Эрэгтэй хүн салалтын дараа эмэгтэй хүнээс илүү өвддөг. Яагаад гэвэл…

Эмэгтэй хүнд салалтын дараа хэцүү байдаг ч сүүлийн үеийн судалгаан дээр хосууд салах үед эрэгтэй нь илүү шаналдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Яагаад гэдгийг та доорх мэдээллээс үзээрэй.

Эрэгтэй хүн харилцааны талаарх тусламжийг онлайнаар авдаг

Reddit сайт дээрх нийтлэлээс 184,000-г үзэхэд 55% нь эрэгтэй, 45% нь эмэгтэй хүмүүс хайрын харилцааны туслалцаа авдаг гэж үзжээ. Хамгийн түгээмэл сэдэв нь сэтгэлийн шаналал байсан ба бусад нь цаг хугацаа, хувийн амьдрал, итгэлцэл, дотно харилцаа байсан байна.

Интернет дээр өөрийгөө нууж болох учир сэтгэл зүрхээ уудалж, ярилцах боломжтой болдог

Дээр үеийн нэгэн хэвшмэл ойлголт болох эрэгтэйлэг байдал эсвэл эрэгтэй хүн уйлдаггүй гэх яриа нь эр хүний сэтгэл зүрхээ удирдах аргад нөлөөлсөн байдаг. Бусдад хэрвээ сэтгэл зүрхээ нээвэл биднийг доожоогүй гэж хардаг учир нуух шаардлагатай болдог гэжээ. Интернет орчинд өөрийн дүр төрхөө нууж болох учир бусдад сэтгэл зүрхээ нээж тайвширдаг гэж зарим хүмүүс хэлсэн байна. Харин эмэгтэй хүн найзуудтайгаа ярилцаж эсвэл сэтгэл зүйч дээр очиж тусламж авдаг.

2 Comments

  1. Zochin says:

    Hahaha emzeg delbeenuudeee gejj

  2. Emegt says:

    Guu bhaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.