Нөхрийнх бүгд сөрөг гараад байдаг…

Сайн байна уу, яг юунаас эхлэхээ мэдэхгүй сууна. 2020.3 сард тэмбүүтэй тусаад эдгэсэн байна гэж эмч хэлсэн. Үнэндээ чихэндээ нүдэндээ эмчдээ өөртөө итгэхгүй шокын байдалтай байсан. Одоо ч хүртэл итгэдэггүй.

Тухайн үед жирэмсэн байсан хяналтандаа орох гэж шинжилгээ өгсөн.
Нөхрийг шинжилгээ хийлгэсэн тухайн өвчин байхгүй байсан. Яагаад өмнө жил бүр шинжилгээ хийлгэж байхад тэмбүүгүй гарч байсан мөртлөө яагаад шинжилгээ маань энэ удаад ингэж гарсан юм болоо гэж эмчээс асуусан зөндөө олон удаа шинжилгээ өгсөн өгөөгүй газар байхгүй.

Rpr сөрөг tpha эерэг гарсан. Нөхрийнх бүгд сөрөг, би нөхөртэйгөө л бэлгийн хавьталд ордог өөр хүн иймээ тиймээ юм байхгүй. Ингэж шинжилгээ нь гарч байсан хүн байна уу? Энэ шинжилгээг ийм гарснаас хойш би үхмээр санагдаад байдаг боллоо…

7 Comments

  1. Dom says:

    шинжилгээ өгөхөөс өмнө сексдэж болдоггүй шүү. Тэхээр тэгэж гардаг юм билээ.Дахиад нэг өгөөд үзээрэй.

  2. Окла says:

    Одоо эрүүл л бол болоо шт. Цусаар, тариур, ахуйн яасан ч байж болно. Нөхөртөө халдаачхалгүй өнгөрсөн л бол болоо шт. Эсвэл бүр өмнөх асуудал байж болно. Одоо зүгээр бол мартаад тайван амьдар.

  3. hi says:

    odoo eruul bol yund sanaa zovoh ve bitgii setgeleer una. buh yum saihan bolno

  4. у says:

    нөхөрт гарахаас өмнө аваад эдгэсэн байж магадгүй

  5. Иргэн says:

    Эмэгтэй эмч нар баян эмэгтэйчүүдэд дургүй буюу бүх монгол эмч нар баян монголчуудыгаа хорлох гээд байдаг юм. Нөхөртэйгээ гадаад яваад, шинжилгээ хийлгэ!

  6. Bay says:

    Naduul chine hariugaa unshij meddeguin bnleee. Manai ehner bas tembuu geel hutsaad bsn emchilgee hj mungu saah gdg yum bileee. Eedee sain sudlaaraidaa

  7. зүгээр дээ says:

    уншиж судалж үзээрэй. тэмбүү ахуйн замаар бас халддаг, өвчтэй хүний яр шарханд хүрсэн зүйл нь өөрийн чинь арьс гэмтсэн үед хүрвэл халдвар авна. нөхөр нь дархлаа сайн, эсвэл халдвар идэвхитэй үед чинь бэлгийн хавьталд ороогүй, хэсэг хол бсн бол тусаагүй өнгөрч болноо. одоо эдгэсэн бол халдвар тараахгүй, гхдээ уусанд чинь тусаад өнгөрсөн ул мөр бж л бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.