Партнераасаа хүлээдэг хүлээлтүүд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өндөр болжээ. Уламжлалт гэр бүл өгөх ёстой гэж үздэг байсан аюулгүй байдал, хүүхэд ,эд хөрөнгө, хүндлэлийг бид хүссээр, дээрээс нь нэмээд партнер маань биднийг хайрлах ёстой, хүсэх ёстой, сонирхох ёстой болжээ. Бид “хамгийн сайн найзтайгаа”, бүх нөхцөлд хамгийн сайн итгэлт хүн байж чадах, бүх юмаа хэлж ярилцаж чаддаг хүнтэй л гэрлэхийг хүсдэг. Дээрээс нь нэмээд, тэд эцэг эх байхад хамгийн сайн хамтрагч байх ёстой, сайн декоратор, чадварлаг тогооч, санхүүгийн зөвлөгч, хамт гүйдэг партнер, сайн хов баздаг гэх мэт тэр өдөр бидэнд юу хэрэгтэй байгаагаас шалтгаална.
Нэг хүн бидний бүх сэтгэл хөдлөлийн асуудлыг хангаж өгнө гэдэг санааг бид хаанаас хэзээдээ авчхав аа? 2020 онд хөл хорионд орсноос хойш лав эхлээгүй. (гэхдээ байгаа харилцаандаа хэт найдаж, бүх хэрэгцээгээ тэндээс шаардах явдлыг бол хурцатгасан)
Яг л хайж байсан “тэр нэг хүн”-ээ олчихлоо гэж хэлэхээс л бүх юм эхэлдэг дээ.
Дөнгөж танилцсан хэн нэгэнтэй харилцан таталцал үүссэний дөнгөж дараахан бид найз нөхдөө чухалчлахаа больж эхэлдэг. Шинэхэн хайртайгаа өдөржин орондоо хэвтэхийг хүсэх үед гадаад ертөнц тэр чигтээ алга болсон мэт л санагддаг. Гэхдээ хаалгаа онгойлгоход нээрээ алга болсон уу гээд асуух хэрэг гарна.
Ambrose Pierce хэлэхдээ, хайр бол гэрлэлтээр эмчлэгддэг түр зуурын солиорол гэжээ. Гэрлэж үзсэн хэн боловч хэлнэ, энэ бүхэн өөрийн гэсэн солиоролтойгоо ирдэг. Жишээлбэл, бид одоо цагт партнераасаа нэгэн цагт бүхэл бүтэн нэг тосгон гүйцэлдүүлж чаддаг байсан дэмжлэгийг хүсэн хүлээж байгаа, гэр бүл, найз, хамтрагч, ажлын хамт олон, багийн гишүүн гэх мэт.
Бид залуу насаа том харилцааны бүтцийг бий болгоход зарцуулдаг. Зарим найзууд ирнэ явна, гэхдээ партнертай болсны дараа найзуудгүй болох нь хурдсах тийшээ хандаж эхэлдэг. Хостой хүмүүс ганц бие хүмүүсээс суралцах маш их хичээл байгаа. Хамгийн чухал нь юу вэ? Бид харилцаанд байхын төлөө л харилцаанд байх албагүй. Бид дандаа л тийм байсан шүү дээ.
партнерынхаа төлөө хийж чадах хамгийн сайн зүйл бол тэднийг зарим нэг үүрэг дарамтаас чөлөөлөх
Анхдагч гол харилцаа чинь их стресстэй байгаа үед үүнийг санах хэрэгтэй. Бид өөрийнхөө төлөө болон партнерынхаа төлөө хийж чадах хамгийн сайн зүйл бол тэднийг зарим нэг үүрэг дарамтаас чөлөөлөх. Бид вакуумжсан орчинд амьдраагүй, хайрлаагүй гэдгийг байнга санах хэрэгтэй. Мэдээж партнераасаа хүлээх олон төрлийн хүлээлттэй байх ёстой л доо, гэхдээ утга учиртай удаан хугацааны харилцааг хүсэж байгаа бол зөвхөн хосын харилцаандаа найдах биш, олон төрлийн харилцаатай байх хэрэгтэй гэж сэтгэл судлаач Elaine Cheung тайлбарлажээ. Дотно харилцаагаа тэлнэ гэдэг нь анхдагч харилцаанаасаа сэтгэлийн энергиэ шууд авчхаж байна гэсэн үг биш. Нэг жижиг үнэлгээ хийж үзье.
