Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол үр хүүхэд. Үргүйн зовлон бол эмзэг асуудлын нэг. Гэр бүл салалтын шалтгаануудыг хувьчилж үзвэл олон хүчин зүйл байх боловч ихэнх хувийг араар тавилт, хууралт, хүчирхийлэл эзэлдэг гэсэн судалгаа бий.
Хүүхэдгүй гэр бүлийн гэрлэлтийн эхний 2-3 жил тогтвортой байх боловч 4+ жилүүдэд хосуудын хооронд ан цав үүсч эхэлдэг. Шалтгаан нь хүүхэдгүй, хүүхэдтэй болох боломжгүйд байдаг. Үргүйдэл нь нийгмийн “эмгэг” асуудал болоод байна. Гэтэл хүүхэд гэдэг гэр бүлийг бат бэх болгодог хүч.
2005-2015 оны гэрлэлт түүний цуцлалтын тоонд анализ хийвэл өдөрт дунджаар 40 гэр бүл бүртгүүлж түүнтэй харилцан 10 гэрлэлт цуцлуулдаг. Гэрлэлтийн нас 20-29 насанд хэлбэлздэг. Гэр бүл цуцлалтын шалтгааныг олон хүчин зүйлээр тайлбарладаг. Үргүйдэл салалтын шалтгаан болох тохиолдол цөөнгүй.
Үргүйдэл гэдэг нь нөхөн үржихүйн насны хосууд 1 жилээс дээш хугацаанд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд орж байсан боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.
Монголд 2011 оны 11 дүгээр сард анхны үр шилжүүлэн суулгах төв үйл ажиллагаа явуулж, байгуулагдсанаас хойш эхний хагас жилийн дотор 700 хос хандсан байдаг. Үүнээс хойш үргүйдлийн эмчилгээ, үйлчилгээ илүү дэвшилтэт шатанд гарч заавал гадаадад бус Монголдоо шийдэж эхэлсэн бөгөөд одоогоор үргүйдлийн асуудлыг нэр бүхий эмнэлэг шийдэж байна. Энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээний үнэ тариф өндөр байдаг.
Эдийн засгийн боломж үргүйдлийн асуудлыг шийдэхэд дөхөм байна
Залуу хосууд эдийн засгийн боломжиндоо тулгуурлан үр хүүхэдтэй болох хэд хэдэн аргыг хэрэглэж байна. Үүний нэг нь тээгч эх.
“Тээгч эх” нь хосуудын эр, эм эсийг биедээ суулгаж, “биологийн эх” болох үйлчилгээ юм. Өмнө нь цусны, сүүний, арьсны, ямар нэг эд эрхтний донор гэж сонсож байсан бол “тээгч эх” гэдэг үйлчилгээ нь зарим улс оронд хөтөлбөр болтлоо хөгжжээ. Энэ үйлчилгээ Монголд хэдийнэ бий болсон.
Олон улсад энэ үйлчилгээ хууль эрхзүйн орчин хийгээд соёл нь хүлээж авахад их хялбар байна. Зүгээр л нэг үйлчилгээ төдий. Тухайлбал babycenter.com сайтад тавигдсан үргүйдлийн шийдлүүдээс энэхүү үйлчилгээг харж болох юм. Зуучлах байгууллагын хөлсөөс гадна тээгч эхийн хөлс цаашлаад хийгдэх бүхий л үйл ажиллагааны хөлсийг дурдсан бөгөөд нийтдээ 200 гаран мянган доллар хол давж байна.
Эрсдэл нь тээгч эхийн нас болон эрүүл мэндийн байдлыг нарийн тооцоолох түүнтэй харьцуулсан эрүүл хүүхэдтэй болох магадлалыг тооцоолох боломжит тоо баримтыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог аж. 30 нас ба түүнээс дээшлэх тусам төрөлтийн хувь багасаж байна. Эх аль болох залуу байх тусам 55 хувь руу явна. Ингэснээр процесс нь зөв явагддаг байна.
Тээгч эх хамгийн хямд нь Энэтхэгт дараа нь Монголд уу?
Энэтхэг улсад тээгч эх 8,000 ам.долларын өртөгтэй байдаг бөгөөд нийт төлбөрийн 15-20 хувь нь тээгч эхэд очдог.
Харин монголд тээгч эх болохыг сонгож буй эмэгтэйчүүдийн нийтлэг дэнчин нь эрүүл саруул бие төлөөсөнд байр, машин багахан бэлэн мөнгө жирэмсний 10 сарын хэрэглээний зардлыг хүсэх аж. Яг одоо “Тээгч эх болно” гэсэн түлхүүр үгээр google.com-оос хайлт хийхэд 124,000 илэрц гарч байна. Тээгч эх түүнтэй холбоотой гадаад, дотоодын нийтлэл орчуулгын мэдээлэл дор хаяж 15-20 сэтгэгдэл байгаагаас 80 хувь нь “Тээгч эх больё” гэж бичжээ.
Энэхүү үйлчилгээг хэрэгжүүлэхэд зуучлах байгууллага ихэнх хөлсийг авах бөгөөд олон улсад мөн Монголд ч тэр ашигтай бизнес болоод байна. Америкт тус үйлчилгээний 60 орчим хувийг зуучлах тал болон хийгдэх эмчилгээ үйлчилгээний зардалд явж байгаа бол Энэтхэгт нийт төлбөрийн 15-20 хувь нь тээгч эхэд очиж буй юм.
Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл
1 Comment
Тээгч эх болно 27 настай эрүүл саруул нэг хүүхэдтэй архи тамхи огт хэрэглэхгүй эмэгтэй байна.
monom3906@gmail.com хаягаар холбогдоорой