Сайн байна уу? Та бүхэн надад шийдвэр гаргахад минь туслаач. Би 32 настай өмнө нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж байсангүй. 23-тайдаа компаниа байгуулж ажил гэж гүйсээр залуу нас минь элсэн цаг шиг урсаад алга болсон.
Би найз залуутайгаа үерхээд 4 жил гаран болж байгаа, 1 жилд нь үерхэж 3 жилд нь цугтаа амьдарсан юм. Сүйн бөгж өгж гуйж явсан үе саяхан мэт санагдаж байна. Манай найз залуу надаас 1 дүү, өмнө нь амьдралтай салаад 2, 3 жил болсон охинтой байсан. Манай хүн хуульч хийдэг сул тал нь мэргэжлийн онцлог уу хар яр гэсэн хүйтэн хөндий харьцаатай бас хүнд сэтгэл гаргана, хайрлана, халамжилна гэж барагтаа байхгүй. Яагаад ч юм гаргасан сэтгэл нь надад хүрдэггүй бас их хэрүүлч хэцүү зантай. 4 жил болоход намайг их ч гомдоож, би ч юмаа аваад их явдаг байсан. Зөндөө салж нийлсэн ч эргээд нийлчээд байсан. Надаас салахдаа өөр хүүхнүүдтэй холбогдож фб-р танилцаж уулзаж явдаг байсан. Бас их тооцоотой харамч нарийн хүн яахав авууштай зан нь 2 жилийн дотор байр лагертай болж чадсан.
Анх 600к цалинтай байхад нь би нийлж одоо 3 сая авдаг ч надад барагтаа мөнгө зарцуулдаггүй, хүүхэд хуурж байгаа аятай 1 зайрмаг шок авж өгвөл их юм. Гэхдээ яахав анх баяраар хэлүүлж нэхүүлж байж цэцэг эсвэл үнэртэй ус ч юмуу авж өгдөг байсан ч сүүлдээ ч бүр больсон. Энэ хугацаанд 1 удаа олигтой болзоонд явж үзсэнгүй, 1 гайгүй ресторанд хоолонд оруулж үзсэнгүй. Амьдрал дээр надад санхүүгийн асуудал гарвал хэзээ ч надад тусалдаггүй. Би ч бас нээх туслаад байдаггүй, санхүү тусдаа хүмүүс. Уг нь их гэрсэг гэхдээ байнга пабжи тоглоно надад цаг гаргадаггүй. Гэхдээ гэрээ нийлээд хэлүүлтгүй цэвэрлэчихнэ, хувцасаа угаачихна. Гэхдээ нэг хэцүү зүйл нь хамаатан садан нь салсан эхнэртэй нь одоо хүртэл гэр бүлийн гишүүн шиг надаас илүү харьцаатай байдаг. Цуг амьдардаг дүү нь байнга найз нөхөд шиг миний хажууд чаталдаг, нөгөө салсан эхнэр нь үеэл дүүгээс нь бүр өмсөхгүй хувцас хүртэл гуйсан байсан.
Тэр нь уг нь нөхөртэй амьдралтай болоод удаж байгаа бас 1 үеэл залуутайгаа надаас өмнө л дөө дундаа 1 янхан авсан байсан. Тэгээд найз залуудаа хэлээд нэмэргүй түр тэсэж бай удахгүй нүүнээ гэдэг байсан. Манай ээжийн нэрийг ч мэдэхгүй байж салсан эхнэрийнх нь ээжтэй нь хүртэл фб-р үеэл дүү нь найзууд байсан. Надад утгагүй санагдсан, би яг хэн байсан юм бол гэж бодогдоод байх юм. Салсан эхнэрийнх нь нэрээр манай хүний ээж цуг байдаг үеэл дүү нь бас дуудаж л байсан. 3 жилийн дараа шүү бүр. Энэ хугацаанд хайр халамжгүй хүйтэн хүний хажууд дагаад ааш зан ч авах юмгүй болж байх шиг байна. Би уг нь 1 сэтгэл гаргасан хүндээ тултал нь гаргадаг, 1 үзэхгүй хүнээ үздэггуй зантай.
