Би бүр аргаа бараад яах учраа ч олохоо байна аа. Би хар багаасаа айлд өссөн, харин ээж маань эмээг насан туршдаа асарч байгаа. Тэгтэл эмээ маань ердөө үр хүүхдээ боддоггүй хүн байна аа яах ёстой вэ?
1-т өөрийнхөө хүүхдүүдийг бүтэн амьдралтай байлгадаггүй дандаа голд нь муудалцуулж худлаа хэлж нөхөр, эхнэрүүдээс нь салгаж үр хүүхдүүдийг нь өнчрүүлнэ. Ээж маань хүүхдүүд дундаас нь үг дуу цөөтэй өөрийнх нь үгээр л амьдардаг даруухан хүн. Одоо хүүхдүүдээс нь бүтэн амьдартай ганц л хүн байгаа бусад нь нөхөргүй эхнэргүй зарим нь хүүхэдгүй өтөлж байна. Жич ээжийг нөхөртэй нь байлгавал өөрийг нь асрахаа болино гэж айгаад аав ээж 2-т маань худлаа хэлээд салгасан байсан.
2т өөртөө бурууг огт авахгүй. Ээжээс маань бусад хүүхдүүд нь эмээг огт хайхрахгүй бараг үзэн яддаг. Ярьдаггүй тоодоггүй, хэд хоног харах гэж бөөн уур болдог. Жич манай эмээ өөрөө хүний уур хүргэхдээ маш сайн. Тэглээ ч бусад хүүхдүүд нь ээжийг бодвол хэл амтай ууртай болохоор тас загинаад л суулгадаг. Ээж маань тийм биш болохоор бусад хүүхдүүддээ юм хэлж чадахгүй байж ээжийг маань их загнаж зааж тушаах дуртай.
3т ээж маань ажлаа хийнэ эмээг асарна гээд мэдрэлийн архаг ядаргаанд орж тархиндаа тал харавсан. Тэр үед би ээжийгээ чадлаараа асарч эмнэлгээр явж бүрэн эмчлүүлж хөл дээр нь босгосон. Дараа нь бас л байдгаараа ээж эмээг асарсаар л байсан. Тэрнээс хойш хэдэн жилийн дараа ээж маань хорт хавдар сүүлийн шатандаа орсон. Би ээжийгээ дагуулаад чадахаараа л эмчилгээ хагалгаа бүх юмыг нь хийлгэсэн, энэ хооронд эмээг бусад хүүхдүүд нь асарч байгаад 7 ч хоноогүй эмээг асарч чадахгүй юм байна, ээж чинь эмээг чинь асарч чадахгүй юм чинь эмээг чинь асрамжийн газар өгье гэсэн. За бас арай болохгүй байх гээд би ээж эмээ 2-гоо өөрөө асарна аа гээд би өөр дээрээ авсан ээж маань хөл дээрнэ босоод би ажилдаа яваад ээж маань эмээг хараад үлддэг болсон. Тэгтэл саяхан ээж маань дахиж мэдрэлийн ядаргаанд орж хий юм харж сонсож маш их ууртай болж ухаан санаа нь орж гарсан, би ажлаа таслаад ээжийгээ асраад давхар эмээгийн хоол цайг хийж өгч эм танг нь уулгаж усанд оруулж хувцасыг нь угааж байсан.
За эмээд болохгүй байгаа гол асуудал нь хүүхдүүдийнхээ голд дандаа худлаа ярина. Ухаан санаа нь бол зүв зүгээр байгаа. Чих л хатуу болсон гэхдээ сонсоно. Ээжтэй үлдэхээрээ орой нь надад ээж чинь намайг зодсон барьсан гэнэ. Надтай үлдэхээрээ дараа өөр хүнд намайг зодсон барьсан гэнэ. Жичийн жич уг нь эмээгийн ухаан санаа зүв зүгээр, бид нар эмээдээ огт гар хүрдэггүй мянга уур хүрч байсан ч гар хүрч зүрхэлдэггүй.
Бас гэрт нь идэж уух өмсөх зүүх үзэж харах ер нь юу хэрэгтэй байна бүгд байгаа, бид нар хангалуун байлгах гэж чадлаараа ажиллаж авч өгдөг. Өөрт нь мөнгө төгрөг хэрэгтэй юм юу л байна бүх хүслээр нь байлгадаг. Эмээ ундаа пизза чикен бургер гээд бүгдэнд нь дуртай. Бүгдийг нь авч өгдөг ундаагүй сүүтэй цайгүй хоолгүй ганц өдөр ч байлгаагүй ээ. Аль шим тэжээлтэй гэсэн болгоныг хуруу хумсаа хуйхалж байгаад авч өгдөг. Өөрийг нь ганц удаа ч мөнгө өг талханы мөнгө өг гэж хэлж үзээгүй.
