Нас ахих нь сексийн идэвхтэй амьдралд нєлєє үзүүлдэггүй байна. Энэ дүгнэлтийг АНУ-ын иргэдээс авсан судалгаа харуулж байна. Энэхүү социологийн судалгаанд 57-85 насны нийт 3005 америк эр оролцсон бєгєєд хүний нас хүссэн зүйлээсээ татгалзахад саад болдоггүй харин ямар нэг євчин энэ байдалд хүргэдэг нь тогтоогдсон байна. Сүүлийн жилд та амрагтайгаа секс хийсэн үү гэсэн асуултанд
Эдгээр хүмүүсийн ихэнх нь сард 2-3 удаа секс хийдэг гэжээ. Судалгаанд оролцсон 75 хүртэлх насны хүмүүсээс аман секс хийдэг үү хэмээн асуухад ихэнх нь эерэг хариулт єгсєн байна. Эрчүүдийн хагас нь, эмэгтэйчүүдийн дєрєвний нэг хэсэг нь хостой байсан ч хосгүй байсан ч гар хангалга хийдэг байна. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр “ахимаг насны хүмүүст сексийн харилцаанд орох зайлшгүй шаардлага байдаг байна” гэж Стейси Тесслер Линдау судалгааны тєвийн ахлагч хэлсэн байна. “Ихэнх хүмүүс нас сексийн амьдралд чухал нєлєєтэй гэж үздэг. Эрүүл хүмүүс нас ахисан ч гэсэн сексийн идэвхтэй амьдралтай байх нь тэдний амьдралын чанарт хүчтэй нєлєєлдєг” гэж Чикагогийн их сургуулийн профессор Эдвард Лауманн Би-би-си-д єгсєн ярилцлагандаа мэдэгджээ. Єєрийн эрүүл мэндийн байдлаа муу байна гэж үнэлж байгаа хүмүүс ихэнх тохиолдолд сексээс татгалзаж байсан гэсэн үг. Эрчүүдийн ихэнх хувь нь бэлгийн сулралд санаа зовдог. Эрчүүдийн 14 % нь энэ асуудлаа эм болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр шийдэхийг оролддог байна.
“Гэхдээ хєгшрєлтийг хүлээн зєвшєєрєх хэрэгтэй, бэлгийн сулралаа эмчилэхэд мянга мянган доллар үрэгдүүлэх хэрэггүй юм” хэмээн Стейси Линдау мэдэгдсэн байна. Зарим эрчүүдийн “сексийн хэт дуршил” нь эмэгтэй хүнтэй хурьцах хүсэлд сєргєєр нєлєєлєх боломжтой гэж эмч нар үздэг. Эрт гэрлэх нь (18-20 нас) хосуудын сексийн зохицолд тааламжгүй нєлєєлєх үндэс болдог гэж зарим сэтгэлзүйчид дүгнэж байна. Энэ насанд залуугийн сексийн хэрэгцээ үе тэнгийнхээ бүсгүйнхээс илүү их байдаг аж. Үүнээс үүдэн залуу гэр бүлд илүү зєрчил гарна. Нєхєр нь єдєр бүр секс хүсэхэд үе тэнгийн эхнэрт сексийн тийм хүсэл хараахан суугаагүй байдаг. Хуримлахаас ємнє бүсгүй тєдийлєн хүсдэггүй ч хайртай хүнтэйгээ энгэр зєрүүлэхээс татгалздаггүй. “Тийм байх ёстой” гэсэн оилголтоор гол тєлєв ханддаг.
Харин гэрлэсний дараа бүсгүйн эелдэг зан єєрчлєгдєж, нєхєртэйгээ єдєр бүр сексдэх албагүй гэж үзэх нь бий. Хэрэв хосуудын хооронд халуун дулаан харьцаа тогтож амжаагүй бол энэ үл ойлголцлоос болж гэр бүл салж болзошгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн хэрэгцээ нас, зан чанарын онцлогоос хамааран харилцан адилгүй байдаг.
30-35 насны эмэгтэйн сексийн хэрэгцээ 20 настай бүсгүйтэй харьцуулахад их байх жишээтэй. Ер нь 30 наснаас эмэгтэй хүний секслэг чанар хєгжиж боловсордог гэж гэр бүл судлаачид үздэг. Эрэгтэй хүний сексийн хэрэгцээ харин 30 наснаас аажим буурч эхэлдэг байна. Сексийн хэт идэвхтэй залуу эхнэрийн хэрэгцээг хєгширч яваа нєхєр тєдийлєн хангаж чадахгүй гэсэн үг. Сексийн идэвхтэй эхнэр ханамжгүй байгаагаа тэр бүр нєхєртєє хэлж чаддаггүй. Нєхєр нь түүнийг хэт тачаалтай гэж дүгнэх эсвэл хардаад эхэлдэг. Эмэгтэй хүний сексийн идэвх 45-50 нас хүртэл хадгалагдах боломжтой. Цэвэршсэний дараа ч зарим эмэгтэйчүүдийн сексийн хүсэл улам сэргэх нь байдаг. Харин 30 наснаас эрэгтэй хүний сексийн идэвх аажим буурах нь зүй тогтол. Энэ нь эр хүний сексийн чадавхтай ямар ч холбоогүй. Зєвхєн залуу 20-25 насанд байдаг шигээ гал цогтой, хурц сексийн үе нь алгуур алга болж байна гэсэн үг. Гэр бүлийн хосууд хань ижлийнхээ насны онцлог, сексийн хэрэгцээг үл харгалзан ойлгодоггүйгээс зєрчил гардаг. Зарим нь хялбархнаар нь сексийн хэрэгцээгээ хангах нууц амрагтай болчихдог. Энэ бол гарц биш. Гэр бүл, хайр сэтгэл гэдэг зєвшилцєл дээр тогтож байдгийг сануулах юун.