– Та эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр ялангуяа бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахих, аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар мэдлэг, дадалтай болох.
– Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах.
– Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчилгээг цаг алдалгүй бүрэн төгс хийлгэж чадвал таны хүүхэд эрүүл төрнө.
– Бэлгийн хавьтагчаа заавал шинжилгээ, эмчилгээнд хамруулах.
– Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдах.
– Шаардлагагүй хатгалтаас зайлсхийх.
Дээрхи зөвлөмжүүдийг хэрэгжүүлж чадвал та эрүүл байж үр удам тань эрүүл төрж өсч бойжих болно.