Тийм байхад л гаднаас хүн орж ирэхэд хоол идэж үзээгүй хүн шиг эсвэл бид нар юу ч өгдөггүй юм шиг энийг би идэж болох юм уу, энэ ямар гоё амттай юм бэ би анх удаа л амсаж байна гээд л эсвэл банк орж эмний мөнгө гуйна банк орж тэтгэврээ авна гээд за тэр тэтгэвэрийг нь сардаа нэг удаа өөрөө очоод аваа гээд явуулахаар сард 2, 3 очоод банкнаас мөнгө асуудаг юм шиг байгаа юм. Өөрт нь мөнгө бол байдаг шүү мөнгө хэрэглэх юм уг нь байхгүй дээ тэгээд эмээгээс зөндөө гуйсан эмээ ингэж олон дахин банк ороод мөнгө асуухаар чинь үр хүүхдүүдийг чинь муу хэлнэ ээ та мөнгөгүй бол надаас ав аа банкнаас сардаа нэг л удаа тэтгэвэрээ авах ёстой шдээ гээд гуйсан нэмэр алга юу дутаагаад байдгаа би ч ойлгохоо байсан.
Ер нь бол бичээд байвал маш их юм байна. Би одоо үнэхээр ядарч байна аа би өөрөө одоо давхар биетэй байнгын тонустай амарч чадахгүй байна ээжийгээ харахаар өрөвдөөд ээжийгээ эмээтэй битгий юм ярь битгий хоол ундыг нь зөө би зөөе та амар гээд эмээд ойртуулахгүй байгаа. Эмээ өөрөө хөл гар сайтай хоол ундаа өөрөө иднэ гэхдээ заавал хажуудаа тавиулуулна ус уух байсан ч байнга ээжийг зарна. Тэгээд аргаа бараад асрамжинд нь өгдөг байж гэж халаглаад одоо ч хамаагүй асрамжинд нь өгвөл яах бол гэж бодож байна.
Өөр зөндөө асуудлууд гаргадаг өө үнэндээ бичихээс ч их болно яах вэ ах эгч нараа би бол одоо ээжийгээ хэвлий дэх хүүхдээ л бодмоор байна эмээг хайрлаад хэн ч тоохгүйг нь бодохоор өрөвдөөд байсан одоо харахаар уур хүрээд байна аа орой орж ирэх болгонд л банк ормоор байна гээд аргаа ядаад би пасспортыг нь авсан чинь одоо байнга чи миний тэтгэвэрийг авсан уу гээд л надад юу гэж өгөх вэ дээ уг нь манайд мөнгө үрэгдээд байх юм байхгүй юм чинь хэрэгтэй үедээ цуглуулж байгаад бөөндөнө авна биз дээ гээд пасспортыг нь байлгаад байсан одоо бүр цөхөрч байна аа. Өнөөдөр бүр аргаа ядаад хэрэлдлээ муу ээж минь л уйлж их хэцүү байхаар нь зүгээр дуугай унтацгаая гээд хэрүүлээ шийдсэн ч юм байхгүй ор орондоо орлоо яах вэ би нөхөр маань энэ байдлыг мэддэг ч би бас нөхрөөсөө ч ичиж байна аа.
Шөнө ажлаа тараад ирэхэд нь эмээ хаалгаа цоожлоод оруулахгүй би байнга сэрүүн байж эмээг хаалга цоожлонгуут ардаас нь очиж онгойлгоно. Өөрөө өдөржингөө унтаад шөнө ажилтай хүмүүсээ огт бодохгүй бараг үүрийн 5, 6 хүртэл байнга гэртээ юм түжигнүүлнэ. Нөхөр маань худлаа үнэн нүдээ аниал унтсан хүн шиг болж байгаад л өглөө ажилдаа гараад явна эмээг тэгж байна ингэж байна гэж надад гомдоллож байгаагүй ээ намайг албан ёсоор гуйгаад гэргийгээ болгож авсан ч ээж эмээ 2-гоо хажуудаа байнга чирдэг гэж ад үзсэн удаа нэг ч байхгүй ээ хөөрхий.
