Одоо юу ч байхгүй ээ…

Би гэдэг хүн баларч яваа хүн байна. Буруу зүйлээрээ оролдож дааж давшгүй өрөнд орсон. Удахгүй аавын хаалга татахнээ. Байцаагдаж байгаа. Одоо гэр бүлээ алдах дээрээ тулсан. Над шиг ийм тэнэг хүн байдаггүй байх. Болж байсан амьдралаа мөрийтэй тоглоомоос болоод тархи толгойгоо мэдүүлж, донтож амьдрал ажил найз нөхөд гэр бүл хамаатан саднаа алдсан.

Одоо бол ойлгохын дээдээр ойлгож байна. Ухаарч байна. Залуусаа мөрийтэй тоглоомноос холуур байгаарай. Над шиг ингэж хүнд байдалд эхнээсээ битгий ороорой. Би энэ өрийг дарах ямарч боломжгүй. Хичнээн ч удаа бурханаас залбирав. Яваагүй газар үгүй ээ. Зүгээр л өөртэй гомдож байна. Надад одоо тусалж дэмжих хүн огт үгүй. Хэдэн хүүхдүүд минь л бодогдож байна даа. Удахгүй аавын хаалга татна.

Амьдралд ганц тохиох аз, боломж гардаг л юм бол энэ өрнөөс гараад гэр бүлийхээ төлөө бүхнээ зориулж амьдрахсан. 3-хан жилийн өмнө бүх зүйл надад байлаа. Одоо юу ч байхгүй ээ. Харамсаж байна 9 оронтой тооны өрөнд унасан би амиа хорлох гэж ч үзлээ чадаагүй, яг тулахаар хүүхдүүд минь бодогдоод чадаагүй. Над шиг ийм сэтгэлийн тэнхээгүй арчаагүй хүний оронцог байхгүй байх…

12 Comments

  1. Chw says:

    Amidarlaa suiruulhiin aldad l uldleedee bairgui bolj ornoos garlaa ingeed zogssondoo bayrlaj bna odo neg ailiin gal togoo tureesleed l udahgui buh zuilee butsaaj bii bolgono geed uzej bnada buh zuil saihan bolno.bolij chadsanda bayrlaj bna.

  2. Залуу минь би чам шиг байдалд орж байсан. Тэр үед ээжээс минь өөр хэн ч үлдээгүй, харин ч амьдралын ёроолд тулсан үедээ хэн нь хэн бэ, хэн байсан бэ гэдгийг мэдээд авдаг юм. 9 оронтой мөнгө гэдэг 100 сая дотор л юм байна. Уул нь гайгүй шдээ, тэгээд ажил хий хөдөлмөр хий, Битий бууж өг. Битий шантар. Амьд явбал алтан аяганаас ус ууна даа нэг л өдөр… Архинд битий ор зүгээр л ажил хий, битий зогс

  3. Life says:

    Za ur chini 100-n sayaas deeshee yum baina. Gehdee bolomjgui zuil bol bish. Bi ch bas cham shig ingeel buhnee olon ch udaa aldjil bailaa muriitei togloomnoos bolj. Gehdee bi buuj ugulgui ih temtsej buhniig heviin baidald ni avaachsan. Bair mashinaa bank busd taviad naizaasaa 20 saya uur bas zunduu hunees mungu zeeleed , aav eejeesee bas mungu avaad bugdiig ni aldaj baisandaa

  4. Mogi says:

    Найзаа үхэж болохгүй. Манай Монголын хүн амыг өсгө, хүүхэд хий. Тэгээл шорондоо ороол тайван ухаараал бжээ. Удахгүй өршөөгдөнө баталгаатай за. Тэгээд чи цэвэрхэн өргүй болоод угаагдаад гарна. Шинэ амьдрал шинэ хүүхнүүд жагсаал угтана. Боломжыг ашигла. Ямарч зовлонд сайн тал бдаг юм. Тултал нь ашиглаж эргүүлж бай.

  5. Ope oze ite says:

    Zorigtoi bai…bitgii shantar hun chin zowlongoo sain daadiin ard n garch l taaraa uhaarsan l bol bolj…orson yumnaas garch l taaraa garch ireed harin ehnees erchtei ehelj aldsan amidralaa nuhuurei…ochson gazraasaa garahdaa yu hiihvv yaj amidrahuu gdgee sain bodood tuluwluud garaad irehed l bolno

  6. Ах нь says:

    Би саяхан л цалингаас цалингийн хооронд байсан. Хувийн юм хийж өглөөнөөс орой болтол хөдөлмөрлөж 10 оронтой тооны мөнгөтэй болсон. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ. Шударгаар хөдөлмөрлө. Үр дүнгүй зүтгэл гэж байдаггүй юм

  7. Хера says:

    Аз таарах гэнэ үү? Хаха. Тоглоомны ёндоо нь биш дээ. Ийм үед бас л аз гэж ярьсаар. Одоо яахав дээ. Аавындаа байж байгаад гараад ирэхээс.

  8. Ezen says:

    Zaa tiim baidgal yum. ehelsen yum duuschil taarna. gol ni uuj bolohgvi hvnd gomdoj bolohgvi tahij togloj bolohgvi. yal awaad yawsanch yadiin yunaas ch bitgii ai. 9 orontoi too baga bnaa.

    • Zochin says:

      Uneheer uhaarsan bol chi hojson gesen ug uureh hariutslagaanuureed garaad ir buh um saihan bno chamg geh ur huuhdiin chin hair duusahgui andaa

  9. Daddy says:

    Ard n garaa ho. Yaj iin bgad

  10. Nnn says:

    Hahaha dunguj 9 orontoi too yu? Yun ih yum boddiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.