Амьдрал уу, там уу?

Сайн байцгаана уу? Та нар надад тулгараад байгаа асуудлыг сонсоод юу гэхийг уншиж, бодож, бусад хүмүүст ийм зүйл байдаг болов уу гэдгийг мэдэх гэж бичлээ. Би 37 настай. Манай нөхөр хүний дэргэд маш их халамжтай, намайг зовож нүдээд байдаггүй сайхан залуу мэт боловч хачир дээрээ намайг далд гэр бүлийн хүчирхийлэлд байлгаад байгаа юм шиг тийм сонин хүн.

Нөхөртэйгөө 19 настай байхдаа найзаараа дамжуулж танилцаж байсан юм. Анх бол найзтайгаа хамт явж байгаад таараал уулзсан, би их таалагдсан гээд найзаас дугаар аваад над руу мэссэж бичсэн. Тухайн үед би оюутан зуны амралт байсан болохоор ганц 1 мэссэж бичиж байя гэж бодсон ч намайг гуйгаад, надгүй бол үхэх гээд байна гэхээр нь үерхээд үзье гээд үерхсэн. Бараг 1 жил үерхсэний дараа дотно харилцаанд орсон ч надад сонин мэдрэмж төрж байсан, учир нь юу вэ гэхээр би сексийг их заваан зүйл гээд анх бодсон болохоор тэр мэдрэмж одоо болтол арилдаггүй.

Одоо бид 2 хүүхэдтэй ч энэ хугацаанд би тавьдаг ч таашаалаараа, мэдрэмжээрээ биш өөрийгөө хүчилж тавиулаад байгаагаа харилцаанд орох бүрдээ мэдэрдэг. Би нөхрөөсөө багахан эгч бөгөөд биеэ сайхан аваад явчихдаг, хэн ч харсан хүнд гологдохооргүй, ажил дээр 80% нь эрэгтэй хүмүүс байдаг болохоор намайг байнга харддаг. Мэдээж ажил дээр хүмүүс өддөг байсан л даа би нууц амрагийн харилцаа, эхнэр эсвэл нөхрөөсөө өөр харилцаатай байна гэдгийг төсөөлдөггүй байсан болохоор тэд нартай ямар нэг байдлаар харилцаа үүсгэж байгаагүй.

Надад энэ байдал нь ядаргаатай санагдаж, хэрүүл хийхээс залхаж найз нөхөд, ажлын хамт олонтойгоо ч гадуур гарахгүй байдаг болсон, тэгсэн хэдий ч утас энд тэнд байвал байнга үзнэ харна, болоогүй юмтай болсон мэтээр харддаг байсан. Сүүлдээ хардалтаас нь залхаад ер нь зүгээр байхад хардаад байгаа юм бол зүгтэй хардуулъя гэх бодол орж ирж эхэлсэн. Нөхөр маань хэдэн сараар 2 хоногийн дараа явахаар болов. Нөхрийгөө явчихаар ар гэрийн ажлаа яаж ганцаараа амжуулнаа гэж бодоод эхлээд явуулмааргүй байсан ч сүүлдээ явахыг нь зөвшөөрсөн. Явахын өмнө өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал тэвэрч хэвтэж байснаа 1 зүйл асуучих уу гэхээр нь за гэсэн чинь өмнө нь хальт ажиллаж байсан залуутай хардсан, миний уур хүрээд маргалдаад, маргааш явах гэж байхад нь гээд больсон. Явсан ч хол явж байхад нь хэрүүл хийж явуулаад яахав гээд надад тийм асуудал байхгүй ээ, хэрүүлээ болъё гээд элдэв зүйл бодолгүй яваарай гээд явуулсан.

Нөхөр яваад би ажлаа хийгээд шинэ байрандаа орох гээд завгүй байсан, 1 сарын дараа өмнө нь үнэн худал нь мэдэгдэхгүй маазардаг байсан залуу юм ярьж сууя энэ тэр гээд 1 найз бүсгүйтэйгээ юм ярьж жоохон суув аа. Түүнээс хойш нөгөө залуутайгаа уулзаж 2-лаа амьдралаа ярилцдаг зөвөлдөг байсан, чатлана, мэссэжилнэ, дотно харилцаанд бол ороогүй. За ингээд хэдэн сарын дараа нөхөр ирсэн, нөгөө хардалт сэрдэлтийг нь бодохоор уур хүрээд байдаг байсан үүний хажуугаар тэр дотно харилцаа нь надад үнэхээр хэцүү байдаг. Би нөхрөө харахаар сэрэл сэдэл хөдөлдөггүй, хийе гэхээр нь л хийдэг тийм хүн.

Манай нөхөр сэрэл мэдрэмж өндөр, бага байхдаа порно их үздэг байсан юм шиг байгаан тэрэн шигээ хийх гээд би тэрэн шиг нь байхгүй болохоор уур нь хүрдэг, өөрөө мэдээж эмэгтэй хүнтэй орооцолдож янз бүр болж бсан, за тэрнийг нь уучлаад гэр бүлээ бодоод эвлэрч байсан ч одоо өөр шалиг эмэгтэйтэй холбогдоод байгааг нь би мэдээд байна бас санхүү өгнө, авна гэсэн групп рүү орж санхүү өгч бичлэг энэ тэр аваад байхаар нь би 1 удаа хэлсэн чинь яадгийн би таашаал авах гэж тэгсэн гээд тоох ч үгүй тэгсэн, түүнээс хойш 1 хүүхэнтэй холбогдоод байгааг нь мэдээд байна, саяхан дахиад л нөгөө санхүү өгнө, авна гэдэг групп рүүгээ ороод хайгаад байна.

