иймээс ч тэд барагтай л бол тэнгэрт нистлээ дурладаггүй. Гэвч хайр сэтгэлд үнэлэлт дүгнэлт хийх нь үргэлж тус болдоггүй гэдгийг тэд санах хэрэгтэй. Тэд хэт их сэтгэлийн хөдөлгөөнийг хүний сул тал гэж үздэг. Дурласан охиныхон шатаж байгаа мөснөөс өөрцгүй хүмүүс. Дотроо догдолж байсан ч гаднаа нэг их ил гаргадаггүй. Сэтгэлийн үгээ илэрхийлэх нь тэдэнд хэцүү байдаг. Амлалтандаа хүрдэг чанар нь бусад ямар ч ордныхноос илүү. Тэд үнэнч шударга байдлыг чухалчилдаг. Тэднийг 3 ангилж болно:

  1. Гэр орон, ажил хоёроо сайн зохицуулж чаддаг ямар ч салбарт амжилт гаргагч охиныхон.
  2. Олны нүднээс аль болох хол байхыг хичээдэг, хөгшин үзэл бодолтой, аьдралын идэвх муутай боловч ноён нуруутай охиныхон.
  3. Хайр дурлалд итгэдэггүй олон хамтрагч солидог, сексийн маш идэвхтэй амьдралтай охиныхон.

Жинлүүрийн ордны эрэгтэй

Эрэгтэй жинлүүрийнхэн сэтгэлийн үгээ илэрхийлэхдээ маруухан. Тиймээс тэд юун түрүүнд хамтрагч нь түрүүлж сэтгэлээ илчлэхийг хүлээдэг. Эмэгтэй хүний эхний алхмыг хийвэл баярлана. Тэгсэн тохиолдолд тэд чөлөөтэй харилцаж чаддаг. Эмэгтэй нь өөрт нь дургүй байгааг мэдвэл хичнээн дурласан байсан ч өөрийгөө татаж аван аз жаргалыг өөр газраас эрэхийг эрмэлздэг. Тэр их эелдэг, хүлцэнгүй, дур булаам.

Жинлүүрийн ордны эмэгтэй

Тэр таны учирч байсан эмэгтэйчүүдээс хамгийн дур булаам нь байж мэднэ. Тэр хайр дурлалтын тал дээр ямар ч ордныхонтой нийцтэй байж чаддаг.Түүний дурласан хүн ажилдаа амжилт олж байвал тэр баярлана. Тэр хайрлагдаж бугаа мэдрэхдээ жаргалтай болдог. Анхаарал халамжаар дутвал түүний дурлалын эцэс ирнэ. Түүнд дараагийн эр үргэлж бэлэн байдаг.Тэр муухай заваан байдал, чанга дуу чимээг үзэн яддаг.

Хилэнцийн ордны эмэгтэй

Хэрэв таны хайртай эмэгтэй сэтгэлийн хөдлөлтэй, түргэн ууртай, шаардлага өндөртэй бол тэр хилэнцийн ордных. Та түүний төлөө тэмцэх ёстой, тэмцээд ялсны чинь шан харамжийг ч тэр харамгүй өгнө гэж мэд. Төгс төгөлдөр байдал бол түүний түлхүүр үг. Тэр хамгийн гайхалтай эмэгтэй мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүнд өөрөө дурлахаас илүү бусдыг дурлуулах тал дээр авъяас бий. Тэр дурласан байлаа ч түүнийгээ тийм амархан мэдэгдүүлэхгүй. Өмчирхөг нууцлагдмал тэднийг давах гэж оролдох хэрэггүй.

Хилэнцийн ордны эрэгтэй

Тэр бусдаас ангид хүн. Энэ орд бол эр хүний хүч чадлын бэлэг тэмдэг. Тэднийг өөртөө татах ерөнхийдөө хялбархан. Тэд сэтгэл дотроо ихэвчоэн ганцаардмал явдаг бөгөөд их эмзэг. Гэвч үүнийгээ хамрагчдаа мэдэгдүүлэхгүй. Тэр эмэгтэйдээ жолооны удирдлагыг атгуулахгүйгээр хамгийн романтик, хүчтэй мэдрэмжийг төрүүлж чадна. Амархан харддаг. Нялцгануур занд дургүй тул тэдний өмнө төв, төгс байхыг эрмэлзэх хэрэгтэй аж. Мэлхий, Загас, Жинлүүр, Охиныхонтой сайхан хосууд болж чадна.

Нумын ордны эрэгтэй

Түүнд жаахан үнэнч бус хандлага бий. Тэд хайр дурлалын тал дээр ч тохь тухтай, өөрт нь аятай байдлыг хайдаг. Тэдний сонгох эхнэр гайхамшигтай байх ёстой. Эхнэр нь түүний өөртөө итгэл итгэлийг зүлгэжу өнгөлж, өөрийг нь шилдэг нь гэдгийг мэдрүүлдэг байх ёстой. Тэгсэн цагт тэд гэр орны жижиг ч бай асуудлыг сайн зохицуулдаг нөхөр, халамжит эцэг, гэр бүлийнхээ хамгаалагч байж чадна. Маргалдсан тохиолдолд нумын эрэгтэйчүүд өөрийгөө татаж авдаг. Эхнэр нь түүнийг хардаж эхэлвэл тэр ч бас адил хардана.

