Хэвлийд байгаа хүүхдийн тухай ингэж хэлэх юм

Сайн байна уу? Ийм зүйлийг ойр дотны хүнтэй зөвлөхөөс та бүхний бодлыг сонсох нь дээр санагдлаа. Би гадаадад олон жил ажил хийж амьдралаа өөд нь татах гэж явсаар бас хүний газар бичиг баримт хэл ус гээд олон бэрхшээлийн ард гарах гэсээр хүнтэй суугаагүй 38 хүрчихлээ. 40 хүрэхээс өмнө хүнтэй сууя гээд бараг эхний танилцсан залуудаа эхний өдрөөс сэтгэл юугаа харамгүй зориулсан. Сарын дотор шахам хамт амьдарч эхэлсэн. Хагас жил ч бололгүй гэрэлсэн. Товчхондоо ийм.

Яг нарийн сайн хамгаалаад байхгүй ч календар хөтлөөд хамгаалалт хэрэглэх үедээ хэрэглээд жирэмснээс хамгаалдаг байсан. Зарим сар тийм үеэр хамгаалалт хэрэглээгүй байх тохиолдол байх ч жирэмсэн болдоггүй байсан. Тэгээд сүүлдээ би ч ийм насан дээр (39) тийм амархан жирэмслэхгүй биз гээд тоохгүй орхисон.

Харин саяхан жирэмсэн болсноо мэдээд хяналтанд ороод явж байна. Энд захиа бичиж буйн шалтгаан гэвэл сая надаас манай хүн -Чамд ямар совин төрж байна. Хүү болуу охин болуу гээд асууснаа намайг хариулахаас өмнө -Надад бол охин юм шиг санагдаад байна би бол хүү л хүсэж байна гэхийн. Би бүүр хэлэх үг олдсонгүй. Манай хүн өмнө нь гэрлэж байсан 1 хүүтэй. Энд ирээд ногоон картаа (АНУ) авчихаад гэрийнхэнээ авчирна гэж боддог байсан. Харин эхнэр намайг шүүхэд өгөөд салчихсан гэдэг салсан бичгийг нь ч үзсэн.

Чи хүүхэддээ мөнгө явуул эсвэл байр авч өгвөл яасын гэхээр том болохоор нь авч өгнө одоо авбал хуучин эхнэрийн шинэ нөхөр тэнд амьдарна биз гээд тоодоггүй. Утсаар ч хүүтэйгээ ярьдаггүй. 7-8 сартай байхаас нь хойш нэг ч уулзаагүй ийм хүн. Гэтэл хэвлийд байгаа хүүхдийн тухай ийм юм хэлэхийн. Дургүй хүрээд яах ийхээ мэдэхээ байлаа. Салаад явмаар ч санагдлаа. Зөвөлгөө өгөөч…

12 Comments

  1. Zul says:

    Jiremsn bolood ymiig hundeer tusgaj avsan bololtoi bi ch bs tiim bsaan zugr. Toolgui l orhichih. Erchuud hu gj bddg l bh. Manai hun lav ohin gehedn bayrlaj bsn tged tursnii daraa ohindoo ulam l ami blsn. Ohin blhor teruu iluu erhluuldeg tgd bs aash zan ni aygui zuulhun blson. Yrn ohin ur gedg chn aavinha zang zuulluj eejige dagan duuraidg hurhunshde. Yg ch ohin geltgui huuhedl bl huuhed. Zaaval tgj huiseern ylgad bh shardlaga bhgui

  2. Haha says:

    mongol huuhnuudee gej… chov chyornii nasaatai kkkk

  3. охин үрээ хайрла, says:

    удам залгах гэж хүү, орчлонг үргэлжлүүлэх гэж охин төрдөг юм гэнэ лээ гэж наад нөхөр шиг юмандаа хэлээрэй.

  4. O says:

    Одоо болтол төлөвшөөгүй эмгэн байна ш дээ 18 т биш дээ

  5. Hi says:

    iim teneg baij bolohgui ee, zugeer huutei bolohiig hussen, terniigee helsen, dotroo har muu yum sanaagui. eej buhen hintoi bno gedeg shig er hun ch huutei bolchihoosoi gej husdeg yum. Gehdee huuhed tursunii daraa er, emgui ali aliniig ni ijilhen hairlana shd.

    urd umnuh amidral ni chamd yamar hamaa bnaa, naad zaluu chin zuv l bodoj, odoo mungu yavuullaa, bair sav avch ugluu geeed ex ehner, ex-n shine nuhur 2 idej gudarna biz dee, tiimeees huugee tom bolohod ni ugnu gedeg ni alsiig harsan bodoltoi hunii heleh ug bn.

  6. мөнхөө says:

    ихэнх эрчүүд хүү гэж хэлнэ, гэхдээ гараад ирснийг хайрлана шүү дээ. чи бид 2-т бурхан юу заяасныг хамтдаа хайрлаж өсгөе … гэж хэлээ. өөр үг хэрэггүй, зөвлөхөд дотроо хүү болоосой хүү байгаасай гэж хүсээд л бай… хүйс солигдож болдог … хүү гараад ирвэл түүнд болоо л биз … аль алинд нь амар… охин бол тэгээд хүлээн авч л таараа

  7. Mr says:

    Эцэг хүнд аль нь ч ялгаагүй. Хүүхэд бол хүүхэд. Зүгээр санаа бодлоо хуваалцасныг чи хүндээр тусгаж аваад бн. Голж шилээгүй зүгээр л бодлоо хуваалцсан бх. Эвтэй найртай схан амьдраарай. Хамт амьдраад удаагүй юм чинь хэн хэнээ ойлгож сурах байхаа.

  8. A says:

    Erchuud huu bgaasai gej boddogch ohin garsanii daraa ohindoo iluu ami boldog. Ali ni ch bsan huuhed l bol huuhed. Buruu zuv yrihiig aliig ter gehev. Iim aar saar zuilees bolj salval eostoi huuhdiin zaya gomdoh bailgui dee

  9. ДДД says:

    Хүүхэд ер нь аавтай, ээжтэй элэг бүтэн өсөх хэрэгтэй.
    Өдий насны хүн ийм жижиг жижиг асуудлаас болж сална гэж ярихаасаа ичих хэрэгтэй

  10. ДДД says:

    Эрүүл л байвал хүү, охин ялгаагүй л хөөрхөн дөө.
    Гэхдээ хүн заримдаа юм бодолгүй буруу зөрүү ярих алийг тэр гэхэв

  11. хүлээ says:

    хүлээзнэ. Яарвал даарна. Хүүхдээ гарахыг хүлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.