Би  нөхөртөө анхнаасаа хайртай дуртай байгаагүй, энэ хугацаанд хардалт сэрдэлт миний хүсээгүй үйлдлийг хүртэл хийлгэж, хийлгэхэд хүргээд байгаа нь надад үнэхээр хэцүү байна, би гараад зугтмаар байсан ч хүүхдүүдээ бодоод тэссээр тэвчсээр л байна. Би  яг ийм байдалтай 3 жил тэсэж байна, хэзээ тэвчээр минь барагдах бол гэж бодсоор. Сүүлийн үеийн хэрүүл дандаа сексээс болж байна, хүсээд байна хийнэ гэхээр нь хийе гэхээр тэгж хийнэ гэнэ, тэгэхээр нь тэгэхгүй гэхээр уурлана. Би үүнийг нь надтай хийхдээ элдэвийг хүсээд хүслээр нь болохгүй болохоор уурлаж хийхгүй байгаа чинь голж шилээд өөр хүнтэй тэр байдлаараа хийдэг байх гэж бодоод байх юм. Хүүхдүүдээ элэг бүтэн өсгөх гэж өөрийгөө ийм бдалд оруулаад бга нь зөв юм уу? Эсвэл өөрийгөө бодоод хүүхдүүдээ өнчрүүлэх ёстой юм уу?

12 Comments

  1. Балдан says:

    анхнаасаа хайртай дуртай байгаагүй юм бол битгий сууж эрчүүдийн болон өөрсдийн амьдралаа алж байлдаа мэдрэмжгүй лаларууд хол байвал зохилтой

  2. ddd says:

    ooroo yaasan mia huuhen be

  3. Dfasdff says:

    Утгагүй хүүхэн б. Энэ бичээгүй л болохоос юмтай л бгаа. Нөхрийгөө буруутгах гэд. Өөрөө бол их сайхан амьтан бх нь. Санхүүгийн эрх чөлөөтэй бол аль уже салсан гэр бүл бна.

  4. Bat says:

    Chi ohinii ord bh tei… hariulaarai

  5. Зайлуул says:

    Наад донтой сэтгэцийн эмгэгтэй лалраа чи яаж хайрлаж. Яаж секс хийхэвдээ. Өөрөө жаргалаа бодвол таарна. Чмг секс хийхгүй бсн ч араар тавих ёсгүй. Өөрийгөө бүр амьд хүний тооноос хасцымаа

  6. Hi says:

    sanhuu ugnu, avna geh baidal chi oruulchihsan yum bna shde, sex dutagdaad ireheer, deer ni hun gedeg soniucholohoor ehner tsaargalanguut yavj ugnu bizdee, yah gej ehner, nuhur bdg yum be, bavaltsah gej bish vv? Chi iluu chuluutei baigaad sexee husseneeree hiij uzeegui bolohoor uuriiguubhuchilj tavidag yum bn shd, chi chuluutei bval jinheneesee tavih yum bna, nuhur ch uur huuhen haihgui, chi nuhee uuruu uhaad bnaa,

    nuhurgui, heregleh boovgui, 40 garsan, bvvr huuhedgui huuhnuud bn tsaana chin, davraad bgaarai, avgai min. Yavj sexd.

    • Er ynhnuudad says:

      Za shaaldaa lalraaa. Dontoi ajilg i gichiinii zulbasguud chm shg ym bodno

  7. sas says:

    Авгайгаа гуйж секс хийнэ гэдэг эмгэнэл ээ. Эр хүн угаасаа сексын дутагдалд байхаараа хардаж сэрдэлгүй яахав порно үзэж санхүү өгөх авах янхан хайлгүй л яахав янхан хайж байна гэдэг чинь нөхөрт чинь явалддаг хүүхэн байхгүй ээ гэсэн үг. Салаад наад залуугаа тавиж явуул. Үлдсэн жаахан насандаа жаргаж байгаад үхэг Монгол эрчүүд маш их хүчирхийлэлд амьдрах юм даа. Чи нуатай байх оо энд л бичээгүй болохоос.

  8. sansar says:

    ish hohin muu gichi! bas uuriiguu zuwtguh gd ih yadchihje. Hajudha hangaj chadku bj bas ih yum soliornoo butkue

  9. Okay says:

    80 aad oniihnii marriage odoo ihenhe ni iimerhuu l bna daa. Tgd gaduur ajil dree neeh aimar stresstei uurtai barij idchih gd esvel dairj alchih gsn ah egch nar. Yag neg negniigee gsn aihtar temuulelgui ursgal dagaad uyerhtsen tgd suutsan +30 nasniihan odoo ugee heljaagaashdee haa saigui. Sonsohoor dandaa l sexiin asuudaltai, buun buun complextei. Salaad ch shiidegdehgui hamt bgaad ch shiidegdehgui asuudal.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.