Хамгийн сайн найзын минь найз залуу намайг тасарчихсан байх үеийг минь далимдуулж өөрийн бузар хүслийг гүйцэлтүүлчихлээ. Тэгтлээ их уудаг хүн биш, яаж ч уусан ухаан санаагаа алдаж үзээгүй, хэнтэй хаана ямар байх аа мэддэг хүн л дээ би. Тэр өдөр өөдгүй новш миний уух зүйлд архи хольж өгөөд байсныг сүүлд мэдсэн. Мэдээж болсон явдлын талаар найздаа хэлээгүй. Хэлвэл түүний амьдрал хэрхэн орвонгоороо эргэхийг мэдэж байгаа учраас найзыгаа тэр их зовлонд унагаахыг хүсээгүй.
Хамгийн их итгэж хайрлаж амьдралаа, ирээдүйгээ хамтдаа төсөөлж явсан хүн нь хамгийн сайн найзад нь тийм юм хийсэн гэвэл тэр найз маань лав галзуурах байх. Түүнийгээ хэзээ ч уучилж чадахгүй зовлон дунд насыг барах биз. Би тэр залууд нь үнэхээр гомдсондоо шууд найз дээрээ очоод бүгдийг хэлмээр байвч үнэхээр чадахгүй юм. Энэ бүх бузар булайг нь би л тэвчээд өнгөрөөчихвөл тэр хүмүүсийн амьдрал урьдын адил амар тайван байх юм байна гэж бодоод хэлээ хазаад, хэчнээн гомдож, уур хүрч бачуурч, хэн нэгэн малын нэг шөнийн зугаа болчихлоо гэж зэвүүцэж байсан ч тэсээд л өнгөрсөн.
Тэр явдлаас хойш найзаасаа бүрэн холбоогоо тасалсан. Үнэхээр хэцүү байсан хамгийн сайн найздаа худлаа хэлж түүнээс холдох. Хамгийн сайн найзаа алдана гэдэг үнэхээр хэцүү. Одоо тэр муу новш миний найзтай цуг амьдарч байгаа гэнэ лээ. Тэр хүн тийм муухай зүйл хийчихээд юу ч болоогүй юм шиг инээгээд юу ч болоогүй юм шиг аз жаргалтай амьдарч байна гэж бодохоор заримдаа үнэхээр их гомдож үнэхээр их уур хүрэх юм. Цаг хугацаа бүгдийг эдгээдэг гэгчээр цагийн эрхээр би тэр явдлыг мартаж жаахан ч гэсэн уужрах л байх гэхдээ найз минь тийм бузартай нэг насыг барна гэхээр найзыгаа бодоод эртхэн хэлэх минь яавдаа ч гэж хааяа бодох юм.
Болсон бүх явдалд өөрийгөө л буруутгаж өөрийгөө л шийтгэсээр өнөөдрийг хүрлээ дээ. Хэрвээ би тэр өдөр тэгж тасраагүй бол тийм зүйл болохгүй л байсан байх даа. Тийм зүйл болоогүй бол өдийд хайртай найзтайгаа хамтдаа урьдынх шигээ жаргал зовлонгоо хуваалцаад сайхан нөхөрлөж насыг барах байсан байх даа. Гомдоод байх юм аа. Тэр муу залууд бас өөртөө 🙁
16 Comments
Naiz ohiniihoo naiziig tasraaj ashoglana gedeg bol muu hun zasrahgui taldaa tiim bolohoor erthen helj naiziigaa avarsan ni deer erthen huuhed shuuhadgui deer ni..
Үнэхээр найзаа гэсэн сэтгэлтэй л юм бол эртхэн хэлж муу хүнээс холдуулсан нь дээр биздээ. Орон гаран эргүү баас вэ
Ndd bs iim tuste zuil bolj bsin bn ghde nzin mn nuhur bish hrn ajlin man ah tgd bi ysn geech tsagdaad gomdol gargaad ajil amidral bugd mdeed bj suuh gazargui bolood 2jil shuuhdeed 1jil shorond hataaj 2jilin har yrianaas uurigu tsewerlej chdsim da aa bs hohirolo 10sayar togtoolgoj awj chdsim daa
Муу новшыг хүчин хийсэн гээд цагдаад өгөөч сайн хашираа
Өөрийн чинь 100% буруу!