Одоо бүр яахаа мэдэхээ болиод байна аа ээж эмээтэй юм ярихгүй байгаа болохоор л намайг гэрээс гарангуут эмээ ээжийг хоргоогоод гарья банк ороё энэ хэд юу гэж байна нтр гээл үнэн хэцүү орой нь орж ирэхээр ээжээс би асуухаар ээж яг л хэлнэ, эмээ нь тэгж байна ингэж байна гээд өмнө нь бол хэлдэггүй байсан эмээг яагаад байгааг юу гэснийг нтр тэгээд л би эмээд битгий тэг гэхээр би юм яриагүй намайг гүтгэж байна гээл ёо нээрээ жоохон ч настай хүний намба эмээ өвөө нарт байдаг сайхан чанар юу ч байхгүй зүгээр л гэртээ сайхан тааваараа зурагтаа үзээд хийж өгсөн хоолыг нь идээд чихэр боовоо идээд байж чаддаггүй дандаа яаж хүүхдүүдээ уурлуулах уу яаж яс хаях уу л гэж боддог байх. Одоо ээжийн бусад ах дүү нар ч бид нарыг үзэхгүй бид нар ч үзэхгүй болтлоо хагарсаан. Яах ёстой вэ надад туслаач?
Одоо ээжээсээ асууж бол зовоомооргүй байна ээжээс би эмээг асрамжинд өгчих үү гэж л асуусан ээж шууд л тэг тэг гэсэн өөр юм ярьж санаа сэтгэлийг нь уймруулмааргүй байна аль болох л тайван байлгах хэрэгтэй…
17 Comments
Зөнөгийг шууд зайлуул. Ийм хүмүүс хүний энергийг сорж урт насалдаг. Юу ч бодолгүй холдуул!
Бараг ингэж амьдарч байхаар 70 гараад ирвэл хуулиар амиа хорлохыг зөвшөөрдөг болчихмоор юм байна. Үр хүүхэддээ ингэж ад болж амьдарна гэж юу байхав.
Өөрийгөө буруутгаж болохгүй шүү.Асрамжын газар очоод үеийнхээ олон дунд сайхан байдаг ч хүмүүс байдагшдээ тэ.Санаа зоволтгүй ээ явуулчихөө сайн үгсийг хэлээд сайнхан зүйл бодоод явуулаарай ээждээ ч гэсэн та хангалттай сайн байсан таниас өөр хүн тэгж чадахгүй байсан гэх мэт урмын үг хэлж сэтгэлийг нь давхар засаарай
Эмээгээ атгаж бай. Тас хийтэл загнаад нам болгож бай. Танийг энэ гэрээс явууллаа шүү гэж айлга. Зүрхийг нь шархируул. Юунд ч бүү хүр гээд, чимээгүй суу гээд загна орилж хашгичиж савлаж гартаа хийж аваад өөрийн аясаар блгах арга зам бна.
Манай Монголд л байдаг завхарсан балай амьдрал, хөгшрөөд үр хүүхэддээ гай болохгүй ганцаараа тусдаа амьдарч бгааад л үхэх хэрэгтэй.
хаха үр хүүхэд нь аав ээжээ хажуудаа байлгах дургуй бол шууд л асрамжын газар өгнө шдээ . Монголчууд эцэг эхээ магтаж дуулдаг дуунууд ямар их билээ зүгээр л 2 буурайдаа үнсүүлж сэтгэлээ дэвтээх ямар сайхан гээч. Харин ч үр ачыг нь харж өгөөд тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө байр хоолны мөнгөнд нэмрэлдэг үхэн үхтлээ л үр хүүхэддээ туслаж байдаг юм. Гай бол болдоггүй байгаа шүү.
асрамжын газар өгчихгүй юу дө. Монголчууд л эцэг эхдээ амь дэндүү хайртай байдаг болохоороо л үхэн үхтэл нь харж хандаж хажуудаа байлгаж байдаг да. европ япон гээд бусад орнуудад бол бүгд тусдаа амьдардаг цөөн гэр бүл нь л цуг байдаг байх тэгээд асрамжын газруудад өвгөд хөгшчүүд нь дүүрэн шдээ. Ачлалгүй үр хүүхэддээ ад үзэгдсэн ачлалгүй аав ээж эмээ өвөө нар асрамжын газраа байж байвал дээр.
ain ??? ee dee naadakh chini tiimhen l sonsogdood baina shuu… joohon khun chanargui l sonsogdood baina. ger buliin gishuun gedeg yaj ch ayglaj baisan gesen tiim amarkhan hayj ul tooj bolokh zuil bish yum shig… za tegeed chi odoo 20n heden bodogdoh sanagdah yumgui ingej helj baij bolno gehdee you know chi ch gesen ter nasan deer ochno hugshirnu gartsaagui baigaliin jamaaraa…
1. ter khunii zaluu chadaltai baikhdaa ta nariim toloo yu khiisniig bodood uzeerei
2. chi oilgohiig l hicheech heregtei dee. hugshirno, zonono, aash avir evderne gedeg chini baigaliin jamaaraa bolj baigaa neg hetsuu uil yavts gedgiig huleen zuwshuurch, helj baigaa ug buriig ni hundeer tusgaj avah hereggui. zaawal ter hunii ugend itgeed salj sarniad baih cj albagui… gekhdee hunii achiig tiim hurdan martaj bolohgui dee ?! chi joohon baihad esvel eej chini joohon baihad emee chini hayaad yvchihaagui baina ?!
