Мэс засал хийлгэж үнэн төрхөө нуусан гэсэн үндэслэлээр нөхөр нь эхнэрээсээ 120 мянган доллар авахаар болжээ. Хятадад удаан хугацааны турш үргэлжилсэн шүүх хурлын эцсийн тогтоол гарч эхнэрээ мэс засал хийлгэснээ нуусанд буруутган нөхөр нь 120 мянган доллар авах боллоо.
Хэдэн жилийн өмнө залуу хосууд хүүхэдтэй болсноор уг түүх эхэлсэн гэнэ. Хүүхдийн эцэг Чан Фэн гэх энэ эр ч тэр эхнэр ч боломжийн царайлаг хүмүүс байхад хүүхэд нь үзлийн царай муутай төрсөнд үнэхээр балмагджээ. Үүнээс үүдэн Чан эхнэрээ араар тавьсан хэмээн гүтгэн эцэг тогтоолгох тест хийлгэсэн бөгөөд шинжилгээгээр хүүхдийн эцэг мөн болох нь тогтоогджээ.
Яг энэ үед эхнэр нь түүнтэй гэрлэхээс өмнө гоо сайхны мэс засалд орсноо хэлсэн бөгөөд хүүхэд нь түүний өмнөх төрхийг дуурайн царай муутай төрсөн байх хэмээн тайлбарлажээ. Үүнийг сонссон нөхөр нь тэр даруй салах өргөдөл өгч, гоо сайхны мэс заслаар далдлан өөрт нь хэлэлгүй хуурч байсныг нь буруутган мөнгө шаарджээ. Шүүх хурал ч Чан Фэнгийг дэмжив.
Чан шүүхэд хандаж хэлэхдээ: “Бид хоёр гэрлэх үед би түүнд ухаангүй дурласан байсан. Гэхдээ анхны хүүхэд төрснөөс хойш асуудалтай болсон. Би хүртэл төрсөн охиноо хараад айдас хүрмээр тийм царай муутай хүүхэд” хэмээн сэтгүүлчид мэдээлжээ.
2 Comments
Монголчууд ч гэсэн арьсаа цайруулж, нүдээ томруулж, шанааныхаа ясыг багасгаж, хамраа өндөрсгөдөг болсон шүү.
? Ali deerin huuramch medeelel photoshop eniga ustga⚠️