Эмэгтэй хүнийг ямархуу байлгавал уйдаахгүй байх вэ?

Сайн байцгаана уу өөрийгөө танилцуулахад би 23 настай саяхан л их сургуулиа төгсөөд дөнгөж амьдралын гараагаа эхлэх гээд явж байгаа. Миний гол асуудал гэвэл одоогос 2 жилийн өмнө анхны хайртайгаа учирсан өмнө ганц нэг охинтой үерхсэн аядаж байсан боловч ёстой л нөгөө өсвөр насны жинхэнэ хайр шохоорхол 2-роо ялгахгүй явдаг байж дээ гэж боддог.

Харин би тэр хүнтэй учирснаас хойш хүнийг хайрлах хайр гэж ямар байдгийг түүнээсээ л мэдэрсэн өөрийнхөө нэг хэсэг болтлоо дасаж өвдсөн үед нь шөнө орой хол ойр нь хамаагүй эм барьж хоол зөөж гүйдэг оройтсон үед нь дааруулахгүй гэж өөрт байгаа бүх мөнгөө шавхан такси барьж хүргэчихээд өөрөө гэрлүүгээ алхаад ч хамаагүй харьдаг байлаа. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж олсон мөнгөө зөвхөн түүнд л бүгдийг нь зарцуулдаг зөвхөн түүний төлөө төрсөн мэт санагддаг байсан. Манай хүн нилээн ааштай л даа эхэндээ хэцүү санагддаг байсан ч сүүлдээ аашинд нь хүртэл дасаж эхэлсэн маргалдахаараа урдаас нь уурлья гэхээсээ илүү ярилцья ойлголцьё гэдэг байсан.

Харин энэ нь манай хүнд хэцүү санагддаг болсон дандаа л тайлбар тавих юм олон юм яриад хүүхэн шиг шалчигнаад байх юм гээд л тэгэхээр нь нээрээ ч би арай л зөөлдөд байх шиг байна жоохон хатуу үг хэлээд хаячья гээд хэд хэдэн удаа үзсэн боловч анхнаасаа зөөлөн байгаад би буулт хийгээд сурагсан болхоор тэр үг нь бүр дайн болгочих гээд тэгээд буцаад л аргадаад эхэлдэг. Одоо миний өөрөөсөө илүү хайрлаж явсан хүн минь чи хэтэрхий уйтгартай 2 жил би нэгэн хэвийн уйтгартай амьдарcан намайг уйдаж байна гэж бодох болгонд кино үзэх үү дэлгүүр хэсэх үү гэхээс өөр зүйл хийдэгүй гэж байсан гэхдээ үнэндээ тийм л байсан өөр хөгжилтэй зүйл хийе гэхээр одоогоор машин тэрэг ч байхгүй яджил аялахаар аваад явчих боломж минь хомс гэнэтийн бэлэг барья гэж бодоод төлөвлөж байсан ч худлаа болоод жирийн л нэг бэлэг болчихдог.

Би угаасаа л багын сэтгэл хөдлөл багтай эмоци гүй тиймэрхүү байсан болохоор бас эргэн тойрны хүмүүс минь тийм ч романтик хүмүүс байддагүй хамт л сайхан байгаа юм чинь түүнийхээ төлөө гээд тэрэндээ халамж анхаарал тавиад явж байвал сүүлдээ болох байхдаа гэж бодож явсан минь алдаа болж өөрөөсөө салахад хүргэчихлээ. Одоо буцаж нийлэх бодол байна уу гэхээр ахиж нэгэн хэвийн уйтгартай амьдрал руу буцаж очимооргүй байна гэх юм би тэрийн ойлгож байгаа ч ахиж өөр хүн хайрлаж чадахгүй байх гэж айж байна. Эмэгтэй хүнийг ямархуу байлгавал уйдаахгүй байх вэ?

19 Comments

  1. Tseeye says:

    27той залуу эгчмэд бүсгүйтэй дотно танилцана. 99969812

  2. Хүн says:

    Та нар энэ сайтаас хүнтэй танилцаж уулзаж үзсэн үү?

  3. fds says:

    Yamar ch huuhniig yaj ch bailgasan uidah l bolno neg udur.

  4. hi says:

    odoo olson.orlogoo hadgalaad ireeduigee bosgohiig bod. huniig argadaj uitgariig n gargah gevel chinii mongo tsag chin.hurehgui

    • ASD says:

      Chi hunii uidaa gargagch bsh, chi huniig hairlaj, halamjildg shge uuru ch bs hairluulj, halamjluulah erhtei hun gdgiig bitgii mart. Chmg gehgui hunii araas bitgii shanalaarai, yvah hunee yvuulj sur.

  5. Том ах says:

    Хүмүүс чамд сайхан зөвөлгөө өгчээ. Чи арайл эрт байна. 25-с хүнтэй суух талаар бодоо. Наад хүүхэн чинь угаасаа бүтэхгүй. Эмэгтэй хүн нэг толгой нь эргэхээрээ хадан уул байсанч зүсээд явчихдаг гэсэн.

