Талархал

Сайн уу? Би энгийн нэг залуу байна. Энэ сайтыг сайн мэддэгүй байсан. Одоо харин сонирхож байна. Надад тохиолдсон зүйл гэвэл эхнэртэйгээ жаахан тиймхэн харьцаатай болоод бараг салах дээрээ тулаад тусдааголдуу байлаа. Хүүхдээ бас булаацалдаад аваад үлдчих санаатай. Тэгсэн нэг өдөр манай хүн орой ирж хоол ид гэж байна. За нэг мөр шийдэж дээ. Одоо ярих гэж байна гэж бодоод яваад очсон хоол идсэний дараа нэг зохиол ч юм шиг сургааль ч юм шиг зүйл уншууллаа.

Тэгээд бодоод байсан зөв ч юм шиг. Тэр шөнө ёстой тас байлаа. Одоо бид цугтаа ам мурийхаа больсон. Тэр уншсан юм эндээс авсан Тамир ах гэдэг хүний “Хайр гэдэг гайхамшиг” гэдэг зохиол байсан. Зохиол юм уу бүү мэд. Админаа та нар энэ хүнийг таних уу? Дандаа бичдэг хүн үү? Яаж холбогдох вэ? Өөр бичсэн зүйлүүд ч бас байх шиг байна лээ. Хариу өгвөл баярлана шүү…

5 Comments

  1. yuka says:

    Ingeed l evlereed hereldej muudaltsahaa bolichihdog bol saihan l yum. 3 sartai ohinoo tevreed uldej baigaa emegtei baina aa. Boldog baisan bol oilgoltsoj chaddag baisan bol yu gej ingehiig husehev. Bi ch yahvee hetsuu baival uilchihna, naizuudtaigaa yariad setgelee ongoilgochihno. Ohin min harin bidnii ene tenegleliig uuchlah bolov uu? Ireeduid aav n uur huuhduudtei bolood uuriig n gehee bolihod n eej aavdaa her gomdoh boldoo minii ur

    • Boldoo says:

      “Үр хүүхдээ өнчрүүлэхгүй” гэж байгаа нь буруу биш боловч таарамжгүй харилцаатай, аз жаргалгүй эцэг эхтэй “элэг бүтэн” төдий, хэрүүл уруултай гэр бүлд өссөнөөс ээж аав нь тусдаа, аз жаргалтай гэр бүлд өссөн нь илүү шүү. Тэгээд ч одоо цагт “хагас өнчин” гэдгээсээ болж өөрийгөө буруутгах, “дутуу” гэсэн мэдрэмж авч өсөх асуудлууд арай гайгүй болсон. За тэгээд амжилт хүсье.

  2. er says:

    terin haanas unshih ve

  3. Baagii says:

    Тэр хүн бурхан болсоон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.