“The All-or-Nothing Marriage” номын зохиолч, Eli Finkel хэлэхдээ, амжилтаа тэмдэглэхдээ нэг найз дээрээ, гуниглах үедээ сэтгэлээ өргөх гэж нөгөө найз дээрээ, сэтгэл түгшилтээ тайвшруулах гэж өөр нэг найз дээрээ очдог хүмүүс нэг хүнээс энэ бүхнийг хүсдэг хүнээс илүү амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэжээ. Урт удаан хугацаандаа эдгээр хүн хосын харилцаандаа илүү жаргалтай байх нь элбэг гэжээ.
Мэдээж энэ хүн бүхэнд тохирох загвар биш. “Амжилтаа тэмдэглэхэд хөгжилтэй байж чаддаг, гунигтай үед дэмжиж чаддаг, ичиж зовсон үед ойлгож чаддаг тийм партнертай байх хэмжээний азтай бол бид найзтай байсан байгаагүй сэтгэл хангалуун байж чадна л даа” гэж зохиолч хэлжээ. Гэхдээ энэ бол маш эрсдэлтэй стратеги, ихэнх эхнэр нөхрүүд нэг тал дээрээ илүү сайн, нэг тал дээрээ муу байдаг, мэдээж бүх нөхцөлд байнга бэлэн байдаг партнер гэж байхгүй. Эхнэр нөхөр чинь ажил ихтэй, өвчтэй үед хандах өөр найз нөхөдгүй бол бидэнд хүндээр тусна.
Эрүүл анхдагч харилцаатай байхын тулд найзын харилцаа чухал үүрэгтэй, гэхдээ эрүүл найзын харилцаа хэзээ ч нэг талын, зөвхөн нэг талаас өөрийгөө өгдөг харилцаа байдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Зөвхөн хэрэгтэй үедээ л залгадаг найзуудыг бид бүгд мэднэ шүү дээ. Хэрвээ тийм найзуудтай бол чи хэн нэгний бас тийм найз уу гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөрөөсөө асуу:
Амьдралын шинэ үе шатуудад гарахад, бидний зарим найз нөхөрлөл сулардаг. Ихэнхдээ хүүхдүүдээс, өөр тийшээ нүүхээс, аль эсвэл зүгээр л хоёр өөр тийшээ хөгжиж зам салдаг. Заримдаа том хэрүүл болж, яаж тэр асуудлыг шийдэхээ мэдэхгүй учраас дахин уулзалддаггүй. Тэглээ гээд найзууд дахин нийлж болохгүй, шинэ найзуудтай болох боломжгүй гэсэн үг биш. Бидний хосын харилцаа шиг л найзуудын харилцаа тодорхой үе шатуудаар дамждаг.
Одоо цаг үед олон нийтийн сүлжээний тусламжтайгаар бид олон жилийн өмнө холбоо тасарсан хүмүүсээ олох боломжтой болсон. Зарим нөхөрлөл хаана үлдээсэн тэндээсээ буцаад сэргэх боломжтой байдаг бол зарим нь шинээр эхэлдэг. Түр зуур найз нөхөд тусгаарлагдах нь заримдаа цааш нөхөрлөлөө өсөж хөгжүүлэхэд зайлшгүй хэрэг болох тохиолдол байдаг. Найз байхыг хүссэн хүмүүстээ өөрийгөө дахин танилцуулах боломжийг бидэнд олгодог.
Романтик харилцааны хүсэлд нууц хэрэгтэй байдаг. Партнераасаа өөр ямар нэг юмаа хуваалцдаг найзуудтай байх нь шууд утгаараа тэр нууцад тусалж чадна.Чухал найзаа алдсан хэн боловч буцаад найзтайгаа холбоо тогтоохдоо “Би чамайг маш их санаж байна, бидний амьдрал яаж эргэж, юу болсныг ярилцаж суумаар байна, нэг уулзах уу?” гэж асуухад л хангалттай.
SOURCE: ikon.mn
1 Comment
Eniig olon hun unshaasai bilee