Монгол Монголоороо л үлдэг

УИХ-ын гишүүн Г.Уянга саяхан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нийгмийн идэвхийн талаар илтгэл тавихдаа Монголд эмэгтэй хүний үнэлэмж улам бүр алдагдаж, бүсгүйчүүд сүүлдээ гэрийнхээ ажлыг нөхрөөрөө үнэлүүлэх гэдэг хачин сэтгэхүйтэй боллоо хэмээн онцлов.

Мөн уламжлалт ахуйгаа уландаа гишгэх гэсэн улайрал зөвхөн нийгмийн буруу тогтолцооноос бий болж, эрчүүд гэртээ хүүхдээ харж, эмэгтэйчүүд ажлаа хийх ёстой гэсэн барууны буруу ойлголт бий болж байгааг ч энэ үеэр хэлж байлаа. 

Энэ бүхэн олон шалтгаантай. Монгол төр эхчүүдээ үнэлж чадахгүй, үр хүүхэд төрүүлж өсгөж буй хөдөлмөрийг ганц одон, жилийн 200 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь энэ бүх буруу тогтолцоог бий болгох эхлэл болжээ. Өөрөөр хэлбэл, Монголд ядуурал улам л эмэгтэйлэг шинжтэй болж эхэллээ.

Эмэгтэйчүүд ажлын байранд гарч амжилт олоход ард нь заавал элдвийн хардалт, бэлгийн дарамт дагалддаг нь нууц биш. 

Эмэгтэйчүүд ажлын байранд гарч амжилт олоход ард нь заавал элдвийн хардалт, бэлгийн дарамт дагалддаг нь нууц биш. 

Удирдах төвшинд биш үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд дийлэнх олонхийг бүрдүүлж буй нь хүүхдээ хөхөөрөө хооллохоос цааргалж, зөвхөн ажил, бас амжилт гэсэн зүйл рүү хэт улайрах хандлагыг бий болгож байгаа хэрэг юм.

Эмэгтэйчүүд зөвхөн хоол хийж, хувцас угааж, үр хүүхдээ өсгөх хэрэгтэй гэсэн ойлголт давамгай байдгаас эр нөхрөөрөө гэрийн ажлаа үнэлүүлэх гэж улайрдаг боллоо бүсгүйчүүд маань. Нийгэм хувьсч өөрчлөгдөхийн хэрээр монгол хүмүүсийн сэтгэхүй, харьцаа, хандлага өөрчлөгдөж байгаа нь үнэн. 

Гэвч уламжлалаа бид хэрхэвч гээж боломгүй. Монголчууд эртнээс эхийн эрхт ёстой ч эрчүүд ангаа хийж, дайн тулаандаа мордож, эмэгтэйчүүд нь өрх гэрээ удирдаж, үр хүүхдээ хүмүүжүүлж, хоолоо хийж, хувцсаа ч угааж ирсэн. Нялх балчир үрсээ өлгийдөж, эхийн сүүгээр хооллож, хөлд ороход нь бойтгонд нь хонх уяж ирсэн түүхтэй улс бид. Монгол хүний онцлог өөрөө энэ зүйлдээ дасан зохицсон учраас эвдэх хүртлээ олон зууныг үднэ. 

Гэтэл барууны соёл, хэв маяг гэх зүйлд хэтэрхий тархиа угаалгачихаад хүүхдээ хар нялхаар нь хөхнөөс гаргаж “хээнцэрлэх” болов. Үр хүүхдээ боож баглах нь утгагүй хэмээж манцуйдахаас татгалзаж, бүр чийглэг уур амьсгалтай арлын Японы ард түмнийг дуурайж хөл нүцгэн унтуулах гэж дайрдаг болов. Хонх чанга дуугарах нь чөтгөр шулам дууддаг гэсэн барууны буруу үзлээс үүдэж, бойтгонд нь хонх хүртэл уяхаа болилоо. 

