Бодит жишээг нэр ус дурдахгүй нийтэд дэлгэж хэлэлцүүлэг өрнүүлэх, сургамж үлдээх зорилготойгоор миний бие бичвэр маягаар хүргэж байна.
Дөрөв дэхь уулзалт дуусав. Би туршлагатай зөвлөгч биш учир ихэнхидээ залуу хосуудын ярих хэрэгцээ, хэн хэнээ ойлгохгүй байгаа угтвар нөхцлүүд түүнчлэн нэгнийхээ дургүй авир, ойлголцохгүй байгаа нөхцөлт үйл явдал, хэв маяг, түүнээс авсан мэдрэмжүүдээ нээлттэй дэлгэх боломжийг олгох юмсан. Тэдний хувьд хамаг хог новш, дарагдсан гомдол мэдрэмжүүдийг хүлээн авах сав төдий байхыг хичээж байна.
Асуудал юу байв?
Эхнэрийн зүгээс…
Хэрүүл маргаан их болсон, цэцэрлэгт хүүхдээ хүргэж авахаас л чи би гэнэ. Үнэндээ жижиг зүйлээс л маргаан эхлэнэ. Энэ сар бид хоёр бараг дотно харилцаанд ороогүй, амралт нэртэй ажлын зугаалга, хоёр талын хадмынхаар явах хүүхэд маань бага болохоор их ядардаг, тэр намайг ойлгодоггүй, хадам ээж хүүхэд сэтгэлээсээ хараад өгчихдөггүй, санаагаараа тусалж болно доо. Ер нь бол би их ядарч байна. Би илүү ядарч илүү их золиос гаргаж байхад тэр тайван байлгахгүй, найз нартай уулзуулдаггүй, хоол ундаа хийхээ байлаа гэх мэт бас ааштай болсон гэж л гомдоллодог. Үнэндээ дутагдах гачигдах эдийн засгийн зүйл байхгүй ч надад анхаарахгүй, намайг ойлгохгүй байгаа нь үнэхээр бухимдмаар байдаг.
Нөхрийн зүгээс…
Жаахан л юман дээр намайг чи ингэж бодлоо тэгж бодлоо ихэнхидээ сөрөг талаас нь хараад уурлана, мессежээр бухимдлаа бичнэ. Хүүхэдтэй болсоноосоо хойш бүр л их ууртай болсон. Уг нь бүх л залуу гэр бүл хүүхэдтэй болж, бүх эмэгтэйчүүд төрж өсгөж гэрээ авч явж байна. Би өмнөх ажлаа хийгээд, ажлаа тараад гэр рүүгээ ирж байна. Хоол унд хийхээ байсан гэж бараг хийдэггүй хүүхэдгүй байхад гадуур л найз нөхөдтэйгээ уулзангаа эсвэл хоёулаа хооллочихдог байсан.
Би аль болох уурлуулахгүйг хичээдэг ч заримдаа тэсвэр алддаг тэгээд гараад найзуудтайгаа пиво ууж эсвэл дота тоглоно. Ямар эмэгтэй хүнтэй уулзсан биш үүнийгээ буруу гэж бодохгүй байна. Манай хадам ээж ч гэсэн хүүхэд хардаггүй шүү дээ тэгсэн мөртлөө ээж чинь хүүхэд харж өгдөггүй тусалдаггүй гэнэ. Намайг хүүхэддээ анхаарахгүй байна гэнэ би хүүхэддээ эхнэртээ хайртай байгаа үедээ хардаг гэтэл үнэлдэггүй. Телевиз үзээд киноноос нэг зүйл өлгөөд л хөгжилтэй талаас нь ярихад хүртэл чи ингэж боддог байсан юмуу гээд л уурлаад өөрийнхөөрөө зүтгэчихдэг.
Ямар ч төлөвлөгөөгүй гэр бүлийн харилцаа…
Олон удаагийн уулзалтан дээр хосууд хэд хэдэн асуудал дээр санал нэгдсэн юм.
Буулт бол үгүй
Тэд хэн хэндээ буулт хийхийг хүсдэггүй. Буулт хийлээ гээд ялагдсан гэсэн үг биш гэдгийг мартсан. Үнэндээ гэр бүлийн хоёрын хувьд нэгэндээ буулт хийж уучлал гуйж уян хатан хандах нь хэн хэндээ эм шиг л хэрэгтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Та хоёр тайзан дээр биш. Хэн нэгэн аль нэгний чинь ялалтыг хүлээгээгүй. Харилцан буулт хийх, эсхүл нэг нь буулт хийхэд л та хоёрын асуудал дэндүү улиг, дэндүү жижиг харагдаж эхэлнэ. Хамгийн гол нь хоорондоо хайлж урсаж нэгнээ зөөллөх явдал.
Ярилцдаггүй
Буулт хийх үйл явц явагдаж байна гэдэг та хоёр нээлттэй дэлгэрэнгүй ярилцдаггүйнх юм. Хэн нэгнээ өөрчлөгдөхийг, өөрөөр бодож эхлэхийг хүлээж байгаа бол үгүй. Ийм зүйл хэзээ ч болохгүй. Энэ үед жинхэнэ хадам ээж хэрэгтэй хүүхдээ ээж дээрээ нэг орой үлдээгээд та хоёр ярилц…
Эвээр шийдэхийг эрхэмлэе
Буруутангүй гэж сэтгэе. Харин хоёулаа ядарсан байгаа. Тэгээд стресстсэн байсан байна. Чамд, надад ямар асуудал байна. Хамтдаа шийдэе гэе.
1 Comment
mini bodloor 2 uur ertunz niilj neg tom ertunziig bvteedeg. Xamgiin chuxal ni sanxvv bdag. ger bvliin sanxvvgiin asuudlaa neg bolgoj neg negeer materiallag zvilee sanaa negdej bii bolgox. Uram avax, uursduuruu baxarxax. Ene l bvx l yumny suuri boldog shig sanagddag. Jilees jild usun devjij bgaa zaluu ger bvlvvdiig xaraxad uramtai bdag. Sanxvv ni negdeegvi minii chiniix gd yavj bgaa uchnuun jil xamt amidarch yu ch vgvi bie bieniigee tanij medeegvi xervvl uruultai, salj ch chadddaggvi, esvel niilj chaddagvi 50 xvrch bgaa xosuudyg xarj l bna. Uruvdmuur. Buult xgeed yarilzaad l buzaad l xeviin baidaldaa…