Хүний найз залуутай яаг гэж 2 лаа байсан юм. Яах гэж уусан юм. Өөртөө буруугаа өг өрөөлийг битий буруутга. Хожим гарах үр дагавраас сайн бодож бай!!!
найз мөн л юм бол найз чинь чамд итгэнэ. бас чи үнэхээр найз мөн л юм бол тийм новштой найзынаа үлдээж чадахгүй л бмаар. нзыг чинь яаж зовоох бол. бас өөр охидуудыг ч ингэж хүчиндсээр л бн. битгий ийм хулчгар т1 бгаач. манай эгчийн нз залуу нмг оролдход маргааш нь шууд хэлсэн. сайн юм болсон. эсвэл чи нз биш маш муу л нз бнда. ядаж нзыгаа бодку хачин юмаа. муу юмнаас эртхэн салгахыг л хүсмээр юм
Доор бичсэн хүн яг л үнэнг хэлж дээ. Найз чинь чамд итгэхгүй хэсэг тээнэгэлзэж байгаад найз залуугаа сонгоно. Найзаасаа холдсон чинь ч зөв алхам гэж бодож байна. Ухаалаг шийд гаргаж. Гэхдээ тэр залууд өөрийг нь мэдсэн гэдгээ хэл ойрхон байсан бол жирэмсэн болсон байна гэж ч хэл. Итгэхгүй худлаа нтр гэвэл нь би төрүүлнэ төрсний дараа шүүхээр эцэг тогтоолгож чамаас өсгүүлнэ гэж хэл. Хэсэг ч гэсэн шаналдаг. Ер нь ийм бузруудад бурхан шагналыг нь өгдөг. Цагдаа шүүх гэхээр адгийн зарга 10 хоног гэдэг шиг. Сүүлдээ чамайг алцганасан айлгүтсэн гээд хохирсон дээрээ хохирогч болгох байх. Бүр эсвэл эвгүй хүмүүстэй уулзуул орцонд нь
Хохирсон байж яагаад өөрийгөө нэг муу бараанаар доромжлуулж чаддаг байна.Үнэн гийн хэл, ямар үйл хийнэ, үр дүнд тиймэл төлөөс ирнэ.Хохирогч байж хэзээч болохгүй. Зоригтой бай шийдэж чадахгүй бол аав ээждээ хэл!!!!!
Яг үнэн. Бид хүүхдүүдээ үнэнтэй тулах зоригтой хүн болгож чадахгүй бгаа
haha aimhai oor yu ch heleh vee
Helsen bol naiz n medeej naiz zaluudaa l itgene l dee barag l chi uuruu ehelj udsun uhaanii ym bolno shde ene huuhnuud chn neg har ym dagahaaraa sohorchihood tiimrhu ymnuudda dagzduulad amidrc bhda taarsan ym l bolchihson bdgshd erguu malnuud
Яг үнэн. Бид хүүхдүүдээ үнэнтэй тулах зоригтой хүн болгож чадахгүй бгаа
Huuhde tgj bhd naiz maiz bol ain
Erguu gichi yumda chi. Naizda uneheer hairtai bol hajuud ni tiim novsh bgaag heliid nzigaa ireeduid hohiroh olon emegteichuudiig avrah heregtei baisan yum. Odoo ter zaluu chini sunatsan aliig ali hediin marttsan uur ohiduudig mansuuruulaad dur huslee hangaad yvj bga. Yaga geech yagaad gevel cham shig hulchgar emegteichuud tiim adguusnuudiig ulam uuhshuuldeg bolhoor
Haraaj zuhelgui ayataian heleechee chi chin yamar muuhai nuhur ve.
hn. NAizdaa heleed tiim lalraas salgaad zaitai amidruulah ni zuv dooo. Nuuj ungurnu gedeg naiziihaa amidraliig horloj baina gesen