Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийсэн тухай Times сэтгүүл дээр нийтлэгджээ. Багийнхан нийгэм эдийн засгийн өөр өөр салбарын 65 хүртэлх насны 2000 орчим хүний дундахь архи, согтууруулах ундааны хэрэглээ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор ажилласан байна. Судалгааны дүн гарахад эрдэмтдийг багагүй гайхшруулсан явдал болжээ.
Учир нь тус судалгааны дүн архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн тохируулж хэрэглэдэг хүнээс бага насалдаг төдийгүй залуугаараа хорвоог орхих хувь өндөр байдгийг харуулсан байна. Архи огт амсдаггүй хүн сэтгэл гутралд орох нь элбэг бөгөөд тархи, мэдрэлийн систем өвчлөлд өртөх магадлал их байдаг аж.Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн богино насалдаг болохыг тогтоожээ.
Харин согтууруулах ундааг өдөрт бага хэмжээгээр, тогтмол хэрэглэдэг хүн харьцангуйэрүүл, урт насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь согтууруулах ундаа нийгмийн стресс ядаргаанаас ангижирахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, тархи мэдрэлийг амраадагтай холбоотой хэмээн багийнхан үзсэн байна.
Түүнчлэн, архийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь хүний бие эрхтнийг хямралд оруулж, хордуулдаг ч тохируулан хэрэглэснээр зүрх судас, мэдрэлийн системийг дэмждэг болохыг Техасын их сургуулийн эрдэмтдийн баг дурдсан байна. Ялангуяа улаан дарс нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой байдаг тул тохируулан хэрэглэж байхыг эрдэмтэд санал болгожээ. Өдөрт гурван хундага дарс ууснаар сэтгэцийн олдмол өвчин, алзхеймер, цус багадах өвчнөөс сэргийлэх боломжтой хэмээн зөвлөсөн байна.
4 Comments
Za ystoi caagaarai
Shaana biz muslim hvmvvs arhi uudaggvi amsdag ch vgvi tgd baij bdag shtee.
Хогийн амьтад болцон байдаг л даа кккк
hudlaa