Сайн байна уу? Хадмуудын талаар. Хадмуудтайгаа саяхан анх танилцаад яг сар болоод гэртээ ирснээс хойш хадам ээж өдөрт 2 удаа залгана, хадам аав 1 удаа залгана. Манай нөхрийн анхны том хүү өвөө эмээ дээрээ байдаг 13тай. Бас чат бичнэ. Анхандаа баярлаж байсан л даа. Хөөрхөн дотно юм бэ гээд.
Даанч залгахаараа хадам ээж дандаа ингэх гэсэн чинь мөнгө хүрдэггүй, тэгэх гэсэн чинь мөнгө хүрдэггүй, ингэмээр байдаг, энэ маань ч болохгүй юм, хүүхдэд амттай юм авч өгөх гэсэн юм, би ханиад хүрчихлээ ханиадны эм байхгүй, хүнд өр тавьсан байсан нэхээд байна, дэлгүүрийн өр нэхэгдээд байна, тийм юм хийж идэх гэсэн материал дутаад байна, хот явах гэсэн зардалгүй байна, нэгжгүй болчихлоо гэхээс эхлээд залгах бүртээ мөнгөний проблем яриад байх юм. Уг нь манай хүнийг ажилгүй байж байж байгаад ажилдаа ороод 14 ч хоноогүй биднийг мөнгөгүй, арай гэж бензиний мөнгөө залгуулаад ирснийг мэдэж л байгаа л даа. Тэгээд хүү рүүгээ залгахгүй яагаад над руу залгаад байгаа юм бол гээд.
Манай хүний хүү бас чатаар мөнгө асуугаад, хадам аав бас мөнгө асуугаад л надаас. 2 настай охиноо гэртээ хараад суудаг надаас яагаад ингээд байгаа юм бол гээд гайхаж сүүлдээ уур хүрээд байдаг болчихлоо. Хадам ээж бол яг чи өг гэж хэлэхгүй хэрнээ тойруугаар надаас л авах гээд байгаа юм шиг. Миний охиныг хальт асууж юу хийж бна гэхээр нь хариулахын завдалгүй би харин нэг ингэх гэсэн чинь тэгээд ингээд гээд л мөнгө ярина. Нөхөр ажил ихтэй өр ихтэй байгаа учраас би уг нь амьхандаа хэмнээд цалин нь буутал өөрөө болгоод байгаа юм.
Хадам аав ээж рүү би багаар 3н удаа мөнгө өгсөн. Нөхөртөө хэлэх гэхээр яг чи өг гэдэг үг тэдний амнаас гараагүй болохоор дуугүй л байгаад байна. Танилцаад удаагүй болохоор утсаа авахгүй байх гэхээр бас дургүй болчих болов уу гээд чадахгүй юм. Манай нөхрийн том хүү нь ээжтэйгээ байнга холбоотой, хадмууд ч холбоотой байдаг хэрнээ ядаж хүүхдийн хэрэглээнийх нь мөнгийг надад ярих нь зүй ёсны хэрэг үү?
Төрсөн ээж нь байхад би хойд ээж болчихно гэж байх уу? Ер нь яавал дээр вэ? Эсвэл би олоод ч болов өгөх ёстой юмуу ер ойлгохгүй ойрд жаахан стрессдээд байнаа, яг оройн хоолны үеэр залгаад л ийм ч мөнгөгүй тийм ч мөнгөгүй гэдгийг нь сонсоод бухимдаад байна. Уг нь тэтгэвэртэй, малтай жижиг түцтэй хүмүүс шд. Манай гэрт бас хэрэгтэй зөндөө юм бий, айл болж байгаа юм чинь. Намайг анх танилцах гэж очихоос өмнө манай хүн рүү огт залгаж мөнгө төг ярьдаггүй байснаа яагаад ингээд байгаа юм бол..
11 Comments
шууд сөрсөн базаа шаагаачдээ лайтайн бэ наадуул чинь, залгангуут нь шууд аан сайна байна уу яг танируу залгах гэж байсын хүнээс мөнгө авцан нэхээд болдгүй ээ , таньд мөнгө байна уу түр зуурдаа гээл шаагаач.
