Хувь хүний үнэ цэнэ

Энэ зөвхөн сексийн тухай ярьдаг, хүмүүс өөрт тохиолдсон зүйлдээ бичдэг болохоор орох дуртай. Саяхан нэг бүсгүй нөхрөө хэрхэн чадаж байгаа талаар нийтлэл оруулжээ. Үнэн худлаа зохиол эсэхийг нь мэдэхгүй юм.

Тэнд маш олон хүмүүс өөр үзэл бодлоо илэрхийлжээ. Гэхдээ надад асуулт байна? Магадгүй та нар ч өөрсдөөсөө асуугаарай.

Чиний үнэ цэнэ гэж юу вэ? Нөхөр чамайг хуурсан болохоор чи хуурч байгаа хуураагүй байсан бол үнэнч эхнэр, нөхөр байсаар байх уу? Миний бодлоор асар их сэтгэлийн шарх авсан учраас өшөө авах сэдэл болгож өөрийгөө ашиглаж байх шиг магадгүй нөхөртөө өөрийнх нь бие нь үнэ цэнэтэй тэрийг нь бусдад эдлүүлж байгаагаараа таашаал авж байх шиг дүр зураг харагдаж байна.

Энэ нь эцэстээ тэр хүн өөрөө өөртөө үнэ цэнэгүй болж, өөрийгөө хүндлэх сэтгэлийг үгүйсгэж, амьдралын утга учир нь замхрах байх. Ингээд харахаар таны хос таныг хуурсан бол та өөрийгөө хохироох нь зөв арга биш шүү. Харин ч өөрийгөө бодсон зөв үйлдэл хийгээрэй. Тэрийгээ таашаалтай, өөртөө ашигтай, өөрийгөө илүү цэнэтэй байлгах тал дээр анхаараарай л гэж хэлэх гэсэн юм.

Баярлалаа.

2 Comments

  1. Eddy says:

    Адлерийн онолоор бол хариу авч байгаа үйлдэл нь өөрийнх нь хүсэл бөгөөд нөхөр араар нь тавьсан нь хүслээ биелүүлэх шалтаг.

  2. Ах says:

    Сүүлийн хоёр өгүүлбэрт чи өөрөө хэлчихсэн л байна шүү дээ. “Харин ч өөрийгөө бодсон зөв үйлдэл хийгээрэй. Тэрийгээ таашаалтай, өөртөө ашигтай, өөрийгөө илүү цэнэтэй байлгах тал дээр анхаараарай л гэж хэлэх гэсэн юм.” гээд.
    Бусадтай сексийн харилцаанд орох чинь бие мах бод, сэтгэл санаа, сэтгэл зүй гээд олон талаараа өөрийгөө бодсон үйлдэл мөн шүү дээ.
    Хүн чинь нэг талаараа байгалийн амьтан, тийм зөн мэдрэмж төрнө шүү дээ. Эмэгтэй нь шилдэг эрэгчингээс үр удам үлдээх, эрэгтэй нь аль болох олон эмээс үр удам үлдээх гээд байгалийн зөн нь байж л байгаа шүү дээ. Энэ зөн нь байгалийн шалгарлыг явуулдаг юм чинь.
    Нийгэм дотор ч өөрийгөө дажгүй (хатуухан хэлэхэд хүнд тоогдох) эмэгтэй гэдгээ мэдрэх хэрэгцээ байж л байгаа шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.