Сайн байцгаана уу. Би 32 настай эмэгтэй, ганц бие ээж. 6 сард нэг залуутай танилцсан, 26-тай. Экс нь 97 оных юм байна намайг бодвол царай муутай нэг тийм хөдөө оргисон төрхтэй. Тэр 2 5-6 жилийн хамт амьдарч байсан юм байна, яг албан ёсоор гэрлээгүй, хүүхэдгүй. Цаадах нь өнгөрсөн өвөл гэр бүлтэй хүнтэй явалдаж байгаад баригдаад тэр 2 4 сард салж тусдаа амьдраад 6 сард нь надтай танилцсан юм байна.
Тэгээд би тэрнийг экстэйгээ утсаар ярилцдаг, үе үе утасддаг, цаадах нь 3 сарын цалингийн зээл тавьсныг энэ залуу маань төлсөн юм байна. Ээжтэй нь утсаар ярьж байгаад олж мэдсэн, асуусан чинь тийм, миний хүнд хэцүү үед надад хань болж байсан юм чинь яадаг юм гэнээ. Тэгээд нөгөөдөх нь бас мөнгө асуусан мсж бичсэн.
Ер нь мөнгө төг өгдөг бололтой юм, асуусан чинь яахав дээ энэ хүртэл намайг дагаж ирсэн юм чинь одоо ажилгүй болсон би бараг харж үзэх ёстой байсан ухааны юм ярьж байна.
Анх уулзахдаа эксдээ чухам гомдож үзэн ядсан хүн байсан чинь одоо юу вэ өрөвдсөн ч байх шиг. Тэгээд болий, би чамтай дахиж уулзахгүй, би дахиж хардаж хэрүүл хийхгүй, 2 биенийхээ хэрэгт оролцохгүй баяртай гэхээр аргадаад гуйгаад байх юм аа. 2-лаа сууна гэрлэнэ би чамд хайртай дуртай гэнэ үү, миний харснаар эксээ мартаагүй байгаа бололтой.
Би чамд хугацаа өгий эксээ мартчихаад над руу ирээрэй гэсэн чинь тийм юм байхгүй мартсан, одоо ганцхан чи л байна гэнэ бла бла. Миний хувьд 32-той ч хорин хэдтэй харагддаг хүн бүхэн л хөөрхөн гэдэг хүн л дээ, жоохон оросжуу царайтай. Тэгээд бүрмөсөн болих гэхээр зүрхний хэм алддаг зүрх муутай юм байна, зүрх нь өвдөж сандаргасан. Би энэ залуугаас больсон нь дээр үү? Яаж болих вэ?
Надад бол харилцаа эхлээд удаагүй мөртлө экстэйгээ холбогдоод өмнөхөө мартаагүй байгаа энэ хүнээс салсан ч яахав, угаасаа хостой хосгүй хаана ч амиа аваад явчихаж чадна. Салвал яаж цэвэрхэн салах вэ? Миний сэтгэл хөрчихөөд байгаа. Нөгөө талаас нь бодохоор надад сэтгэлтэй ч юм шиг уг хүн нь эвдрээгүй ажилсаг, хүүхдэд хайртай, хүн амьтантай хэл амаа ололцохдоо, хүний эв олохдоо сайн гээд давуу талтай зөв хүн юм…
5 Comments
Haha gutsdag haltar we chi tm tsarailag sxn busgui bol yu gj l iim hodoonii 2batsaantai orootsoldood goridood bj bh we de anduuraad moroodood bai matar mine yadaj unenee bich l de orosjuu sxn ntr gecheed dooshoo ortson2 yum bicheed haha hen namaig medeh bish gsn shig l hud shaaha bolitsgooy
Өдий 32 хүрчихээд хүнийг надаас хөөрхөн биш, хөдөө царайтай гэж хэлдэг. Ямарч төлөвшсөн шинж чамд алга. Хүний амьдралыг үрээд байлгүй чи өөрөө холдсон дээр.
Чамайг сайн хүн бишийг чинь мэдээд наад залуу чинь нэг их сэтгэл гаргадаггүй бололтой. Хүүхэддээ сайн эцэг болох, тэнэг чамайг хүмүүжүүлээд явчих ухаантай түшигтэй эр хай
зүрхний хэм алддаг бол сэтгэл санаа хэцүү үед зүгээр шүү. Чи ер нь л 32той гэхэд юу ч мэддэггүй юмуу? хөөрхөн блаа гээд тэнэг бж болохгүйшд. Чи л ирээдүйдээ зовно, зүрх муутай бол тэгээд хэцүүдээ, хэзээ хаагдаад өнхрөөд өгөх бол гээд л үнэн дарамттай шдээ. хүүхэдтэй боллоо гэхэд хүүхэд чинь эрт өнчирч үлдэнэ л гэсэн. үг. Зүгээр л эртхэн дээр нь сал. Дээрээс нь хүний сэтгэл чухал болохоос чи тэр хүүхнээс нв сэтгэд ухаан муутай санагдаад мартаж чаддаггүй юм бга биз, мэдээж 32той хүүхэн нөгөөхөөс нь нөгөө ажлаараа сайн бгаа болоод салж чадахгүй бгаа блгүйдээ чамаас
Yum tevcheertei huuhen be
Maybe stupid ..
Salaachee, hairan amidral , tsag hugatsaa
Chi tiim huurhun saihan bol chamaig gantshan hairlah zaluu olood av za
ta 2 hen hendee hereggui, naad zaluu chin chamd a adna, chi naad zaluudaa tonroh gej oroldono, demii dee. chi uuruu ch oligtoi hun bush, nadaas tsarai muutai, huduunii tsaraitai gene vv? huduunii tsarai gej yamar tsarai bdg ve? uuriin mungiig hendee ugsun ch yadii,
hardalt deer amidral bosdoggui, hundlel, itgel deer amidrl bii boldog, chi iim bhad er hvn tsaadh yavna uu gehees cham ruu duhuhgui bhoo. chi min uuruu tuluvshuurei.