Ер нь бас хэн хэн нь барьцамтгай зантай надад сэтгэл гаргахгүй болохоор яг адилхан харьцсаар өдийг хүргэчиж. Энэ зан бид 2-г салгачих шиг боллоо. Салаад гомдоод явахад араас минь нээх ирээд байдаггүй хирнээ өөр хүүхнүүдтэй фб-р танилцаад чаталдаг байсан, одоо ч бас хэвээрээ байна. Найзууд нь авах юмгүй, дандаа онцгүй хүмүүс байдаг бас л шрупдээд суудаг бололтой. Хоногоо буруу тоолоод жирэмсэн болоход миний хүсээгүй хүүхэд, хүүхэд гарвал байраа өөрийн нэр дээр аваагүй чи ойрхон салж нийлдэг хүн хүүхэдтэй болоод салвал миний байрыг булаацалдана гэж хэлээд /өмнөх авгай нь салахдаа машиныг нь гэрийн гаднаас нь ачуулаад аваад явж байсан байна лээ эхнэрийнх нэр дээр авж байсан юм байна лээ тэрнээсээ болж намайг тэгж дүгнэдэг юм шиг байгаа юм/ би ч аргаггүй болоод авахуулж байсан. Тэр үеэс миний сэтгэл ер нь хөрж эргэлзэж эхэлсэн. Гэсэн ч салж чадахгүй өчнөөн жижиг сажиг шоглуулж зодуулсаар өдийг хүрчиж, сая сүүлд хуучин эхнэртэйгээ утсаар хэрэлдээд уурласан уураа надад гаргаад миний нүдийг хөх няц болтол зодчихсон.
Би ээждээ хэлээд цагдаад өгсөн шүүх эмнэлэгт ч үзүүлсэн. Миний утсыг булаагаад миний авч өгсөн утас гээд авсан хэд хоногийн дараа уучлалт гуйгаад ганц л удаа уулзчихая бас утсаа ав гэхээр нь яагаад ч юм уулзсан бас намайгаа уяраагаад эргээд нийлсэн хэд хоног бүр яг хүн шиг байж байгаад за ухаарж дээ овоош дээ миний хайр гэж бодож суутал цагдаад гомдолгүй гээд бичиг өгсний дараа ааш нь буцаад хуучных шигээ болсон. Би хүссэн бичгээ аваад надтай ингэж харьцаад байна гэж ойлгоод хэлсэн ч үгүй чи хэл ам хурц хэрэлдэхээрээ хүнийг сүрдүүлдэг /1 удаа ажилгүй болгоно гээд хэлчихсэн юм л даа ууртай үедээ хэрэлдсэн үедээ/ би чамаас болоод ял авсан гээд байгаа. Салчихая гэхээр дахиад өөр хүнтэй танилцана нэгнийгээ таних гэж бас явсаар хүүхэд оройтох гээд голж шилж явсаар 40 хүрчих вий ганцаараа өтөлчих вий гэж айх юм уг нь царай зүс бие хаагаараа би хэнд ч гологдоод байхгүй ч намайг ааштай гээд байгаа ийм зүйлүүдийг үзсэн хүн аашгүй байна гэж байх уу?
Бас 100% бүх бурууг тэр хүнд өгөхгуй байгаа ч цаанаа нэг гомдол байна, эр хүн шиг ирээд уучлалт гуйхыг хүссэн ч тэгэхгүй юм шиг байна. Уг нь зөөллөөд байвал гайгүй байдаг гэхдээ насаараа хүнийг аядаж арга эвийг нь олж амьдрана гэж бодхоор утгаггүй санагдах юм. Яасан нь дээр вэ ийм хүн алдаагаа ойлгоод засрах уу? Эсвэл энэ чигээр нь дуусгах уу?
