Амь насыг минь авчиxгүй л байгаасай даа

Хэн ч харсан сайхан бүсгүй байдаг даа. Тийм эмэгтэйгээр өөрийгөө төсөөлж явлаа. Харамсалтай нь нөхрийнхөө бэлгийн хүслийг хангаж чадахгүй. Нэг эмэгтэйд алдах дөхлөө. Хүүхнүүд айхтар юмаа. Араар тавьсанг нь мэдээд амиа xорлоx шаxаад гэр бүлээ авж үлдэх гэж улаарснаа бодохоор арай л хэтрүүлжээ гэж бодогдоно.

Одоо бодоход нэгэнт л итгэл алдчихсан юм чинь яаж сэтгэл сэвгүй цаашид амьдрах билээ. Салаад хаячихмаар ч хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох юм. Энэ араар тавилт гэдэг нь эдгэрдэг үү? Надад яг л сэтгэлзүйн өвчин шиг санагдах юм. Дараа нь надад ямар цоxилт ирэх бол амь насыг минь авчиxгүй л
байгаасай даа. Маш их гутарч гүн хямарч байна. Эмчийн өгсөн эмийг уухгүй бол яг тэсрэх гээд байна…

9 Comments

  1. Gerlee says:

    Huuhed chin 1 bol erthen salsan deeree zaluu bgaa deeree uurigee hairlah uur eregteig Olson n deer iim er bol hezee ch zasrahgui setgelin Amar amgalan yu yunaas iluu chuhal

  2. Бат says:

    сэтгэлээ засаад тайван байх хэрэгтэй тэхгүй бол бие чинь өвдөж эхлэнэ амь насыг чинь ч авч явж мэднэ шүү. Эмэгтэй хүн илүү зөн совин сайтай байдаг да амь насыг чинь авч явах юм шиг санагдаж байгаа бол мэдрэмж чинь худлаа хэлэхгүй. Ямар ч л байсан таагүй сэтгэл зүйгээ засаад уужрах хэрэгтэй.

  3. owl says:

    сэтгэл нь цаашаа эргэчихээгүй зүгээр тохиолдлоор хүнтэй унтсан бол мартах хэрэгтэй, харин яг нэг л хүнтэйгээ уулзаад цаашлаад байгаа бол ярвигтай. гэхдээ ямар ч үед өөрөөрөө эсвэл хүүхдүүдээрээ хүнийг уяна гэвэл хэн хэндээ хэцүү, хүн бүр хүссэнээрээ чөлөөтэй л байх хэрэгтэй. өөрийгөө бас бусдыг тайван байлга

  4. Sisi says:

    Өөрийн чинь бичсэнээс харахад та өөртөө итгэлтэй, өөрийгөө хэнээс ч илүү сайхан бүсгүй гэж боддог, эрчүүдийг гуйж биш тэд намайг гуйж амьдарна гэсэн бардам эмэгтэй шиг санагдлаа. Гэтэл над шиг ийм сайхан эмэгтэйг хуурч чаддаг гэдэг бодол л таныг галзууруулах шахаж байх шиг санагдлаа.

  5. 29yo says:

    eregtei ch gsn adilhan bdald orj l ywla etssin etsest bosgoon amidralaa awch uldehu orhiod ywahu gdg songolttoi tulah l hamgin hetsuu. etegtei emegei hun ooroor setgehu gdg l bna. hiisen songoltondo haya haramsmaar sanagddag l ym ghde tgl tuulaal ywah ystoi l ym blgui gj bodool setgelee taitgaruulah ymda.

  6. . says:

    setgetsiin uvchtei teneg mal ve yadag neg har yumnaas amia hamarulh bdg ymarch sanhugiin chadvargui yumnud salj chadahgui uuriiguu uruuliig ch zovooj bgaan yadargaatai naasss

  7. Aztai 379 says:

    adilhan delbe shaalts

  8. Hi says:

    Zailuulahad bolno shd, amar bish l bh gehdee ter ni deer.

  9. Хүн says:

    Байгаагаар нь хүлээж авах хамгийн зөв арга байх даа, чадахгүй бол тэгээд сал л даа. Тэгэхгүй бол тэртээ тэргүй торонд байдаг шувуу биш чамд хоригдох ч үгүй, чи л дэмий баахан бухимдсаар өвчний үүр болоод дуусна шүү дээ. Гол нь хүүхдүүдээ бодож байна гээд тэднийг битгий хүчирхийлэлтэй орчинд байлгаарай, бүр муу нөлөөтэй шүү. Хүчирхийлэл гэдэгт зөвхөн биеийн хүчирхийллийг хэлээгүй шүү.
    Би лав эхнэрээ дураараа бай гэдэг, гол нь миний дэргэд байхад ямар ч хүчилсэн хорьсон зүйл мэдрэх ёсгүй, өөрөө миний дэргэд баймаар санагдаад миний дэргэд байх ёстой гэж боддог. Тэр жинхэнэ хайр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.