Сээтэгнэх дүрэм бол маш энгийн. Гэхдээ сээтэгнэлийг хэтрүүлвэл эрчүүдэд таалагдахгүй байх нь олонтаа. Хоолны давс тааруулдаг шиг мэдрэмжтэй хөдлөж чадвал тэр таны уурганд оржээ.
Өөртөө итгэлтэй байдал
Эхний дүрэм бол өөртөө итгэлтэй байх. Хэрэв та өөртөө итгэлтэй биш бол ямар ч залууг өөрийн болгоход хэцүү байна. Өдөр бүр өөртөө “Би бол хамгийн сайхан, ухаалаг, соёлтой бүсгүй” гэдгээ сануулж байгаарай.
Нүд
Нүд болон түүнийг ширтэх харц бол эмэгтэй хүний гол зэвсэг мөн. Сонирхсон залуугийнхаа нүд рүү харахаас битгий ай. 2-3 секунд ширтээд харцаа буулга. Нээлттэй, найрсаг харц нь ямар ч хүнийг өөртөө итгэлтэй болгодог гэдгийг битгий мартаарай.
Инээмсэглэл
Таны инээмсэглэл таны тухай үгээр хэлэхээс илүү хэлээд өгчихдөг. Магадгүй тэр тань руу очих уу яах уу гэж бодож байхад өөдөөс нь инээмсэглэвэл түүнд зориг орж тань дээр ирэх ч байсан юм билүү хэн мэдэхэв дээ.
Тайван байдал
Тайван байдал, тийм ээ тайван харагдах нь чухал. Уурлаж ундуйцсан царай гаргах ч хэрэггүй. Таны сэтгэл санааны байдал таны зөвхөн нүүрэн дээр гардаггүй, бас биеийн хэл дээр ажиглагдана. Танд нэг залуу таалагдсан бол биеэ хамгаалах хөдөлгөөн буюу гараа хумхихаас сэргийлэх хэрэгтэй. Гараа хумхиж суусан хүнийг гаднаас нь харахад л ууртай байгаа юм байна гэж бодох нь элбэг.
1 Comment
zugeerel ireed saihan hoshnogoduulchaachdee hairaa