Зарим залуустай харьцуулахад авах зан зөндөө ч эмэгтэй хүн хайр халамж л хүсэж амьдардаг гол зүйлийг минь надад өгөхгуй болхоор цаанаа сэтгэл гарахгүй хөрөөд байх юм. Би бэр гуйж батлуулж дараа нь хүүхэдтэй болно гэж л хэлдэг тэгэхээр зүгээр жирэмсэлчиж чаддаггүй шаардлага өндөртэй нтр гэнэ. энэ тийм буруу байсан гэж үү? 32 нас гэдэг дахиад амьдрал эхлэхэд оройтсон нас уу? Бас энэ хүнээс илүү сайн хүн гарч ирэх болов уу? 4жилийн амьдралыг нураах хэцүү юм. Хэтэрхий нуршсан бол уучлаарай 4 жилийн амьдралаа товчилж бичих гэж хэрэндээ л товчилж бичлээ.
Та бүхэн юу гэж бодож байна, хүнээс амьдралаа асуух дээрээ тулна гэж огт зүүдэлсэнгүй аргаа бараал ингэж бичээд сууна даа зөвөөр ойлгоорой.
39 Comments
Сайхан амьдрах гэж л хүнтэй хамт байдаг биз дээ. Муухай байвал ганцаараа ч байсан чадна ш дээ. Одоо ийм сэтгэлгүй байгаа бол дараа нь дээрднэ гэж байхгүй. Дээрдээд аятайхан байлаа ч гэсэн 1 сар үргэлжлээд буцаад ч хэвэндээ очно. Цагаа үрэлгүй эртхэн холдсон нь дээр.
миний экс шиг харамч, нарийн эргүү амьтан байна. би одоо үнэхээр жаргалтай хаппи байна. намайг анхаараасай хайрлаасаа гэсэн бодол, эсвэл би л болохгүй байна гэсэн өөрийгөө буруутгасан үзэл.. эцэст нь чамайг хайрлаж байгаа хүнтэй л хамт үлдээрэй.
хэрэггүй тэнэг новшнуудыг яг тэр газарт нь яг тэр давхаргад нь үлдээгээд орхин одох хэрэгтэй.
Salaachee.chi zaluu bshtee. Yund n yardgin be daraagin amidrald. Naadax chin xun bish. Iim um yaj xuulich bdag bnaa. Orovdox setgelgui. Boon xaxuul avsan luivarchin diplomni gol. Xaramsaxguigeer amidar. Chi zaluu bn. Ertxen sal
Пэээ юу вэ? 32 нас бол эмэгтэй хүний ид боловсорч гүйцсэн сайхан нас. Наад хүнээсээ салдаггүй юмаа гхд 42-тойдоо яг л одоогийн зодуулсан хэвээрээ, би эрт салах минь яав даа гээд сууж бх вий дээ. Өөрт чинь таагүй мэдрэмж төрүүлсэн хүнээс зүгээр л холдож сур. Эерэг, гэгээлэг сайхан хүсэл мөрөөдөл, зорилготой бол.
Эргүү хар дүүрцэн тэнэг ээ өөрийгөө болоод үр хүүхдээ насан туршийн сэтгэлийн тамд амьдруулахыг хүсвэл наатахтайгаа суу. Чи наатхыхаа мөнгөнд нь болоод байдымуу, бизнестэй гэж худал ярихаа болио хүүхээн. Чи өдийд бизнестэй байсан бол наад хар юмнаасаа мөнгө хараад сууж байхгүй биздээ. Наад эцэг эхээс заяасан бие хаа, тархи сэтгэхүйгээ хайрлаачээ юун ийм заваан харалсан дотортой амьтантай суух вэ айн????
