Ажлын байранд хэл амаар илрэх бэлгийн дарамт хамгийн өндөр байна

2015 оны Эрүүгийн хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцохоор оруулсан байсан бол 2017 онд Эрүүгийн хуулийг батлахдаа ажлын байрны бэлгийн дарамтын тухай заалтыг хассан юм. Гэтэл ажлын байрны дарамт нь ажилтны эрхийг зөрчихөөс гадна хөдөлмөр бүтээмжид нөлөөлөөд зогсохгүй эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болдгийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид хэллээ.

Харин ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамтын тухай заалтыг оруулсан байна.  

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан олон дэвшилттэй зохицуулалтын нэг болсон гэж комиссын гишүүн Д.Сүнжид өнөөдөр Blue Sky  зочид буудалд болж буй “Жендэр ба хөгжил” үндэсний чуулганы  “Зохистой хөдөлмөр эрхлэлт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт” салбар хуралдааны үеэр тавьсан  “Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийлэл” илтгэлийнхээ үеэр хэллээ. 

Тэрээр “Өнөөдөр эрх зүйн орчин сайжирсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлд ажлын байрны гурван төрлийн дарамт хүчирхийллийг тодорхойлсон, ажил олгогчдод үүрэг хүлээлгэсэн заалт орсон.   7 дугаар зүйл. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох  

Хоёрдугаарт, Төрийн албаны тухайн хуулийн шинэчилсэн найруулгын 39-р зүйлд хориглох заалт бий. Энэ заалтад аливаа албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал тогтоох, ялгаварлахыг хориглосон заалт оруулсан” гэлээ. 39.1.4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх; 

АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТ НЬ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛДӨГ 

“Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хийсэн судалгаагаар ажлын байрны дарамтыг ДНБ-ий 16 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн  материаллаг байдлаар тооцон илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, ажлын байрны дарамт хүчирхийлэлгүй орчныг бүрдүүлж чадвал ДНБ 16 хувиар дээшээ чадалтай байна гэсэн үг.  Тиймээс зөвхөн хувь хүний эрхийн талаар яриагүй, тухайн ажилтан болон ажил олгогчийн хөдөлмөрийн нөхцөлөөс гадна эдийн засагт ч хамаатай асуудал” гэв.  

Хүний эрхийн комисс жилдээ хөдөлмөрийн хүрээн дэх дарамт, хүчирхийлэлтэй холбоотой 600-700 гомдол хүлээж авдаг байна.  Цар тахалтай холбоотойгоор 2021 онд ирүүлж буй гомдол өссөн ба аравдугаар сарын 18-ны байдлаар 931 гомдол иржээ.  

Ихэнхдээ цалин хөлсөө авч чадаагүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн, зүй бусаар харьцлаа гэх гомдлууд байдаг аж. Мөн жендэрийн асуудлаас болж ялгаварлан гадуурхагдлаа гэх гомдол их ирдэг байна. Мөн ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гомдлууд иржээ.  

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ДУТМАГ БАЙНА 

Хүний эрхийн комиссоос албан байгууллагуудын ажлын байрны дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгасан заалт байдаг эсэхийг судлахад маш хангалтгүй байсан ажээ. 

Тиймээс бүх байгууллага ажлын байрны дарамтын талаар дотоод журамдаа тодорхой тусгах хэрэгтэй гэв. Тухайлбал, ямар үг үйлдлээс давбал хамт олны харилцаанаас хэтэрч байгааг нарийн тусгах шаардлага гарч байгааг хэллээ. 

Хүний эрхийн үндэсний комиссоос  бүх яам, газар, агентлаг, аймаг нийслэлийн газар, Засаг даргын Тамгын газар, сум, дүүргийн төрийн захиргааны нийт 3000 эмэгтэйгээс судалгаа авчээ. Уг судалгааг төрийн албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх ойлголт, өөрийн эрхээ хамгаалуулах тухай мэдлэг ямар хэмжээнд байгааг мэдэх зорилготой авсан байна.  Гэтэл ихэнх нь мэдэхгүй, ямар ч арга хэмжээ авдаггүй эсвэл бага зэрэг авдаг гэсэн хариулт өгчээ.  

Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчдыг “Тэр өөрөө асуудалтай байх, тэр өөрөө зохимжгүй хувцасласан байх” гэж буруутгах хандлага байсаар байгааг хэллээ.  

Судалгаанд оролцсон 3000 эмэгтэйгээс 92 нь хүчиндүүлсэн гэж хариулсан байна. Мөн ажлын байран дээр хэл амаар доромжилдог гэж ихэнх хувь нь хариулжээ. 

Гэвч дарамтад өртсөн гэж хэлсэн хүмүүсийн 10 хүртэлх хувь нь л гомдол гаргасан байна. Учир нь дараагийн карьерт нь нөлөөлнө гэж үзсэн, хувийн мэдээллийг нь хамгаалж чадна гэсэн итгэл найдвар төрөхгүй байгаа учраас гомдол гаргахгүй байна гэжээ. Түүнчлэн өргөдөл гомдол хүлээн авах процесс нь олон хүний гар дамжих эрсдэлтэй байгаа учраас хянан шийдвэрлэхээс эхлээд дуусах хүртэлх хугацаанд нууцыг хангах ёстойг чухалчиллаа.  

Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлыг хийхгүй бол зөрчил гаргасны дараа хүний эрхийг сэргээх ажил үүсээд байгааг хэллээ. Үүнээс сэргийлэх хөтөлбөр батлагдсан ч төсөв байдаггүйгээс болж хэрэгжүүлж чаддаггүй байна.  

Гэлээ ч зарим байгууллагуудад сайн туршлагууд ч байгааг онцоллоо. Жишээлбэл, ЦЕГ өөрсдийн харьяа байгууллагуудад сэтгэл ханамжийн судалгаа хийж, дарамт шахалт үзүүлсэн албан хаагчдыг халж сольсон туршлага байгааг дурдсан юм.

3 Comments

  1. dfsagd says:

    Neg udaa emegtei zahiraltai jijigevter kompanid ajilladag baihad zahiral namaig hariltsagch kokmpaniihaa emegtei dargatai uulz geed.

    Ugluu ajildaa irsen chin chuham l uruunduu duudaj oruulaad l haalgaa haaj avaad ayaarhan yarij bn. Edniihtai manaih hamtran ajillah geree hiine, manaid 40 saya tugrugiin demjleg uzuulne geed l. Gereenii nariin shiriin yumaa helchiheed. Darga n geed iim hun baigaa geed neg huuhnii zurag uzuulj bna.

    Zurag uzuulchiheed za chi ochood uulzchadah. Naadah chin zaluuchuudad aimar durtai, zaawal ajlaa buteene shuu gej avdagiin. Tegsnee Namag harj harj bsnaa chamd bol asuudalgui geree zurj uguh yum bna. Gaduur uulzaarai za yu genee bas.

  2. Иргэн says:

    Зарим хүмүүс албаар гэрлээгүй эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, тэд нарыг хурдан нөхөртэй болгох гээд байдаг юм. Яарсан эмэгтэй яаж олигтой эр хүн судлах вэ дээ.

  3. someone says:

    “huchindeh”-iig belgiin daramt gej huleej avdaggui humuus bas baidag l yum bna. kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.