Эрчүүд анхны хайртаа хэзээ ч мартдаггүй юм уу?

Нөхөртэйгөө оюутны ширээнээс ханилан суусан, гэр бүл болоод 4 жил болж байна. Нэг хүүтэй, одоо бас жирэмсэн. Нөхөр маань миний анхны хайр, харин би нөхрийнхөө анхны хайр нь биш. Анх үерхэж эхэлж байх үедээ бие биенээсээ юугаа ч нуухгүй ярьдаг байлаа.

10 жилдээ нэг охинтой үерхдэг байсан, тэр нь өөрийнх нь анхны хайр байсан гэдгээ ч нуулгүй хэлдэг байсан. Хань бид 2 бие биедээ хайр халамжтай сайхан гэр бүл гэж би хувьдаа бодож явдаг. Гэхдээ сүүлийн үед надад хэцүү, бас сэтгэлд сэвтэй байх боллоо.

Манай нөхөр тэр анхны хайр нь байсан эмэгтэйнхээ фейсбүүкийг тогтмол орж шалгадгийг нь санаандгүй олж мэдсэн. Чат эдр бол бичдэггүй, ямар ч холбоогүй байдаг л даа, зүгээр л тэр маань яаж байгаа бол гэж сонирхож орж хардаг юм шиг байгаам. Тэр бүсгүй нь бас тогтсон амьдралтай. Бас нөхөр маань тэр эмэгтэйгээсээ бүр хүүхэд байхдаа бэлгэнд авч байсан гар утасны зүүлт, тэмдэглэлийн дэвтэр, сувинер, мэндчилгээ энэ тэрээ одоо болтол хадгалдаг. Хань маань сайн хүн.

Гэхдээ л надад эвгүй санагдсан, энэ олон жил өнгөрчихөөд, үр хүүхдийг нь би төрүүлчихээд байхад яагаад тэр анхны хайраа одоо ч гэсэн бэлэг сэлтийг нь хадгалаад, фейсбүүк дээр хүртэл тагнаад байгаам болоо гэж. Одоо ч гэсэн тэр бүсгүйгээ бодсоор л явдаг гэсэн үг биз дээ? Энэ хэвийн л үзэгдэл үү? Эсвэл би хэтэрхий дэврээгээд байна уу?

Эрчүүдээсээ асууя. Гэр бүлтэй болсон хойноо ч гэсэн анхны дурласан бүсгүйгээ бодсоор л байдаг юм уу? Хүн ер нь анхны хайраа хэзээ ч мартдаггүй гэдэг үнэн юм уу? Нөхөр маань л миний анхны хайр болохоор надад энэ тал дээр мэдэх юм үнэндээ алга. Шууд боль гэж хэлэх гэхээр хэтэрхий ахархан бодолтой хүн гэж харагдах вий гэж бас эмээх юмаа.

21 Comments

  1. Levi says:

    Bi ch gsn anhnii hairaa hardag l bailaa gehdee neg daraad avsan tegeed l harhaa bolisondoo ahaha

  2. Dom says:

    Анхны хайр гэснээс сайхан дурсамж л байдаг. Одоо ч мартдадгүй. Хаяа хэр амьдарч байгаа бол гэж бодож боддог.

  3. Kk says:

    Ter facebookiig n shalgadag bol zuvhun hairtai durtaidaa bish zvgeer l heregt durlaj eswel her dooshoo orsniig n medeh gej eswel vhej dald orj uu gvi yu gej shalgadag shde bi lav haha.

    • Eegii says:

      Би эмэгтэй л дээ. Би анхны хайраа үргэлж санадаг. 10 жилийн л анхны хайр, үерхэл бсн. Тэр ч бас намайг санадаг л гэсэн. Олон жилийн дараа фб-р нэгнээ олсон ч олигтой харилцаж чадаагүй ээ. Аль аль нь гэр бүлтэй болсон тул. Гэхдээ л түүнийгээ нэг л удаа ойроос харах юмсан даа.

  4. Иргэн says:

    Эрэгтэй хүн өөр эмэгтэйгээс юм авах гэж бодож байгаа бол тэр эмэгтэйгээ мөрддөг юм. Тиймээс наад нөхөр чинь гэртээ овоо орлого оруулж ирж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Доошилж байгаа эрчүүд бусдын фэйсийг танадаг юм.