Чи өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч чамайг хайрлахгүй шдээ. Ямар олон жил тэсдиймбэ, арай3. Мэдээж салахад хэцүү чи дассан байгаа гэхдээ л чи урт удаан амьдралынхаа туршид шаналахгүйн тулд одоо л зовоод, санахаа тэвчээд наад мангараа зөнд нь хая. Хаа сайгүй ганц бие ээжүүд, харахаар их л өрөвдөх юм. Битгий тэр эмэгтэйчүүдийн тоог нэмээрэй, өөрийгөө эхлээд хайрла, хөгжүүл тэгээд дараа нь хүнтэй суух талаар бодоорой. Ганц амьдрах амьдралаа тийм хар муу сэтгэлтэй, арчаагүй амьтантай сууж зовох уу эсвэл өөртөө хайртай залуугаар хайрлуулж амьдраад үхэх үү сайн бодоорой…
Салаад надтай суу.
түүхэн тэнэг хүүхэнүүдийн тод төлөөлөл, чи ямар дайны цаг үед ам.дарч байгаа юу., дэлхийн өмнө байгаагүй хамгийн сайхан тайван боломжоор дүүрэн цагүед ам.ларч байж арай ч дээ., чи засрахгүй, тэр залуугаасаа салж мэдээж чадахгүй тул тэвчээртэйгээр зодуулаад байж дээ., чи цаашид доромжлуулаад ам.драад сурцан болохоор хямд өртөгтэй эмч, эмнэлгийг мэддэг байхад л болно., гэмтхэд хурдан эдгээд бхд хэрэгтэй, бас чи зодуулаад ам.драад байх юм чин хугарсан яс хурдан төлждөг эм, тариаг хямд дээр н нөөцлөөд авихгүй юу дааааа., чи өөрийгөө хүндэлдэггүй юм чин ийм хүнтэй ам.дарх н одоо тавилан юм даа чааваас
32 оройтох нас биш ээ. Эртхэн салаад өөрийнхөө амьдралыг бодсон дээр байхаа. Монголд 32 той мөртлөө ганц бие хүүхэдгүй хүг цөөхөн шүү. Битгий тэгж санаа зов оо. Зүгээр л өөрийгөө бодсон дээр.
Хэлэх гэсэн санаа бол хүүхэдгүй байгаа дээрээ салаад амьдралаа бодсон дээр шүү. Нас бол тоо.
Яаг тийм байна! Хүн хог байна.
1. Чи энэ залуугийн хувьд Секс хэрэгцээний хэрэгсэл
2. Одоо ингэж харамлаж байгаа хүн, Чамайг жирэмсэн болоход Гол нь тасрана! Юу жирэмсэн, хүүхэд- Харж чадахгүй
3. Одоо гар хүрээд эхэлсэн бол насан туршдаа Зодно! Чамайг 32 настай гэхэд гайхаж байна! Өдий болтол Хүн таниж чадахгүй- Магадгүй өөрөө төлөвшөөгүй байх
4. Дахиж энэ хүнтэйгээ Сайнаар ч, саар муухайгаар ч Бүү харьц! Зам замаа бод!
5. Чамайг бизнес эрхэлдэг гэдэгт Итгэхгүй байна! Санхүүгийн хамааралтай юм байна даа! Амьдралд хөлөө олоогүй байна! Өөрийгөө боловсруул! Ажлаа сайн хий!
zahidaliin ezen unshij bval nadaa pubg id giin ugduu bi neg sain yriltsaad uziy
Наадах чинь хүн хог байна, олигтой сайн хүн байсан бол эхнэрээсээ салах уу? Сайн бод2, ер нь яр яр гэсэн эрчүүд нас ахих туса бүр аймар хая яр гэсэн ярдаг нохой шиг болно л гэсэн үг, сайн хүмүүс зөндөө л байгаа шүү, чамайг бурхан ивээг
Яаг тийм байна! Хүн хог байна
муу хүнтэй насыг барахын оронд өөр бизнес хийгээд санхүүгээ босгоод сайн залуу таарахгүй бол сайн сайхан гентэй залуутай тохироод генийг нь авч хүүхэд хийгээд өөртэй ханьтай, сайн үртэй болоод өөрийн эрхээр жаргах нь зөв байх болов уу
Ямар хөгийн эр вэ? Ямар арчаагүй амьдрал вэ? Зодуулан барин зууралдаад байх ямар хэрэгтэй юм бэээ??? Зүгээр амьдралаа бод өөр орчинд ор танихгүй юм шиг амьдраад шинээр эхлээч.
