Үг гэдэг тийм хүчтэй юм уу?

Сайн байна уу? Би 24 настай дажгүй царай зүс биетэй эмэгтэй. Миний асуудал секс гэхээсээ илүү сэтгэл зүйтэй холбоотой юмаа. Жилийн өмнө найз залуутайгаа танилцаад удаагүй онгоноо тэр хүнд өгсөн. Бид хоёр бие биендээ хайртай байсан ч нэг л ойлголцож өгөхгүй хэсэг үерхэж байгаад хоёр тийш болсон. Тэр их хартай бас салахдаа үгийн муухайгаар хэлж салсан (бага явалдаарай, болгоомжтой байгаарай гэх мэт).

Хадгалж явсан биеэ түүнд зориулсан байхад, тэр хүний л өмнө нүцгэлсэн байхад салахдаа мөн салсны дараа ч гэсэн зүрх зүсэх үгнүүдийг хэлсээр л байсан. Үг гэдэг тийм хүчтэй юм уу, эсвэл би л мартаж чадахгүй байна уу?

Тэрнээс хойш өөр хүнтэй харьцдаг болсон ч нэг л болж өгөхгүй хүнтэй унтая гэхээр явдалтай юм шиг гэмтэй юм шиг санагдаж өмнөх хүнээ л бодоод байх юм. Яаж сэтгэл зүйгээ тайван байлгаж, энэ байдлаас гарах вэ? Надтай адилхан асуудалд байсан хүн байна уу? Бас надад зөвлөөрэй. Гадаадад байдаг болохоор ганцаардаад байдаг…

5 Comments

  1. boldoo says:

    сэтгэл зүйчтэй уулзаарай

  2. Okay says:

    Gadaadad bdiin bol Google orood “gaslighting” geed haigaad orchuulaad uzeerei. Er ni relationship dehi toxic baidliin talaar unshij sudlaad heseg jaahan zombierohgui yu doo. Gants hun tegej helsnii tuluu guilty tsarailaad sex ch hiij chadahq bgaa bol odoo tgd henii hohi bolj taarah ve ain bod2

  3. Жаахан өөдгүйл хүн байж дээ 1 тийм хүнийг дандаа доошн хийх дуртай.харддаг тэгээдл чиний эмзэг сэтгэлтэйг мэдээд чиниы сэтгэлрүү албаар чулуу шидсэн байна одоо тэгж муу хүний үгээр өөрийгөө бүү зовоо.бүүр цаанан гараад огт тоохгүй хаяад яв.тэгвэл огт өөр болоод ирнэ

  4. Gankhuu says:

    Эрэгтэй хүнгүй л бол үхчихгээд байдаг охидууд байдаг шдээ. Унтахгүй ч гэсэн амархан үерхээд салаад байдаг. Чамайг хөнгөн тэгэх хүндээ гээд бодцон бодол нь чамайг муухай үгээр бөмбөгдцөн байна.

  5. Batbold says:

    Хааяа зүгээр ярилцах уу ? batboldgru@gmail.com руу чаат бичээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.