Хүнд хэцүү хүүхэд насны дурсамжаас хэрхэн салах вэ?

Сайн байцгаана уу? Би энэ сайтыг хэдэн сарын өмнөөс олж мэдээд, бас хүмүүсийн бичсэн тулгамдсан асуудлуудыг нэлээд сонирхож уншлаа. Ихэнх нь гэр бүлийн харилцаа, араар тавилт болон түлхүү сексийн зугаа цэнгэлийн талаар бичсэн байхаас гадна бас хүүхэд насандаа гэр бүлийн
таагүй уур амьсгал дунд өсөж бие махбод хийгээд бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөний улмаас далд хэлбэрийн сэтгэл гутралд автаж, үүнээсээ болоод нийгмийн амьдралд оролцож чадахгүй шаналж байгаа хүмүүсийн захидал цөөнгүй байдгийг олж мэдлээ.

Энэ захидлыг бичиж буй миний бие одоогоор 29 настай залуу бөгөөд би ч бас өөрөө гэр бүлийн сөрөг орчинд хүнд хэцүү хүүхэд насыг туулсны улмаас сэтгэл зүйн хүнд гэмтэл авч, үүнээсээ үүдээд өнөөдөр нийгмийн амьдралд огт оролцож чаддаггүйн улмаас сэтгэл маань үнэхээр их шаналдаг. Тиймээс надтай адилхан хүүхэд насны таагүй дурсамжуудаас үүдэлтэй далд хэлбэрийн сэтгэл гутралыг дотроо тээж шаналж байгаа тэдгээр хүмүүстэй нэгдэж FACEBOOK дээр хоорондоо ярилцаж үзэл бодлоо хуваалцаж байх зорилготой групп чат нээхийг хүссэн юм аа. Тийм хүмүүс байгаа бол бөөнөөрөө сайхан цахим орчинд найзууд болоод ярилцах боломжтой юу?

Жич: Сексийн дур сонирхлоо илэрхийлэх гэсэн ёс бус санаа бодолтой хүмүүст энэхүү захидал маань хамаарахгүй болно.

10 Comments

  1. https://www.facebook.com/profile.php?id=100079378875027 Энэ миний фэйсбүүк хаяг юм. Уг санааг минь дэмжиж групп чат нээн харилцах сонирхолтой хүмүүс байгаа бол холбогдоод чат бичээрэй.

  2. Халиун says:

    Дэмжиж байна
    Маш чухал сэдэв

  3. Гэрлээ says:

    Зөв шүү.
    Хүүхэд насны сэтгэлзүй биеийн гэмтэл их хортой юм байналээ.
    Би хүүхдээ их л хайрлаж юугаар ч дутаагаагүй өсгөсөн гэж буруу боддогоо мэдээд маш их харамсаж байгаа.
    Зүгээр л эцэг эх өөрийнхөө зөв хүүхэд юугаа мэддэгийн гэж бодож ханддагт маш том алдаа байсан.
    Тэдний ертөнц, юмыг хүлээж авах ойлголт бүүр 180° өөр байдгийг хүүхдээ оюутан болсон хойно нь ойлгосон.
    Миний хувьд мэргэжил, найз нөхдөө сонгох.. зүйлд нь нөлөөлөөгүй ч сургуулийн орчинд дээрэлхүүдэг байсан, гэр бүлийн таагүй уур амьсгалыг маш хүндээр хүлээж авдаг гэдгийг нь сайн мэдээгүй, ойлгоогүй?
    Хамгийн гол нь хүүхэдтэйгээ сайн ярилцах л юм байналээ.
    Бас туршлагатай сэтгэлзүйч дэмжихээр санагдсан.
    Дүү минь ийм fb… нээх ч юмуу, мэргэжлийн хүмүүстэй бусдыг холбох хүүхдэд ч эцэг эхэд ч маш том тус болно шүү?
    Гол нь гарцаа олж мэднэ

  4. G says:

    Tgd ymr group ymde

  5. Одоохондоо нээж амжаагүй байна аа. Хэрэв тэдгээр хүмүүс энд коммент бичиж нэгдэх хүсэлтэй байгаагаа хэлбэл групп чат нээх бодолтой байна аа.

  6. Зaавал зодуулах биш шүү дээ. Хэрүүл уруултай орчинд өсөж торних хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд хамаарагдана. Хүчирхийллийг дотор нь бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн, эдийн засгийн гэж 4 ангилдаг байгаа шүү. Миний хувьд их хэрүүл уруултай орчинд өссөнөөс болоод ерөнхийдөө сэтгэл зүйн гэмтэл авчихсан юм. Одоогоор энэ байдлаасаа гарахыг оролдож хичээж байгаа, гэхдээ бас надтай адил хүүхэд насны сэтгэл зүйн гэмтлээс болоод нийгмийн амьдралаас тусгаарлагдчихсан хүн байгаа бол хамтдаа ярилцаж байх групп чат нээе л гэж бодсон юм аа. Яг үнэний далд хэлбэрийн сэтгэл гутралтай бидний хувьд бусадтай ярилцах, үзэл бодлоо илэрхийлэх маш их хүсэл байдаг ч түүнийгээ гадагш нь илэрхийлж чаддаггүй нь их зовлон болдог. Тиймээс л бусадтай цахим орчинд ч болтугай ярилцаж дотроо байгаа ачаагаа хөнгөлөхийг хүссэн хүмүүстэй нэгдэхийг хүссэн юм аа. Энэ сайт дээр багадаа бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх мэт хүмүүс мэр сэр байх шиг харагдсан. Тиймээс л энэ захидлыг бичсэн юм аа.

  7. Sak says:

    Blindcare gedeg app bgaa ashiglaad uzeerei

  8. Endees oldohgui says:

    Endees asuuj baihaar , mergejiliin hund ochij handsan ni zugeer baih . Heden setgel gutral, trauma bolson humuus yaj biye biydee tuslahiin ?

    Hel ustai bol , online zunduu zuvluguu, YouTube enter geed baigaashdee…

    Eregtei huuhed, huchirhiileld gej zoduulahiig heleed baigaa yumuu ? Ohin huuhed bol hetsuushdee… davaal & amidraad baihad , chi ch gesen chadna !!

    • Зөавал зодуулах биш шүү дээ. Хэрүүл уруултай орчинд өсөж торних хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд хамаарагдана. Хүчирхийллийг дотор нь бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн, эдийн засгийн гэж 4 ангилдаг байгаа шүү. Миний хувьд их хэрүүл уруултай орчинд өссөнөөс болоод ерөнхийдөө сэтгэл зүйн гэмтэл авчихсан юм. Одоогоор энэ байдлаасаа гарахыг оролдож хичээж байгаа, гэхдээ бас надтай адил хүүхэд насны сэтгэл зүйн гэмтлээс болоод нийгмийн амьдралаас тусгаарлагдчихсан хүн байгаа бол хамтдаа ярилцаж байх групп чат нээе л гэж бодсон юм аа. Яг үнэний далд хэлбэрийн сэтгэл гутралтай бидний хувьд бусадтай ярилцах, үзэл бодлоо илэрхийлэх маш их хүсэл байдаг ч түүнийгээ гадагш нь илэрхийлж чаддаггүй нь их зовлон болдог. Тиймээс л бусадтай цахим орчинд ч болтугай ярилцаж дотроо байгаа ачаагаа хөнгөлөхийг хүссэн хүмүүстэй нэгдэхийг хүссэн юм аа. Энэ сайт дээр багадаа бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх мэт хүмүүс мэр сэр байх шиг харагдсан. Тиймээс л энэ захидлыг бичсэн юм аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.