Жүжигчин Ма Дун Сог албан ёсоор гэр бүлтэй болсноо ЗАРЛАЛАА

Өмнөд Солонгос төдийгүй дэлхий дахинаа нэр алдар нь түгсээр буй жүжигчин Ма Дун Сог энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдсан “Actor Of The Year” шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг жүжигчин” шагнал хүртлээ. Энэхүү ёслолын үеэр 2016 оноос хойш болзож буй жүжигчин Еэ Жун Хватай гэрлэсэн тухайгаа ярьсан байна. 

Тэрээр шагналаа авахаар тайзнаа гарч ирэн “Намайг энэхүү сайхан арга хэмжээнд урьсанд баярлалаа. Би маш их талархаж, бас баяртай байна. Жүжигчин, продюсерийн хувьд дутуу дулимаг байгаа хэдий ч энэхүү шагналыг хүртээсэнд баярлалаа. Энэхүү нандин шагналыг урам зориг өгч байна хэмээн талархан хүлээн авч байна. Та бүгдэд илүү хөгжилтэй, гайхалтай тулаантай, илүү эрч хүчтэй кино бүтээлээр бэлэг барих болно. “The Roundup 2″ киноны хамт олон болон хайртай эхнэр Жун Хвадаа баярлалаа гэж хэлмээр байна” гэжээ. 

Тэрээр найз бүсгүйгээ эхнэр хэмээн дуудсан нь олны анхаарлыг ихээр татжээ. 17 насны зөрүүтэй хосууд 2016 оноос хойш болзсон. Хосуудын харилцаа тогтвортой байсан учир хүмүүс хэзээ хуримын зар тарах бол хэмээн чих тавин хүлээн суусан. Харин өнгөрсөн жил болсон “Marvel”-ийн кино нээлтийн үеэр Еэ Жун Хва Ма Дун Согтой хамтдаа хүрэлцэн ирж түүнийг “сүйт залуу минь” хэмээн танилцуулж байсан. Энэ нь тэднийг удахгүй хуримаа хийх гэж байгаа гэх хүлээлт үүсгээд байсан юм. 

Харин өчигдөр болж өнгөрсөн шагнал гардуулах ёслолын үеэр Ма Дун Согийн хэлсэн үгийн тухай түүний агентлаг хариу өгсөн байна. Тэд “Ма Дун Сог анх удаагаа Еэ Жун Хваг олны өмнө эхнэрээ гэж дуудсан тохиолдол. Тийм ээ тэд албан ёсоор гэр бүл болсон. Өнгөрсөн жил тэд гэрлэлтээ батлуулсан. Завгүй цагийн хуваарьтай байсан учраас ёслолын үйл ажиллагаагаа ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа” хэмээн мэдээлсэн байна. 

SOURCE: zindaa.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.