Сайн байцгаана уу. Хариулаад өгөөрэй хүмүүсээ. Би өөрөөсөө 9 ах хүнд дурлачихсан юм аа. Санаандгүй байдлаар харьцаанд орсон. Миний хувьд анх удаа хүнд дурлаж, анх удаа хүнтэй унтсан нь тэр…
Тэр хүн надад байнга бодогдоод санаад байсан болохоор нэлээн бодсоны эцэст уулзаж байя гэсэн боловч яг тодорхой хариулт өгөөгүй. Надруу түрүүлж огт бичдэггүй. Дургүй бас биш. Их гоё харьцдаг.
Нэг өдөр яах бол гэж бодоод ирээд авчих гэхэд хүрээд л ирсэн. Тэгээд дахиж хамт хоносон. Миний үйлдэл их үнэ цэнэгүй мэт тэр хүнд санагдаж байгаа байх гэж их сэтгэлээр унах боллоо. Бас надруу огт бичдэггүй болохоор дургүй хүнийг хүчлэх гээд байгаа юм шиг л санагдах юм.
Юу вэ гэхээр. Дуудахаар ирсэн нь харьцаа, надад найдлага төрүүлээд түрүүлж чат бичдэггүй бас харьцаж байя гэхэд юм хэлээгүйд нь гомдох юм. Би цаашид уулзмаар байна. Гэхдээ би хэт хямд харагдах вий гэж санаа зовох шиг. Яах ёстой юм бол оо?
6 Comments
Секс хайр хоёр тусдаа асуудал гэдгийг л ойлгочихвол амьдрал чинь арай хялбар болно. Хүн унтсан болгондоо дурлана гэж байхгүйшд. Чиний хувьд нандин бүхнээ зориулсан гэсэн бодлоор хайрлаж байгаа бол тэр хүнд чинь наад асуудал чинь чухал биш зүгээр л секс байсан байгаа. Бас “хямдхан харагдах вий” гэсэн бодлоос биш харин “хямдах байх”-аас л зайлсхийх хэрэгтэй. Би гэхэд л хойноос гүйсэн залуучуудаас бодож байгаад л сонгодог. Өөрөө эрэгтэй хүний араас гүйж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ таалагдсан байсан ч хэзээ ч би өөрөө залгадаггүй. Өөрсдөө л дахиад уулзах гээд л хүрээд ирдэг. Ер нь хүнийг татах чадвар гэдэг чинь заяагдмал юм шигээ. Тэрнээс биш тэр царай зүс, бие хаа бол зүгээр л анхны сэтгэгдэл. Зүгээр л шунахад л нөлөөлдөг хүчин зүйл. Харин дараа дараагийн холбоо харилцаатай байна гэдэг нь хүний татах чадвараас ихээхэн шалтгаална.
Ter hun maani ger bulgui, nz emegtei ch baihgui ymaa. Tiim bj 6 hariltsaatai baiy gheer durguu bish mortloo tgie gj helehgui boohoor gaihaad baih ym…
Sonin yum. Tums eswel gomo.
Setgel sanaani beltgeltei bgrai. Chamd hairgui zaluugiin bool bolj bitgii amidraarai. Chamd hairtai zaluu haa neg gazraas garch irne
Hamt baida zugeer saikahn yariltsaad uzeech. ger bultei eseh ehlehed l bolno shd6
Цаанаа гэр бүлтэй байхгүй юу. эсвэл хамт амьдардаг найз бүсгүй ч юм уу. ер нь бол чамайг бавуулья гээд дуудахлаар ямар ч эр байсан аймар сайхан ааш зан гаргана л даа. хүрч ирээд намайг эзэмдээч гэвэл хэн ч байсан гүйгээл очино ш дээ. угаасаа чамайг зүгээр ашиглаж байгаам дөө. чамд хайртай дуртай ч биш. эхнэр жирэмсэн байхад сэлгэж байгаа эсвэл эхнэрийн юм ирээд ааш хүрсэн үед чамайг бавж байгаа. эртхэн больсон нь дээрдээ. та 2 бүтээд нэг гэрт орлоо ч нээх удахгүй чамаас уйдаад яваад өгнө дөө. амар олдсон хоол амтгүй байдаг. ялангуяа эрчүүд бол тэгээл хамт хэдэн жил болоол уйддаг юм чинь чам шиг араас нь зууралдсан хүүхнээс бол жил хүрэхгүй уйдах байлгүй дээ.
Eregtei hunii hoinoos zuraaldaad bhr sain bolno gj bodood hereggui. Unegui bawah gj bg yum chin saihan aash l gargana shde. Holbootoi bya ghd yum helehgui bn geheer tsaanaa huntei eswel chamaig sonirhohgui bn. Durlal ch hetsuu shv boliyo ghr bolihgui borhon zurh huurhii