Yadargaatai nowshnuud shvv shine bairandaa orood hamag ymaa shawhaad bj bhad bain2 mongo nehdeg nuhriin dvv nar hvn yaj zowj oldogiig meddeggui manai hvnii vgvi gj helj chadahguig ashiglaad ymr ch tus dem bhgui mongo neheel bj bdag ymnuud bn2 nuhurtuu heleheer hervvl boldog uchiraas ym heldeggui nasaar ni tejeej amidrag oor yalta bilee
Хүүхэд харсан хөлсөө нэхээд байгаа юм бишүү
ккк Таалагдаагүй бэр хүргэнийг хөөх арга нь хадам талын хүн бүр мөнгө асуух нэхэх арга байдаг гэсэн дээ, тийм тактикийн ажиллагаа юм биш үү… тийм ч байж болно…бас үнэхээр шунахай хадмууд байх магадлал бий тул ярих бүрт нь өөдөөс нь мөнгө асуух сөрөг тактиктай ажиллагааг эхлүүлж болно_энэ хооронд нөхөртөө хэлээд дэмий байх, нөхрийн хажууд хадмуудтайгаа сайхан харилцах зөв… мөн нөхрөө сайн хангаж байхаа мартав…ккк
Chinii umnuus shuud stressdchihlee. Yaj salnaa ene baidlaas. Nuhurtuu heldiimuu esuul uuduus ni adilhan zowlongoo toochdiimuu.
Аймшгийн юм бэ? Аймар хүмүүс вэ. Зүгээр л хол бай. Ойр байх ямар ч хэрэггүй хүмүүс бна. Олон таван юм бодох огт хэрэггүй. Зүгээр хол. Монголчууд энэ сэжгийн байдлаасаа хэзээ салнаа бусдад дараа болсон. Хөгшин залуу эр эмгүй. Аваад л бна цаднаа 1 үгүй. Заримдаа ойр дотных ч гэлээ бүр дургүй хүрдэг шд. Хэзээ 1 бусдад өгч сурах бол насан туршдаа л авч явах юм бх даа гэж.
Berdee heden togrog yaj olj ogch ayataihan ay tuhtai amidruulah we l gej yaridagaas bish bereesee
Mungo neheed suuj bgaa guilgachin anh udaagaa l sonsloo…
Амархан асуудал бноо. Монголд энэ зэргийн юмыг аргалж бж амьдарна шүү дээ. Угаасаа мөнгөгүйн бол нэрэлхээд бх юу бн эргүүлээд л зовлон яриач ккк
Chi taalagdaagui bololtoi. Esvel ugasa iim hunees amidralaa bolgoj sursan j yumuu. Erooso mungu tugrug ugch bval davarnuu l gehees uur nemergui. Ehleed nuhurtuu eej aav zalgalaa teglee gd aytaihan heleed bai. Nuhruuruu shiiduul. Hunii humuusiin uchriig tursun huu ni l gadarlaval gadarlana, ternees busdaar za gj sonschihood bj bai. Tevchihky gevel salah l zam bn d. Ug helehky blaa gd butej uhdeggui gdg
Эргүүлээл мнг асуугаад проблем яриад бай даа. Чам руу ярих үед нь өрсөж мнг асуу. Тэгээд л чи стреснээс салжаам даа.
Наад хүмүүс чинь хэзээ ч засрахгүй ээ. Чи мянга тэгээд байна ингээд байна гээд учирлаж хэлээд эцэстээ хэрүүл болоод чи өөрөө ад үзэгдээд таарна. Наад хүмүүс чинь хэзээ ч өөрсдийнхөө бурууг олж харахгүй. Чи харин хатан ухаан гаргаж өөрийгөө стрестүүлэлгүй бодит байдалтай эвлэрч наад хүмүүстээ мөнгөний амт үзүүлж болохгүй. Ингэх болгонд нь бага сага мөнгө өгөөд байвал наадуул чинь ингээд л мөнгө зулгаадаг юм гээд амтшн шүү. Мөнгө байсан ч өгч болохгүй. Мөн нөхөртэйгээ ярилцаж энэ асуудлаа эвтэйхэн ойлгуулаад танайхан ингэдэг шүү нтр гэдэг ч юм уу хатан ухаанаараа зохицуулаа. Нөхөр чинь хүртэл ойлгохгүй бол хэцүүн бэ салах ч хэцүү байх ч хэцүү. Тэнэг хүмүүс угаасаа тэнэгээ олж хардгүймөө. Чи л буруутан болно