Нумын ордны эмэгтэй

Тэдэнд үргэлж анхаарал халамж хэрэгтэй байдаг. Тэднийг цаг тутам магтаж, гайхан шагширч байх хэрэгтэй. Тэр амьдралыг магтаалгүйгээр төсөөлж чаддаггүй. Хэрэв таны хамтрагч өөрөөрөө бахархдаг нэгэн бол тэр нумын ордных. Тэд эрчүүдийн анхаарлыг татах, тэднээр хүрээлүүлэх дуртай ба дурлалаар дүүрэн амьдрахыг хүсдэг. Урт удаан тогтвортой гэрлэлтийг бий болгож чадах эсэхтээ эргэлздэг ч тэд үнэнч юм. Гүн үзэл баримтлалтай, шулуухан, хошин шогийн мэдрэмжтэй, өөдрөг, эрх чөлөөнд дуртай эмэгтэй.

Матрын ордны эрэгтэй

Тэд хамтрагчтайгаа үргэлж ойр дотно байдаг. Нас ахих тусмаа илүү сайн нөхөр, сайн эр болдог. Гэвч тэд өнгөрснөө үргэлж зүрхэндээ тээж, түүндээ шархалж явдаг хүмүүс. Тиймээс ч тэднээс хөгширтлөө гоонь явах нь олон. Тэд хамтрагчаасаа үнэнч байдлыг шаарддаг учир хардамтгай. Тэдний дурлал гал халуун, тачаангуй байдаг.

Матрын ордны эмэгтэй

Тэмцэл, өрсөлдөөнд дуртай эрчүүд энэ ордны бүсгүйчүүдийг сонгох хэрэгтэй. Тэдэнд өөрийн жинхэнэ сэтгэлийг илэрхийлэхэд үргэлж цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энэ нь зөвхөн гаднах байдал ба дотроо тэд жинхэнэ дурлалыг эрж хайж явдаг романтик эмэгтэй. Тэд мөнгөнд арвич хямгач.

Хумхын ордны эрэгтэй

Тэднийг чин сэтгэлээсээ дурласан эсэхийг мэдэхэд хэцүү. Гэвч тэдэнд ямар ч харилцаа нь үнэ цэнэтэй байдаг. Заримдаа тэдний найз бүсгүй, эхнэр гэхээсээ илүү анд нөхөр нь юм шиг санагдах үе бий. Тэднийг танд хайраа илчлэхээс нааш та төөрөлдсөн хэвээр байх болно. Тэд хэр баргийн эмэгтэйд хайртай гэж хэлдэггүй. Та тэдэнд ямар ч гэм буруу хийсэн бай тэд таныг үзэн ядахгүй. Тэд бол хайрламаар, хөгжилтэй хүмүүс ба тэдэнтэй хамт байхдаа та сэтгэл хангалуун байх болно. Тэднийг хэзээ ч бүү хорьж цагд.

Хумхын ордны эмэгтэй

Хайр дурлалын тал дээр хумхын ордны эмэгтэйчүүд зөрүүд талдаа. Тэд их эмэгтэйлэг бөгөөд мэдрэмтгий. Түүнд бусад хүмүүсийн юу хэлэх нь огт хамаагүй байдаг. Харин өөрөө өөрийнхөө эрд итгэл алдарсан тохиолдолд түүнийг аль болох амьдралаасаа хурдан холдуулахыг хүсдэг. Тэднийг хэзээ ч бүү хорьж цагд. Тэд дурлалдаа шинэ зүйлийг авчрахдаа (жишээ нь шинэ маягийн болзоо, сексийн өөр байрлал гэх мэт) нээлттэй ханддаг.

Загасны ордны эрэгтэй

Тэд өөртөө таарах эмэгтэй хүнийг дотроо зурагладаг. Гэвч тийм хүн нь бодит амьдрал дээр өөртэй нь нийцтэй байх нь ховор. Тиймээс олон бүтэлгүйтэлтэй учирдаг. Тэд маш романтик ба бүсгүйнхээ сэтгэлийг хөдөлгөхдөө гаргууд. Харин түүний өөрийн дур хүсэл хангагдаагүй тохиолдолд амархан хөрдөг талтай. Тэд ноён нуруутай, буурьтай, өөрт нь сайн түшиг болж чадах эхнэрийг хайдаг.

Загасны ордны эмэгтэй

Тэр өөрийг нь ухаангүй дурлуулж чадах эр хүнийг хайдаг. Тэнэд хамгаалагч, удирдагч эр хэрэгтэй. Тиймдээ ч ихэнх ордны эрчүүд энэ ордны эмэгтэйтэй нийцтэй байдаг. Дур булаам эмэгтэйлэг. Тэдний сэтгэл үзэн ядалт, хардалт, хайр, хүндэтгэл зэргийг нэгэн зэрэг багтааж чаддаг учраас хааяа тэр ойлгомжгүй болчихдог. Мөн хэтэрхий их дурласан үедээ өмчирхөг болж, хамтрагчийнхаа алхам тутамд хамт байхыг эрмэлзэж эхлэх нь эрчүүдийг тэднээс холдуулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.