Нэгэнт ийм бодолтой болсон ахул цаашдаа хэцүүшдээ. Биесдээ сэтгэл гаргадаггүй хөрөнгө тусдаа амьдрал бол тэгээд бүтэхгүй замхарна. Одоо хичээгээд илүү сайжрахгүй бахь бдгаараа л үргэлжилэх болно. Ер нь тэгээд эр нь ах бсан нь дээр бдаг юм дөө ийм тохиолдолд чамайг залах ухаантай бх ёстой. Чадахгүй нусан буу царайлаад бвал эмдээ гологдоод ийм л болдог юм даа.
Baldan oppa ni 40 garsanch 20 Nas duu okhidiig oriluulaal yavjiina. Zugeeree 1 um oldono ^^
yu ih um bichdeg AL be chi. salaad gantsaaraa shaaldaa durtai booboo umheel amar shde pisda
Чамд хайргүй бас амьай хүнтэй хамт амьдран гэдэг, амьдын там ямдаа. Сайн залуу олдоноо. Ганц амьдраад хорвоог орхихоос хойш. Сонголтоо зөв хийгээрэй.
Банчиндорж гэж тэнэг мал байнаа. Хаа сайгүй үмхий амнаасаа хөөс сахруулж хуцаж явах юм. Чамд хүртээлгүй чи дут мал аа! Тэр хэдэн ямаагаа гошногодоод уулын мухраа сахиад хэвтэж байвал барав бишүү
sal
Хуулиар явсан нохдууд хүнийг дандаа хаздаг юм. Хүн бол тэдний нүдэнд ялтан шүү. Хүний хэлсэн үг, үйлдэл нь дандаа тэдэнд эрүү ба иргэний хуулийн зүйл заалт болж харагдана.
Сэтгэлдээ дандаа хогийн юм бодно. Чи шууд зоригтой сал. Тэгээд бизнес талын эсхүл жирийн хүнтэй суу.
Хуульч хүн хөгшрөөд хартай гаж этгээд болно
Zail geed sal
4 жилд болж өнгөрсөн бүхэнээ 40 жил үргэлжлүүлье гэвэл суу. Ер нь өөдгүй хүн байна.
demii zyild byy naid
geendee ch bii goondoo ch bii, chinii herhen avirladagiig bid yamar medeh bish, hundlel, itgel bhgui gazar hir gej bhgui, amidral gej ugui. ta 2 bie biendee tohirohgui humuus, zamaa huusun ni deer haragdaj bna.
emegtei huiseeree turii bariad, bi hairluulah, hlamjluulah yostoi, beleg avah yostoi, guilgah yostoi, aashlah yostoi, er ni aashiig ni tevchih yostoi geed bval hen ch tsaash holdoh bish vv? shunalaa, aashaa tevcheed, yadaj bienee tentsuu gemjeegeer hairlaj halamjilbal tee? hunii ed hurungu, tootsood, ezen suuh geed bailgui, ed hurungu harj biendee handalgui, aas zan taarah uu gui yu gedgee saitar bodson ni deer bhaa,
Яасан ч хэцүү амьдрал вэ? Би эхнэрээ гомдчихвий гээд хатуухан үг хэлэхээс ч эмээдэг. Юуун зодох нүдэх. Олон охин дүүтэй болоод ч тэр юм уу? Багын хүмүүжил минь ч охидод хүндэтгэлтэй л бсн. Эхнэртэйгээ гэрлээд яг 21 жил болжээ. Эхнэр маань ухаалаг даруухан бүсгүй бдг. Эхнэр маань сайхан охин төрүүлж өгсөөн. Гэвч би олон хүүхэдтэй болохыг маш их хүсдэг.Гэтэл эхнэр цэвэршилт явагдсаан. Би уг нь олон хүүхэдтэй болохыг хүсдэг ч хүсэл минь биеэлсэнгүй ээ. Эхнэрийнхээ сэтгэлийг зовоохвий гээд хүүхдийн талаар дурсахаас ч эмээдэг. Гэтэл зарим нь бүсгүйчүүдийг гомдоогоод 3.4 хүүхэдтэй нь хаяад явчихдаг ямар өр нь хатуурсан хүмүүс бдг юм бэ дэ?