3d tegeed achaallaa diilekhgui hetsuu baigaad baidiin bol, chi helsenchlen mongo togrogniu bololtsootoi yum bol asragch holsolj avaaad tusluul. chi hardagguimaa gekhed ydaj ur huuhduudee haraad oir baig
tegeed dahin helkhed asramjiin gazar eejiigee esvel emeegee ugchuud yaj az jargaltai amidrah veedee ?! bodogdono setgeld neg har tolbotoi… chi ooroo hugshruud buh amidralaa ergetsuulj bodolh uydeee haramsana
ee dee tegeed hun chanartai amidrah heregtei shuu… daraa ni haramsawdaa… hun er ni hed nasalna gej ??? you know chi ch gesen ter nasand hurch hogshirno… yaj ch muuhai aashilj, hetsuu baidald oruulsan ger buliin gishuun gedeg hayj ul tooj boldoggui l zuil yum shig… yalanguya eej emeegee harj handakh l heregtei … ter khun zaluu chadaltai baihdaa ta nariin toloo yu hiisniig bodood uzeerei… hun hogshirno, zonono, tevchihiin argagui yanzan buriin aash avir gargana gelee gehdee ur huuhed toruuleegui hun shig ori gantsaar asramjiin gazar ochmoorgui l bailtai …chi oilgokh l heregtei dee… 1d naadah chini hun chanargui bodol bn 2d chi daraa ni haramsana… mongol khun ugaasaa ger buleesee angid az jargaltai baij chadahgui daraa n bodogdono haramsana 3d mongo togrognii bololtsootoi yum bol asragch holsolj avaad yadaj hagas tsgaar gertee tusluulaach… asramjiin gazar bol gunig shuu… yadaj hoorhii ur huuhduudee haraad suuj baig…
Надад ийм төстэй юм тохиолдож байсан. Ухаан санаа зүгээр бишэ,
Жоохон буруу зөнөгрөл байна, харамсалтай нь зөнөгрөлийг эмчилж болохгүй.
Хэцүү дээ хэцүү.
Хэсэгтээ өгөөд үз дээ, нүдэнд бол харагдаж л бн
nastai humuus chin harin nambagui bdag yum bish uu namba chin 20-30nastanuudad bval bna . zovlontoi yarshigtai hogchuuliig bol yaj ch boldoggui hetsuu shuu
er n yag uneng heleh uu? neg haalga haagdaj baij nuguu haalga neegddeg. emee chin asramjind ochij baij l oilgono tegj baij l ta nar uhaajij amidraliig oilgono. Yum uchirtai shuu!! zaluu nasni uiliin ur emeed chin irj dee
Өвлийн хүйтэнд нимгэн хувцаслана. Асарч тойлох нөхөргүй нь улмаас гам бариагүй. Хэт эрт зохисгүй бэлгийн харилцаанд орж удаа дараа аборт хийлгэсэн эмэгтэйчүүд огт ажил хийгээгүй боловч 30 хүрээгүй захаасаа өвчний үүр болж эхлээд суусан нөхөрөө дараа нь хүүхэдээ зовоодог. Тэр хүн анханаасаа зөв амьдраагүй нь төлбөрийг ээж чинь төлжээ одоо чи төлөх албагүй хүний хийсэн үйлийг өөрөөр нь үүрүүл угаас зөв байгаагүй нь гай үхэн үхтэл дагадаг байж болох юм.
Бодож санах юм байхгүй эртхэн аваачиж өгөөчээ энэ байдлаараа хөөрхий ээж чинь наад эмгэнээс чинь өмнө бараг үхэх нь байна. Нөхөр чинь ч хөөрхий олон юм ярихгүй сайн залуу байна. Одоо төрөх хүүхдээ бодоод, ээжтэйгээ тайван амьдар л гэж хэлмээр байна даа.
Тэг тэг. Өгвөл таарсан эмээ цөөн биш шүү.
Eej chin zuvshuursun l bn shdee. Za chi ch gsn ughiig husej bgn bn. Etseg eh emee uvuuguu harj bolno l doo gehdee zaaval uureg bish shuudee. Nugel ch bish . tiim uchraas ugsun ch uurtuu buruu ugj uuriiguu zovooh hereggui. Yaval az jargaltai amidrah ve uuriinhuu tuluu shiidver gargah heregtei. Ugsun ch gsn daraa haa neg ergej ochij bolnoshdee . za tgd shiidsen yum chin daraa ni ergej butsahgui eejiinhee ah dvv nar shig shiidseneeree baih heregtei.