Сайн байцгаана уу би одоо 10 жилийн төгсөх ангийн сурагч. Шууд яриандаа оръё хэдхэн хоногийн өмнө манай гэрт хэрүүл маргаан болоод эцэгшүү ухаантай юм согтуу орж ирээд яасан нь мэдэгдэхгүй уурлаад юм хум авч шидлээд эхэлсэн.
Би яагаад орилоод байгаа юм гэж хэлсэн чинь шууд ёс бус хэлэх хэлэхгүй үгсээр дайрч доромжилж ээж бид 2-т гар хүрсэн би уг нь ээжийгээ сал гэж гуйгаад байгаа боловч бараг үгүй гэх байр суурин
дээр байгаад байна яавал дээр вэ?
Дээр дурдсан үйл явдал ганцхан хэд хоногийн өмнө биш намайг бага байхаас л болдог байсан зүйлс би энэ хүнтэй нэг гэрт байж нэг агаараар амьсгалахаас ч ой гутаж нэрнийхээ урд нэрнийх нь урд үсгийг тавихаас ч уур хүрч байна. Юмыг их эмзгээр хүлээж авдаг болохоор та бүхэн зөөлөн зөвлөөрэй?
10 Comments
Ааьыг чинь хүндэлдгүй ээжтэй хүмүүс ийм л байдаг юм даа ээж нь архчин байхад сайн тусалдаг гэсэн үг
согтуу толгойд дарамтлуулж өссөн хүн согтуугаа өмөөрч үхэх гэж байх цаг ирдэг шүү
Шүүх хэрэггүй, ээжийн чинь л шийдвэр. Зөвхөн өөрөө үүрнээсээ хурдан нисээд бие дааж ганцаар амьдар.тэдний амьдралд оролцох шаардлагагүй зүгээр л орхи цаашаа, өөртөө анхаараад гоё амьдар.
Би одоо бараг 40 хүрч байна. Миний бага нас яг ийм байлаа. Үнэндээ аавыгаа үзэн ядаж өссөн. Ээж ч дарамтлуулж байж огт салаагүй. Хүмүүсийн хэлж байгаачлан эцэг эхийн алдаа энээ тэрээ байдаггүй юмаа. Зүгээр л эрх мэдэл, давруу, дээрэлхүү зан буюу би та нарыг тэжээж байна гэдэг тэнэглэл. Миний зөвлөх зүйл гэвэл өөрийгөө бодоод өөрийгөө л хөгжүүл. Чи угаасаа удахгүй үүрнээсээ нисэх гэж байгаа шувуухай. Ээж чинь бол сонголтоо хийсэн байна. Одоо бүх юм утгагүй мэт боловч амьдрал дэндүү баян. Би сайхан ханьтай, 3 хүүхэдтэй, өөрийн нийгмийн байр сууриа олчихсон. Ирээдүйг сайхан болгох замаараа явж байна. Чи ч бас чадна
Буруу газраа бичсэн бололтой. Секстэй хамааралгүй юм биш үү
Хөөе том хүмүүсийн сайтад үхсэнээ хийж байгаам чи.
Чиний мэдэхгүй эх эцгийн чинь маргаан болох нэг шалтгаан байж мэднэ. Магадгүй ээж чинь буруутай зүйлийг эрт урьд нь хийсэн ч юм билүү түүнээс болж аав нь уурлаж бухимдаж явдаг ч юмуу хэцүү дээ. Аавтайгаа ярилцах гэж үзэхгүй юу.
Yasan ch hetsuu um be dee. ur huuhdee iim daramttai zovlontoi amidruulj baigaagaa oilgoh chadvargui l bh da? eruuld n evteihen shig ayaiig n olj baigaad, uilj baigaad hetsuu baigaagaa heleed uz. tegvel uhaarah tolgoi yu ugui yu. eveer l helj baij oilgohgui bol oor yamar ch arga baihgui baihaa. chi ooroo ali boloh setgel sanaagaaraa huchtei baigaarai. tur zuuriin um. davaad garna gej oortoo heleerei. amjilt huse.
Хүүхэд байхад тархи толгойгоо хагартал зодуулна. Үзэн ядна, гомдоно. Хойд ээж шургана үгээр дарамтална их л юм болсон. Тэгээд хатуужил гэдэг зүйл тархинд завилаад суучихсан. Томрох тусмаа хүчирхэг байдал хүчтэй амьдралыг бүтээгээд үг үйлдэлээ хүчтэй байлгаад эхлэхээр надаас айдаг болсондоо. Үрийг минь үнсэх эцэг минь юм болохоор цагийн эрхэнд уучилсандаа. Яах вэ аав чинь уудаг, үлгэн салган амьдарлаа авч явдаг байлаач чиний аав шүү. Чи өөрөө л алсын бодолтой хүчирхэг хүн болдоо.
Жаахан гунигтай ч сайхан зөвөлгөө байна.