Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг төрлөө нэмж, “Романтиклах” гэх шинэ төрлийн гэмт хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдэх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг болох гадаад улсад өндөр цалинтай ажил хийдэг гэж өөрийгөө итгүүлсэн залилагч нар монгол эмэгтэйчүүдтэй Фэйсбүүкээр холбоо тогтоож, хайр дурлалын сэдвээр хэдэн сарын турш чат бичиж, залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Д.О хэмээх монгол эмэгтэй өөрийгөө АНУ-ын иргэн гэж итгүүлсэн Фэйсбүүк хэрэглэгч рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг гарсан байна. Эмэгтэй өөрийгөө залилуулж байгааг хоёр сарын турш мэдээгүй аж. Цагдаагийн байгууллага шалгахад ийм нэртэй иргэн АНУ-д байхгүй нь тогтоогджээ.
Ийм төрлийн гэмт хэргийн 60 хувь нь л илэрдэг бөгөөд нэгэнт гадаад дахь данс руу гарсан мөнгийг эргэж олох магадлал тун бага байдаг аж. “Романс залилан”-г технологи, цахим ертөнцийн хэрэглээний талаарх ойлголт багатай улс орнуудад ихэвчлэн үйлддэг байна.
SOURCE: isee.mn