Та аав ээждээ “Хайртай шүү. Баярладаг шүү” гэж хэзээ хамгийн сүүлд хэлсэн бэ?
Та аав ээждээ эрхэлмээр санагдсан ч гэсэн тэд байхгүй болчихсон байвал яах вэ? Хэзээ нэгэн цагт ийм өдөр тохиох учраас хайртай, баярлалаа гэдгээ амжиж хэлж байх нь чухал юм шүү.
Харин юу хэлэхээ мэдэхгүй байгаа бол “Elite Daily”-ийн нийтлэгч Гиги Энглагийн “Харамсахаасаа, хожигдохоосоо өмнө аав ээждээ хэлэх 8 үг” гэсэн нийтлэлийг танилцуулъя.Та энэхүү нийтлэлийг уншаад өнгөрч буй цаг хугацаагаа эргэн нэг хараад, аав ээждээ олон зүйлсийг хэлмээр санагдах болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Gigi Engle ээж аавынхаа талаар ийнхүү хэлжээ. Миний аав ээж бол хамгийн шилдэг хоёр хүн юм. Миний хийж буй ажлыг үргэлж дэмжиж байдаг. Ийм хүмүүсээр хүрээлүүлсэндээ их аз жаргалтай байна. Тэд надад үргэлж “Эрүүл энх байгаарай. Хайртай шүү” гэж хэлдэг. Цаанаасаа л үргэлж намайг гэдэг аав ээждээ талархаад баршгүй. Тэр хоёр надад маш их үлгэр дуурайл болдог. Аав ээж маань надаас үүрд холдвол би яаана даа гэж боддог. Тиймээс аав ээждээ заавал хэлэх 8 үгийг нэгтгэж бичлээ.
Та нар ч бас амжиж хэлээрэй. Тэд яг л жаахан хүүхэд шиг баярлах болно.
Ямар ч завгүй өдрүүдийг өнгөрүүлж байсан аав ээжийнхээ тухай боддог.
Та хоёрын миний төлөө хийсэн бүхий л зүйлст их талархаж явдаг шүү. Үгээр хэлж чаддаггүй ч гэсэн дотроо үргэлж “Баярлалаа” гэж хэлдэг.
Хайртай гэж хичнээн хэлсэн ч та хоёрынхоо ачийг хэзээ ч хариулж барахгүй гэдгээ мэдэж байна. Миний амжилт бүхэн та хоёрын ачаар бүрдсэн юм шүү. Намайг хариу нэхэлгүй энэ дэлхийн хэнээс ч илүү хайрлаж, хамгаалж, дэмжиж байдагт тань баярлалаа.
Миний төлөө ямар их зүйлсийг золиосолсон бол гэдгийг төсөөлшгүй. Өөрсдийнхөө эрх ашгийг бодох биш аливаа зүйлийг шийдэхдээ үргэлж миний хувьд ямар байх бол гэдгийг боддогийг би мэднэ. Намайг сайхан амьдруулахын тулд олон зүйлээ золиосолсон та хоёртоо талархаад баршгүй. Та хоёрын хайр ямар агуу бас уудам юм бэ.
Та хоёрын ачаар сэтгэлийн хаттай, хүсэл эрмэлзэлтэй “БИ” гэдэг хүн бий болсон.Та хоёрын халуун дулаан хайр халамжаас бусдын төлөө гэсэн сэтгэл, аливаад шантрахгүй байх, өөртөө үргэлж итгэлтэй байхыг сурсан. Би энэ дэлхий дээр та хоёрыг хамгийн их хүндэтгэдэг юм. Та хоёр бол миний хувьд БААТАР гэдгийг хэлмээр байна.
Ээж ааваасаа холдоод тусдаа амьдрах гэдэг бол тийм ч амар зүйл биш. Хэдий бие холдсон ч миний аав ээжийгээ гэх сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэд намайг мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсэж суугааг би мэддэг.
Хэзээ нэгэн цагт ээж аав маань үүрд яваад өгнө гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйг би сайн мэднэ. Ганцаараа амьдрахаас өөр аргагүй болно гэдгийг ч бас ойлгож байна. Миний хувьд та хоёр ямар том орон зайг эзэлдэг гэдгээ мэдээсэй. Та хоёрын орон зай байгаа учраас охин нь ямар ч үед ХҮЧТЭЙ байж чадна гэдгээ хэлье.
Ямар ч жижигхэн зүйлийг та хоёр яаж надад зааж өгч байсныг сайн санаж байна. Та хоёр алсын алс руу нисэн одсон ч гэсэн миний хажууд үргэлж байна. Хэдий нүдэнд харагдаж, гарыг тань барьж чадахгүй ч гэсэн сэтгэл зүрхэнд минь та хоёр л байх болно.
Эх сурвалж: elitedaily.com