Та өөрийгөө сайн аав гэж боддог уу? эсвэл та сайн аав болох гэж хичээж байна уу?
Мэдээж аав болсон хүн бүр л сайн аав болохыг хүсдэг шүү дээ. Тиймээс бүхий л аавууддаа нийтлэгч Кати Шиммиэлдын “Сайн аавын ДӨРВӨН чанар” гэсэн нийтлэлийг танилцуулъя.
1. “ХҮҮХЭД ЯАГААД АСУУДАГ ВЭ?” ГЭЖ ТУНГААН БОДОХ
Хүүхдүүд үргэлж аав ээжээсээ ямар нэгэн зүйлийн талаар асуудаг. Яагаад энэ ийм юм бол? Яагаад багш тэгж хэлсэн бол? гэх мэт. Мэдээж асуултад шууд хариулах нь бидний хувьд амархан.
Гэхдээ та хариулахаасаа өмнө тэд яагаад асуусан юм бол гэж бодож үзсэн үү?
Яг үнэндээ тэд асуултны хариултыг авахаас гадна, “Намайг аав тоогоосой. Надаар бахархаасай” гэдгийг мэдрүүлэх гэж асуух үе ч байдаг юм. Ийм л хүүхдийн сайхан мэдрэмжүүдийг мэдрэхийн тулд та өнөөдрөөс эхлээд таны охин /хүү/ тань яагаад ийм асуулт асуусан юм бол гэдгийг бодоод үзээрэй.
2. ХҮҮХЭД ШИГ ХАМТ ТОГЛОХ
Тэд үлгэрийн төгсгөлийг мэддэг ч гэсэн хүүхдэдээ хэдэн зуун удаа уншиж өгдөг тийм “САЙН ААВ” юм. Танд хамт тоглох нь амархан мэт санагдах ч гэсэн хүүхдийн хувьд бол хэзээ ч мартахааргүй дурсамж нь болж хувирдаг гэдгийг ойлгоорой. Мөн ингэж та хоёр хамт тоглосноор та хоёрын итгэлцэл улам батжиж, мөн та аавын орон зай хэчнээн том болохыг анзаарч эхлэх юм.
3. ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭВЧИЖ СУРАХ
Таны их гомдоодог хүн бол хүүхэд юм гэдгийг та мэдэх үү? Тиймээс та ямар ч галзуурмаар зүйл тохиолдсон ч тэвчиж сураарай. Яаж вэ гэвэл уурлахаасаа өмнө багахан цаг гаргаад сайтар тунгаагаарай. Ингэж чадсанаар танд юу хамгийн чухал мөн эрхэм бэ гэдгийг анзаарах болно.
4. ҮРГЭЛЖ ХҮҮХДЭЭ БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР
Хүүхдэдээ “Миний охин буруу бодож байна” гэж хэлэх нь зөв хариулт биш юм. Ямар ч үед өөрийнхөө хүүхдэдээ “буруу бодож байна, алдаж байна” гэж хэлэх нь “сайн аав”-ын хэлэх үг биш. Сайн аав бол “Чи буруу бодоогүй” гэж хүүхдэдээ хэлж, хүүхдийнхээ сэтгэлийн тайвшруулдаг. Дараа нь тэд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ боддог.
ААВ болохыг хүн бүр чаддаг. Гэвч хүн бүр САЙН ААВ байж чаддаггүй.