Энэ бүх дэмийрэл нь сүүлдээ эцэг эх, ах дүү амраг садныхаа шарилыг буруу өдөр, буруу цагт эргэж тойрох хүртлээ даамжирлаа. Ханш нээх өдөр хэзээ ч монголчууд өөд болсон хүнийхээ шарил дээр очдоггүй. 

Аавын газар таван жилд, ээжийн газар гурван жилд нэг удаа очдог гэсэн уламжлалаа гээж орхиод, өмнөд хөршийн ёс жаягаар ханш нээх болгонд давхиж очдог болжээ.Лам бөөг шүтэж, засал домоо хийлгэдэг атлаа Христ, Лал, Аллахын шашны сайн гэж дуулсан бүхнийг хэрэгжүүлэх гэж гүйлдэцгээнэ. Баруунд ингэдэг юм, бид хэтэрхий хоцрогдчихож хэмээн хэлбэрдэж төрүүлсэн үр хүүхдээ хүртэл тусдаа унтуулах гэж, тусад нь өрөө гаргаж маяглах боллоо. 

Эхийн дулаан хайр, хөхний сүүг нь амлаагүй, эцгийн хайр халамжаас хол хөндий, нялхаасаа тусдаа бие дааж өссөн тэр хүүхэд хэн болох вэ гэдэг нь тодорхой.

Өнөөдөр та үр хүүхэддээ ингэж хандахад маргааш таныг асрамжид орхиод явах нь асуудал биш болно, тэдний хувьд. Бүтэн хайранд өлгийдүүлж, бүлээн сүү амлаж өссөн хүүхдийн сэтгэл уяхан байдаг.

 Бүтэн хайранд өлгийдүүлж, бүлээн сүү амлаж өссөн хүүхдийн сэтгэл уяхан байдаг.

Харин бүхнийг бие дааж сурах, суралцах ёстой гэсэн барууны соёл буруу гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрчихөөд байна.

Нийгмийн болж бүтэхгүй бүхнийг хийж байгаа дарангуйлагч, гаж донтон, амиа золиослогчдын олонхи нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөөгүй байдаг гэнэ лээ. Тэгэхээр таван ханатай гэртээ эхийн сүү амлаж өссөн бид олон зүйлээр тэднээс давуу байх нь аргагүй. 

Бидэнд дагаж дуурайх, дасан зохицох зүйл байж болох ч мартаж боломгүй зүйл гэж бас байх ёстой. Еврейчүүд олон мянган жил дарлуулахдаа Ням гараг бүр олноороо уулзаж, эх хэлээрээ ярьдаг байсан гэдэг. Энэ уулзалт нь тэднийг эх хэлээ хамгаалж үлдэх шалтгаан болсон юм билээ.

Түүн шиг улам бүр даяаршиж буй нийгэмд Монголоо Монголоор нь хадгалж үлдэх шалтгаан уламжлалаа уландаа гишгэхгүй байх явдал юм. Бүхнийг дагаж дуурайх гэж улайрах хэзээд сайн зүйл дагуулахгүй. 

Тэр тусмаа Монгол гэр бүлийн уламжлал, харилцаагаа бид огтхон ч гээх учиргүй юм. Монголчуудын гэрийн хүмүүжил, уламжлал бол дэлхийд хаана ч байхгүй өвөрмөц. Хүнийг хүн болгож хүмүүжүүлдэг харилцаа энд л нуугдаж байгааг эцэст нь онцлон хэлье.

3 Comments

  1. Ах says:

    Мэдрэл гичийгийн бичсэн юмаар ацаа хийдэг байна аа. Тэр ер нь бусдыг ямар байхыг заадаг хэн юм. Жинхэнэ тэнэг хүүхэн дээ.

  2. hi says:

    unen shuu ert hohnoos n.gargaj tusad n.untuulah buruu

  3. Mugi says:

    Ene hun gishuun bhaa boliod barag 4 jil bolloo oruulah niitlel oldohgui bnuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.