Peeeh ymar zovtson amidral ve
Chi end dongos ch baihaar, naad zaluugaasaa uter turgen salaach
Naad bichsen , emgenelt amidralaa , uur hunii nudeer usnhdaa … erguu huuhen uu …
Haramch enter gej baisnaa, avj ugsun utsaa edvelsen geed , jaahan hudlaa zalsan uu
Naad gar chin chamd hani bolohgui
32 bol mongold ajima, gadaadad bol goyo nas shdee dee
Jaahan doroi , dongio, orondoo lag & halamjtai , gol ni huuchin ehner & huuhedgui olj avaal uudun tataad amidraachdee
Tanidag huuhen, pee yaana gemeer hachin yumtai 36tai baihdaa suusan. Haa ochij , ter zaluu ni sain zaluu , odoo happy .
Huurhii huuhen nairch chaddaggui, jaahan unhia muu baisan bolohoos, orondoo galzuu geel baidag shdee
Dagvar huuhedtei er & em ali ali ni lai . Hunii huuhdiig hairlana & usgunu gej hudlaa
1 жилээр дүү л бол эрэгтэй чинь янхан гэсэн үг. Улаанбаатарын 60 хувь нь гэр хорооллынх ба янхнууд гэсэн үг юм. Чи наад янхнынхаа 100 бэлгийн замын халдварт өвчнүүдийг нь идэхгүй юу?
Хатуухан үнэнг хэлчихье!!!
1т: Чи наад псдагынхаа хувьд бүр хэн ч биш, өчүүхэн ч чамайг гэсэн сэтгэл алга бас чи наадхынхаа хувьд бүр ямар ч үнэ цэнэгүй, чамаар зүгээр л сексийн хэрэгцээгээ л хангадаг юм бна.
2т: Ямар ч эр хүн болзож эргүүлж байх үеэсээ улам дорддог юм. Чамайг эргүүлж найрж байсан үе бол хэсэгхэн зуурын трэйлэр мэдвүү. Жинхэнэ амьдрал эхлэхэд буюу хүүхэд төрөх үеэс үнэн төрх нь харагддаг юм. Энэ үед эрчүүд 2 янз бдаг. Эхнийх нь эхнэрээ улам хайрлаж халамжилна. Ийм эрчүүд бол эхнээсээ чиний төлөө үхэн хатан гүйж, чамайг хайрлаж харцаар чинь хөдөлдөг тэр эрчүүд. 2дахь төрөл нь чиний наад гичий шиг залуу чинь. Төрсөн нялх биетэй эхнэрээ гоочилж, анхаарч халамжлахаа больж, өөр төрөөгүй залуухан охидтой зугаацна. Зарим нь цус ойртсон удам сударгүй гуйлгачин оркууд нь бол бүр зодно, гар хүрнэ. Чамд олигтой мөнгө ч өгөхгүй учраас үргэлж мөнхийн памперсны хэрүүлтэй, сохор зоосчгүй арзайж сэгсийгээд хөгшрөөд таргалаад дэлбэрсэн авгай болно. Амьдрал дээр маш элбэг бдаг жишээ шүү.