  6. Номын залуу says:

    Наадах чинь чамд хань болохгуй хүн байна. Чи хичнээн мэрийж сайн юм хийсэн ч чамайг бол голж байна. Чи машинтай, байртай, мөнгөтэй байсан ч наадах чинь чамайг хуураад явах юм байна. Одоо сал.

    Жаргал нь дэндээд зовлонгоо хүсээд байдаг нас нь эхэлсэн хайрхан байна. Нэг уудаг иддэг хар юмтай нийлээд түүндээ зодуулаад, хууртаад эсвэл олон эрийн дэвсгэр болж явж байгаад, нас нь явж, бие нь гундаж цэвэршил ойртохын алдад өөрөөр хэлбэл 35-аас хойш би тэнэг байж, чи хамгийн сайн намайг хайрладаг нь байж гээд хүрч ирж магадгүй. Чамаас өөрт нь тоогдохгуй, болсон үедээ ашиглаж тэжээлгэх гээд бадар барьж байгаа нь тэр. Ер нь одооны охид бол их олон нүүртэй, хөгийн санаатай, ашигч амьтад шүү дээ.

  7. Jhjj says:

    Haysan deeree chamaig gehguu huniig yah ve dee. Bi bas cham shig tiim huuhentee uerhej bsn yostoi butku. Chamaas yalgaatai ni mongo bainga asuudag huuhedtei bas aimr muuhai aishtai bsn.

  8. Шар хүн says:

    Юун уйдаахгүй байх вэ гэж…хүний уйдаа гаргагч алиа салбадай болох гээгүй бол наад балайгаа хая. Өөрийгөө хөгжүүл, эдийн засгийн хувьд бос, хүсэж мөрөөддөг юмаа л хий. Хүүхэн хүсэж мөрөөдөөд бгаа бол салбадайгаа хий

  9. Sisi says:

    Chinii emegtei bish bnaa. Hurdhan salah heregtei. Zaluu bna tsag hugatsaa baina. Ooriigo hogjuuleh tal deer anhaar

  10. Ах says:

    Зүгээр л хая. Хүүхэн болгоныг гуйж байдаг нас чинь ч биш цаг чинь ч биш. Эр хүн эмэгтэйчүүдийг хэтэрхий халамжилахаар зовлонруугаа зугтаадаг. Үйлийн үрийг нь үүрүүлээд өөрийнхөөр нь орхи. Сайн бүсгүй олж ав.

    • Artag says:

      Vnen heljee. Yer ni hvniig uruwduud baih hereggvi sul talaar chini toglolt hiigeed gai boldog yum. Uuriiguu bod uuriiguu hugjuul nvdee nee. Naad chutguriin toirogoosoo zugt.

  11. Батaa says:

    Тийм эд хөрөнгөтэй хүн сонирходог ааштай хүүхэнд хүсээд байгаа баян эрчүүд нь олдохгүй л болов уу? Чамайг байгаагаар чинь хайрлах тийм бүсгүй олсон нь дээр дэ.

  12. Бат says:

    Тийм эд хөрөнгөтэй хүн сонирходог ааштай хүүхэнд хүсээд байгаа баян эрчүүд нь олдохгүй л болов уу? Чамайг байгаагаар чинь хайрлах тийм бүсгүй олсон нь дээр дэ.

  13. Болороо says:

    Эр хүн зөвхөн өөрийнхөөрөө байх тэр үед л эмэгтэй хүн татагдаж эхэлдэг. Чи өөрөө юу хүсч байна юу хиймээр байна тэрнийгээ л хий. найз охиндоо битгий тааруул гэж маш оновчтой зөвлөгөө байна.

    • Zowlont negen says:

      Chi doroi er hvn bn gsn setgegdel turuulsen bn. Chamd medegdehgvi yadaj msg bichdeg 2 3 zaluu bj l bgaa. Ingej bichij bgaagaas chini harwal chi ugaasaa doroi emegtei hvniig dawraah hvn bn. Emegtei hvn naashaa gesniig tulhej tsaashaa gesniig dagadag tal bdag. Salsan ni deer uur hvn olohoog hichee. Uuriiguu uurchluhgvi bol bas l adilhan hvn taarna shvv

      • Эшшшш says:

        Хүүе ийм хүн чанартай залуу одоо үед байдаг юмуу чи ховрын бараа байна даа, бас зөв бодолтой зөөлөн хүн байна, наадах чинь алтан загасны эмгэн байна. Зүгээр орхи. Суувал чиний ааш эвдэрч адилхан болно шүү, давруу хүн улам л давардаг.сэтгэл нийлсэн хүнээ л ол.

  14. zaluu39 says:

    Эр хүн зөвхөн өөрийнхөөрөө байх тэр үед л эмэгтэй хүн татагдаж эхэлдэг. Чи өөрөө юу хүсч байна юу хиймээр байна тэрнийгээ л хий. найз охиндоо битгий тааруул

  15. Бархас says:

    23-тай бол наад хүүхнээ зөнд нь орхиод өөрөө адал явдал эрээд үзсэн дээргүй юу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.