2018 оны зун ээж аваарт ороод Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байлаа. Би ажлаасаа чөлөө аваад 7 хоног сахихаар болов оо. Ээжийн зэрэгцээ орон дээр нь 25, 26 орчим насны нэг хүүхэн шатнаас унасан гээд аарцаг нь хугарсан бас өөр гэмтлүүдтэй гээд хэвтэж байв. Дүү нь 10 жилийн охин эгчийгээ сахидаг байлаа. Бие засах болохоор дүү нь олигтой өргөж чадахгүй хөндөөд байна гээд надаар туслуулдаг болоод нөгөө хүүхэнтэйгээ ганц 2 үг сольдог болов.
Бие засуулах болохоор хучсан даавуу энэ тэрийг нь нааш цааш нь болгохдоо янз бүрийн юмыг нь хараад авна. Бие хаа, царай зүс энэ тэр бол зургаа зураг. 3, 4 хоногоос хүмүүсийн хажууд ярьж чадахгүй хоорондоо чатладаг болов. Өвдөхгүй л бол ичих дүүрч, найз залуугаасаа салаад жил болох гэж байгаа энэ тэр гээд бичдэг болов. Би эхнэр хүүхэдтэй болсон байсан ч тэр 7 хоногт бараг дурласаан.
7 хоногоо дуусгаад ажилдаа явах болоход 7 хоног найз залуу шиг тусласанд баярлалаа гээд л үлдлээ. Намар нь надруу залгаад уулзах ажил байна завтай юу л гэж байна. Завтай гээд уухайн тас л очлоо. Уулзаад ярьж байсан чинь надруу хардаг байсныг чинь мэднэ ээ. Одоо нэг залуу гуйгаад байгаа. Гуйхаар нь хариу өгөөгүй чамтай 2 хоног хамт хоночихоод хариу өгнө гэж бодоод яаралтай чамтай уулзсан юм гээд палхийтэл хэлж байна.
Тэр 2 шөнө үнэхээр жаргалтай байсоон. Тэгээд 2-уулаа нэг нь гэр бүлтэй, нэг нь найз залуутай болох юм чинь дахиж уулзахгүй шүү гээд л салсан. Одоо болтол тэр жаргалтай өнгөрөөсөн 2 хоногоо боддог. Одоо тэр минь нөхөр хүүхэдтэй болчихсон харагдсан. Санахаараа ФБ-ээр нь хааяа орж харчихаад л байж байна доо…
2 Comments
Зөв сайхан хүүхний амьдралд гай болж болохгүй шүү…сайхан дурсамжаар үлдээ
Saihan l tvvh ym uneer dajgvi busguitei NUA boloy Asbirar Lleno gesn haygaar orood ireech