Одоо бгаа амьдралаа 10, 20 дахин тамын амьдрал болгомоор бгаа бол наадахынхаа хүүхдийг гаргаад ямар ч үнэ цэнэгүй хэвтэж бай.
3т: өдий 32 нас хүрчихээд өөрийгөө хайрлаж сураагүй юм уу? Би лав чиний оронд бсан бол ийм нийгмийн хог шаард нэг цаг ч зарцуулахгүй, юун чам шиг өөрийгөө доромжлуулаад зодуулаад байж байх, амаар нь дүүрэн салаавч чихээд хөөгөөд явуулна. Гэхдээ чи ингэж чадахгүй яагаад гэвэл чи өөрийгөө хайрлаж чаддаггүй учраас. Хэрвээ миний үгэнд уур чинь хүрч байвал чи мулгуу мал, ухаарч бвал цаашид дажгүй амьдарчих ухаантай нэгэн.
4т: Хийж бүтээж мөнгө олж жаргадаг газар юун хүүхэд шуухад хар юм мөрөөдөх дуртай юм. Нас явлаа чхшг, Монголчуудын нэг ийм тэнэг хөдөө орк зан заавал нэгэндээ гай болох юмаа. Олигтой хүнтэй л суухгүй юм бол ганцаараа яв, битгий оронцоглож амьдралаа үрэн таран хий!!!! Удам сударгүй оркын зулбасага гаргаж залуудаа ч хөгшрөөд ч тамлагдаж бснаас ген сайтай эрээс хуруу шилний час хийсэн ихэр хүүхэдтэй болж аваад ганцаараа хэрүүл уруулгүй тайван орчинд хүүхдүүдээ өсгө.
Шаагаарай. Чиний учирсан эрчүүд л улам дордог байх. Би эхнэртэйгээ нийлээд 16 жил болж байна. Анх ямар байсан одоо яг хэвээрээ. Ганц хатуу үг ч хэлж үзээгүй. Муухай харж ч үзээгүй. Хэзээ ч муудалцаж хэрэлдэж үзээгүй.
32 нас гэдэг баруунд бол гэрлэхэд яагаа ч үгүй нас ийм доромжлолд эмэгтэй хүн яаж тэсдэг байнаа наад новшоосоо салаад шинэ амьдрал зохио дүү минь
Энэ баруун биш гадаад ч биш Монгол улс шүүдээ
үнэний ортой л бичжээ. Өөрийгөө хайрлаарай. амиа хичээсэн өчүүхэн зантай Эрчүүдээс юу ч хүлээгээд нэмэргүй. Эмэгтэй хүн зовьё гэвэл ганцаараа ч зовж чадна. нэг өөдгүй сэтгэлгүй хар юмнаас болж нэмж зовж байхаа өөр боломжийг өөртөө гарсан дээр байхаа. амжилт
Сайн байна уу чи над шиг зовлонтой юм байнаа.Сэтгэлээ чамтай хуваалцмаар байна.
32 чинь ид залуу нас шдээ. Шинээр эхлэх, амьдралаа эргэж харах, өөрийгөө олж харах, өөрийгөө хайрлаж чадах, хэрэггүй хүмүүсийг амьдралаасаа хөөж гаргах ид нас.
Иймэрхүү даржин сэтгэхүйтэй амьдралыг яаж барах вэ
Дээрээс нь хүмүүсээ хүний насыг ялгаж харах муухай зангаа зас.
Telmen sn ui yu bn yaaj bolbogdoh be
Тэлмэн сн уя юу бна яааж бөлдөгдөх бэ (юуугсэнчүгийн)
Наснаасаа болоод тийм хүнтэй ханилна гэж бодохын ч хэрэггүй.
32 чинь дахиад хүнтэй танилцаад үр хүүхэдтэй болоход хангалттай нас шүү дээ.
Үлдсэн амьдралдаа зодуулж нүдүүлээд амьдрах ямар хэрэг байна?