  5. zochin says:

    yun ch hairsag yum de, hun hun uur baidag yum bailgui de, sanaj bodood baih hair mair geed baih huuhen alga, 20 hedtei hongor nasandaa olon saihan ohiduutai saihan sexdej uchir urguulj yavaj de l gej boddog shde

  6. Үнэн says:

    Юун анхны хайр майрсаг юмбэ тийм юм байдаг юмуу миний хувьд анхны хайр гэдэг анхны эхнэр л гэж боддог ……
    Тэрнээс өмнөх нь нэг хэсэг зүгээр шохоорхож байсан нэг хэсэг нь шааж байсан хүүхнүүд л шүүдээ одоо нэрийг нь байтугай зүсийг нь ч мартсан байдаг

  7. ёоо та нар сэтгэгдлээ бичиж үлдээж байгаа юм бол аятайхан, зөвхөн өөртөө бус бусад уншигч нарт ойлгогдхоор аятайхан алдаагүй юм биччихэж бай арай л дэндүү алдаатай бичих юм пизда

    • :) says:

      14tei ohin bj iim gazar yugaa ch hiij bgn eswel jaahan ohin sonirhodog gaj donton ymu.

  8. Like says:

    Yag l chinii uye der bi nuhriigu anhnii hra nuutshan harj yawdgiig medsen setgeld sewtei heruul hiij l yawsn tsagiin erhend odoo uneheer nuhur maani nadaas uur emegteiru hardagchgui bi bur yag tag medne. Odoo bid 2 30tai bi ch hardahaa bolij uyaag n sul tawisn ajil ihtei hra honolo gehed n tege l gdg nzuudtaga uulzaj suula gehed n bas tege l gdg zalgadag ch gui bichdg chgui manai nuhur namaig anh hardggui bsn odoo bur iheer harddg bolson hairtaiga ilerhiildeg bolson anh tums gemeer zaluu bsnlda zugeer l uyag ni sul tawi uhaj tunhuud bwal chi l stressdene

  9. мөнхөө says:

    Бүсгүй минь чи одоогийн сайхан формоо хэлбэрээ харилцааны сайхныг алдахгүй, ухаантай гэдгээ эвтэйхэн нотлоод, сексээр дутаахгүй, хүүхдүүдээ аавтай нь улам дотносуулахад анхаарч, хадам талынхантай шударга элгэмсэг байж, өөрийг чинь илүү дээр сонголт шүү гэдгээ хадгалж нотлсоор байвал цаад хүүхнийг аяндаа мартчихна.Хэсэг тэгж орж шалгаж хайдаг үе байдаг, хэдэн жилийн дараа нэрээс бусдыг нь мартчихна ….

  10. Bad boy says:

    Манай эрчүүд сэтгэл нь сайхан юм дөө. Сайн явцгааж байгаасай л гэж боддог шүү,

    • 123 says:

      яг уу? би лав энэний нөхөр нь ямар хүн байгаа бол, маниасаа дээр хүн л олоод суучихсан юм байхдаа гэж хардийшд хахаха

  11. Баагий says:

    Зүгээр л орхичих. Нэг өглөө ханиа гээд сэрнэ.

  12. ЭЧҮҮД ЗӨВЛӨӨЧ says:

    Манай нөхөр бас анхны хайраа биш сексддэг байсан зүгр үерхдэг байсан хачин хүүхнүүдээ фб ээр байнга танадаад тэд нараасаа зүүгдчнэ, заримлуу нь чат бичээл , тэр нь надад нэг тийм өлөн санагдаад бдын, эрчүүд энэ тал дээр зөвлөгөө өгөөч ???? Яагаад салсан сексдсэн хүүхнүүдрүүгээ чат бичээд байнга фб ыг нь хараад танадаад бдаг юм ? Зорилго ??

  13. 32той залуу says:

    Хэсэг тэгж орж шалгадаг үе байдаг юмаа. хэдэн жилийн дараа мартчихна. Чи л харин формоо алдахгүй, илүү дээр сонголт шүү гэдгээ хадгалж байвал аяндаа мартчихна. Надад ч бас ийм үе байсан одоо гэрлээд 10 жил болж байна. Анхны охиноо бараг мартсан орж шалгахаа байсан. Сайн яваасай л гэж боддог шүү.

  14. зочин says:

    Сайн яваасай л гэж боддогдоо.

  15. Man says:

    5jil uerhsen nz ohinoo urgelj boddog. Saihan uerhel bsan. Sain saihan yavaasai gj bodoj yvdag, 10 jil taaraagui gudamjind neg taaraad taniagui, er n taaraldahaas ih emeedeg bsan yagad ch yum. Oir harin zuudend orj ireh bolson, uulzi gj bodson sanan yum bol bhgui.

    • 123 says:

      яг чиний эмээдэг гэж хэлсэн шиг, тийм л шохоорхол жинхэнэ хайр байдаг байх боддийшд, даанч эмээсээр байгаад араас нь гүйж чадаагүй алдсан арчаагүй эр дээ хөөрхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.